Зарлал:
     

Бүх үеийн хамгийн шилдэг теннисчин Рожер Федерер
Зохиогч Ц.Лхагвасүрэн   
Saturday, 2009 оны 06 сарын 27
Бүх үеийн хамгийн шилдэг теннисчин Рожер Федерер

Энэ сарын 7-нд түүхэн ялалтын нулимстай зогсч байсан Рожер Федерерийг бишрэх, хүндэтгэх бас бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх.

Нэр хүндтэй тэмцээнүүдээс хамгийн олон буюу 14 ялалт авсан Пете    Сампрасын амжилттай зуузай холбосон дэлхийн №2 теннисчин Рожер Федерерийг төрөлх Швейцари нутгийнхан нь бурханчлан шүтэхийн учир их энгийн.

Хэдхэн хоногийн өмнөх тэрхүү ялалтын тухайд Федерер "Рафаг . . .


Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 06 сарын 27 )
 
Уимблдон эхэллээ.
Зохиогч П.Цолмонбаатар   
Tuesday, 2009 оны 06 сарын 23

Wimbledon_logo

1877 оноос эхтэй Уимблдоны нээлттэй тэмцээн энэ даваа гаригт эхэллээ.

Энэ удаагийн Уимблдоны эрэгтэйчүүдийн  ганцаарчилсан төрөлд өнгөрсөн жилийн аварга Рафаель Надаль гэмтлийн улмаас оролцохгүй тул Рожер Федерерт Их дуулгад хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болох сайхан боломж нээгдэж байна. Федерерийн гол өрсөлдөгч нь талбайн эзэн Энди Мюррей байх биз ээ.

Уимблдоны 5 удаагийн аварга Федерер эхний тойрогтоо Тайваний тоглогчийг хожсон бөгөөд 2-р тойрогтоо Испаний Гилермо Гарсия Лопестой тоглохоор учраа таарчээ. 4-р тойрогт Ролан Гаррост аваргын төлөө тоглосон Робин Содерлингтэй тоглож магадгүй. Шөвгийн 8-д Фернандо Вердаско, хагас шигшээд Новак Жокович зэрэг тоглогчидтой таарах магадлалтай.

Харин Энди Мюррейгийн орсон хэсэгт Энди Роддик, Х. Дель Потро, Николай Давыденко, Фернандо Гонзалес зэрэг сайн тоглогчид багтжээ.

Одоогоор эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байгаагаас АНУ-ын Жеймс Блейк Италийн А. Сеппид 3 сетэд хожигдсоноос өөр дуулиан гараагүй байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Винус Уилльямс эхний тойргоо хялбархан даваад байгаа бол нэгэн үе гялалзаж явсан Австралийн Елена Докич эхний тойрогт бүдэрчээ. Динара Сафина, Винус нар нэг хэсэгт орсон, хагас шигшээд таарах магадлалтай. Гэхдээ Винус хагас шигшээд хүрэхийн тулд Елена Янковичийг хожих шаардлагатай.

Харин Мария Шарапова энэ тэмцээнд чансаагаараа 24-рт бичигдсэн тул хүнд замаар замнах нь. Эхний тойрогтоо тэрээр Украйны Виктория Кутузоваг хожсон, 2-р тойрогт Аргентиний Ж. Дулкотой тоглоно. 3-р тойрогт Шарапова – Надиа Петровагийн тоглолт болж магадгүй.

Шараповагийн хэсэгт Серена Уилльямс мөн орсон байна.

Дашрамд дурдахад энэ жил Уимблдоны тэмцээн нь 12 сая 550 мянган фунтын шагналын сантай байгаа нь өнгөрсөн жилийн 11 сая 812 мянган фунтээс өссөн гэсэн үг. Мөн эрэгтэй эмэгтэй аваргууд тус бүр 850 мянган фунтын шагнал хүртэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2009 оны 06 сарын 23 )
 
Америкийн Монголчуудын шагайн 2-р тэмцээн Сан Францискод болно
Зохиогч zamdaan.com   
Monday, 2009 оны 06 сарын 22

 

 

 

  Америкт амьдран суугаа Монголчууд маань спортын олон төрлүүдээр уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж оролцох хүрээ нь өргөжин тэлсээр байна. Мөн үүний зэрэгцээ үндэсний спорт, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж байгаа сайхан жишээ бол шагайн харваа юм. Баруун эрэгт суугаа монголчуудын шагайн харвааны баг цэц мэргэ сайтайг батлах нэгэн зүйл бол ноднин жил Чикагод хотноо зохиогдсон нийт монголчуудын шагайн анхдугаар тэмцээний алтан цом билээ. Оакланд хотноо Ажаа гэгээний төв дээр амралтын өдөр хашлага сумаа хармаалан ирж хайран цагаа харамгүй зарцуулж хараа цэцээ сорьж суудаг хүмүүс цөөнгүй болсон. Улсын харцага Жавхаа тэргүүтэй хэдэн эрчүүд уяатай юм шиг тэндээс салахаа байсан харагддаг. Хааяа Лос Анжелес хотоос хүртэл нэгэн харваач явдал суудал тааруулан ирээд яаруу сандруу буцах нь бий.

Конкорд, Албани, Аламеда, Оакланд, Сан Франциско, Сакраменто хотуудаас баг бүрдэн шагайн тойрмоо зохион тэмцээн уралдаан зохион байгуулдаг төдийгүй ноднин жил Монголын шагайн холбооны салбар Кальфрон муж дахь шагайн товчоог байгуулан албан ёсны бүртгэл тамга тэмдэгээ авсан байна. Тэдний дундаас одоогоор Улсын Хүндэт Мэргэн цолтой харваач нэг (Конкордын Д.Ганболд) төрөөд байна. Баруун эргийн шагайн товчоо баяр наадам өнгөрөөд нэгэн том тойром зохиохоор бэлтгэж байна. Энэ бол Америк дахь Монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн юм.


Тэмцээн Сан Франциско хотноо 8 сарын 15-16 өдрүүдэд болно. Монголын шагайн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, тэргүүлэгч Энхбат тэргүүтэй шагайн холбооны зочид төлөөлөгчид хүртэл ирж оролцох гэж буй юм байна. Мөн Сан Франциско, Конкорд, Сакраменто, Лос Анжелес, Чикаго (2 баг), Сеатл, Вашингтон хотуудаас багууд ирж оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Тэмцээн зохиогдох байр талбайн хаяг тэмцээний журмыг удахгүй батлан нийтэд зарлана.

Зохион байгуулагчидтай харилцах утас: 

(510) 467 2030           Шижирээ, 

(415) 624 4936           Жавхлантөгс,

(510) 381 0000           Энхбаатар 

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 06 сарын 22 )
 
Миний хамгийн их баярлаж явдаг зүйл бол эцэг эхээс энэ биеийг олж төрсөн минь юм даа.
Зохиогч Н.Ариунбаатар   
Saturday, 2009 оны 06 сарын 20

 Ардын хувьсгалын 87 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан, бөхийн хорхойтой олны таашаалд нийцсэн сайхан наадам болж өнгөрсөн. Энэхүү наадмаар начин, харцага цолыг алгасан шууд заан цол хүртсэн Б.Соронзонболдыг  урьж оролцууллаа.

-Таныг Монгол улсын заан Соронзонболд гэдгээр ард түмэн сайн мэднэ. Харин Баттулгын Соронзонболд гэж хэн бэ?
-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул. Багадаа хөдөөний хүүхдүүдийн л нэгэн адил морь малтай ноцолдож, довныхоо жаалуудтай барилдан дээлээ урчихаад л гүйж явдаг байлаа. Манайх гурван хүүхэдтэй айл. Би хамгийн том нь. Тэгээд ч тэр үү ээж аавдаа их тусалдаг байсан. Товчхондоо гэвэл Баттулгын Соронзонболд гэж хүүхэд насаа хөдөө, хонины бэлчээр дээр  өнгөрөөсөн ийм нэг залуу байна даа.

-Хөдөөний залуу маань хотод анх хөл тавьж байсан тухайгаа эргэн дурсах уу?

...
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 06 сарын 22 )
 
Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах волейболын тэмцээн
Зохиогч .   
Saturday, 2009 оны 06 сарын 20

 

 

Монгол Улсын Волейболын ууган гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээний заавар:

Нэг. Зорилго

Монгол улсын Волейболын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн амжилт бүтээлийг сурталчилах, алдаршуулах, эх орноосоо алс хол суугаа монголчуудын ойртон нөхөрлөх, эв нэгдлийг бататгах, волейболын спортыг хөгжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

Хоёр. Тэмцээний журам

Хотуудаас эрэгтэй, эмэгтэй хэдэн ч баг орж болно. Тэмцээн 3-н ээлжээр 3 дахь ээлжийн тоглолт 15 оноогоор  тоглоно. Баг тус бүр ижил хувцас номертой байна.

 

Гурав. Техникийн зөвлөгөөн,

Техникийн зөвлөгөөн 2009 оны 9-р сарын 5-ний өглөөний 8 цагт АНУ-ын Лос Анжелес хотод хийж оноолтыг гаргана.

 

Дөрөв. Санхүүгийн талаар

Тэмцээнд оролцох  зардлыг тухайн баг хуриуцна.

 

Тав. Шагнал.

Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байрыг эзэлсэн багуудад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, тоглолтын ур чадварыг нь харгалзан  шилдэг довтлогч, холбогч, тэгш тоглогч тус бүр 1 тамирчинд тусгай шагнал олгогдоно.

 

Зургаа. Тэмцээн явагдах газар, хугацаа, зохион байгуулагчид.

Тэмцээн нь 2009 оны 9-р сарын 5,6 нд Лос Анжелес хотноо явагдана. Тэмцээнийг Калифорнийн Монголчуудын Холбоо, Дооёо сан хамтран зохион байгуулна.

 

Жич:

Мэдүүлэг өгсөн тамирчдыг Лос Анжелес хотын нисэх буудлаас үнэгүй тосч авах ба хямд буудал олж өгөхөд туслана. Мэдүүлэгийн 8 сарын 20-оос 9 сарын 5-ны  хооронд хүлээн авна. Тэмцээнийг зохион байгуулагчтай хамтран ажиллах,  бизнесийн үйл ажиллагааг сурталчилах хувь хүн болон компаниудыг саналыг хүлээн авна. 

 

                                                                  2009 оны 9 сарын 6-ны орой үдэшлэгтэй.

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.

 Лавлах утас:

323-481-4013                         213-446-1757                         310-946- 5165                       

Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 06 сарын 20 )
 
П.Сүхбат: Заан цолондоо илүү хайртай
Зохиогч Ж.Амаржаргал   
Monday, 2009 оны 06 сарын 15


 Инээмтгий бөх. Унасан ч давсан ч инээдэг, уначихаад духаа алгадаад инээж л зогсдог түүнд ард түмэн хайртай байдаг. Хэний тухай ярьж байгааг уншигч та шуудхан л мэдэх байх аа. Бөхийн түүхэнд 1964 оныхон хэмээн алдаршсан хүчит "луу"-нуудын нэг, дархан аварга Б.Бат-Эрдэнийг босоо байхад нь унагаж, дараалсан олон түрүүнд нь завсар оруулсан ганц бөх гээд мандаж явсан үе түүнд бий. Улсын гарьд П.Сүхбат нэг үзүүрлэж, хоёр удаа долоо, хоёр зургаалаад, нэг тавласан гээд улсын арслан Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, П.Дагвасүрэн нарын араас эрэмбэлэгдэнэ. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн таван удаагийн аварга гээд гуншин олонтой. Гаргасан амжилтаа хожим үнэлүүлж цолоо гадаадад гардсан анхны бөх. Таван жил наадам өнжсөн "том" Сүхбат өнгөрсөн жил хоёр давж, гурвын даваанд өвдөг шороодсон. Харин улсын наадмаас хойш заал, танхимын барилдаанд хэд хэд зодоглоод амжсан. Наадам ойртсон энэ өдрүүдэд хонгор нутгийн бөхчүүдтэйгээ Төв аймаг дахь "Бугын" САА-н "Нармон тур" амралтад бэлтгэлдээ гарахаар зэхэж байхтай нь таарлаа. Ахалж байгаа галд нь улсын начин Д.Батболд, Б.Сэр-Од, Б.Баянжаргал тэргүүтэй 20 гаруй залуу багтах аж. "Манай галд улсын цолд ойрхон бөх олон бий. Наадам гэдэг аз од байдаг юм. Тэр өдрийн тэнгэр л мэдэх хэрэг" хэмээснээр бидний яриа эхэлсэн юм.

-Наадам дөхлөө. Гарьд хэзээ бэлтгэлдээ гарах гэж байна даа?

-Нутгийн галаа ахлаад энэ сарын 20-ноос бэлтгэлдээ гарна даа. Манайхан сүүлийн жилүүдэд Төв аймгийн Бугын САА-д гардаг болсон. Би хоёр дахь жилдээ гарах гэж байгаа нь энэ Улсын цолд ойрхон, нэлээд найдлага тавьж байгаа хэд хэдэн залуу бий. Аймгийн арслан Р.Дамдин, Д.Батбаяр, Ж.Чулуунбат, Д.Энхбат гээд улсад хоёр ч удаа гурав, дөрөв давсан аймгийн цолтон байгаа. Гэхдээ наадам гэдэг хэн аз, од нь гийсэн нь, хэн илүү бэлтгэл хийсэн нь улсын хэмээх том бүлд багтдаг жамтай. Би нэлээд хэдэн жил нутгаасаа хол байлаа. Энэ хугацаанд манай нутгаас улсын цолтны буухиа тасраагүй. Энэ буухиаг үргэлжлүүлэхийн тулд залуусынхаа бэлтгэлд их анхаарч байна. Нас явж байгаа ч залуусынхаа бэлтгэлийн жорыг тааруулчих санаатай. Тактикийн бэлтгэл хийнэ дээ. Одооны барилдааны дүрэм их өөрчлөгджээ. Залуучууд бүтэн жилийн турш бэлтгэлтэй байгаа. Тиймээс эрүүл агаарт сэргэлтийн бэлтгэл хийлгэнэ.

-Та багагүй хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн. Байнгын бэлтгэлтэй байгаад дасчихсан болохоор зүлэг ногоон дэвжээгээ их санасан байх?

-Би өдрийн найман цагийн ажилтай. Америкт байхдаа хөл бөмбөг, сагсан бөмбөгийн "Гарьд" гэдэг багтай байлаа. Монголчууд хоорондын тэмцээнд оролцож багаараа медаль авч байсан. Ер нь байнгын бэлтгэлтэй байсан.

-Хэдэн жилийн дараа дахин зодоглоход ямар мэдрэмж төрж байх юм?

-Миний үеийнхэн бараг барилдахаа больж дээ. Олон шалтгаан байдаг байх. Би гадаадад хэдэн жил болоод ирсэн болохоор бэлтгэл гайгүй, бусдыгаа бодвол арай олон жил барилдчих юм шиг байна. Бэлтгэл сургуулилт, магадгүй дүрэмд өөрчлөлт орсон нь бас нөлөөлдөг байж болох юм. Бөхчүүд их залуужиж. Тэдний хурдыг яаж гүйцэх вэ. Том цолтой хүмүүс гарч ирээд нэгийн даваанд унах нь тийм ч сонин биш болж. Тиймээс зайгаа авч бөхөөс хөндийрч байх шиг байна. Тэгээд ч спорт бол залуу насны ааг омгийн ажил. Миний хувьд өндөр амжилт гаргахаасаа илүү ард түмнээ баясгаж явсны хувьд дэвжээндээ гарч өөрийнхөө хэмжээнд ямар ч байсан гурав давж цолоо дуудуулах зорилго тавиад байгаа.

-Таны үеийнхэн гэхээр Монгол бөхийн түүхэнд 1964 оны луу жилтэнгүүд гэж мөнхөрсөн байдаг байх аа?

-Тийм ээ. 1964 оны луу жилтэй 20 гаруй улсын цолтон бий. Ихэнх нь барилдахгүй байна. Гурав, дөрөв нь бурхан болж дээ. Ихэнх нь их спортоор хичээллэж байсан хүмүүс. Үеийнхнээсээ түрүүлж дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дараа нь Жавхлантөгс гуравт нь би начин цолны босго алхаж байлаа. Миний араас 19 хүн улсын цол авсан.

-Та энэ жилийн наадмын өнгийг хэрхэн таамаглаж байна вэ?

- Залуучууд үнэхээр сайн байна. Битүү морь ч түрүүлж магад. Жилээс жилд шинэ хүн түрүүлэх болж. Хэлэхэд хэцүү юм. Үнэхээр хэн нь түрүүлэхийг таахын аргагүй. Бидний үед таавар зөрөх нь ховор байлаа.

-Олон наадмыг үдэж угтсан хүний хувьд наадмын өнгөний тухайд ямар бодолтой явдаг вэ. Зарим нь цол авах жилээ солонго харсан, халуун хошуутай мал өвөр лүү орсон гээд л бэлгэшээдэг юм билээ…?

-Хүмүүс янз бүр. Би сайжрах үедээ унтаад л байдаг. Сайн байх жилүүдэд хүний хөл ойрхон харагдаад л. Хийсэн хөдөлгөөн бүр хурд, хурд бүхэн мэх болоод байдаг. Одоо бол хурд байхгүй. Мэх хийчихээд дарж унасан хойноо л давлаа гэж бодохгүй бол хэцүү болж. Мэх мэх биш болчихдог юм шиг ээ. Хүч, хурд ир алга болчихдог юм байна. Хүн 30 хүртлээ сайн барилддаг юм байна. Спорт угаасааа залуу насны ажил. Миний залуу насны ааг омог, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ж.Бат-Эрдэнэ хоёроос харагдах шиг болдог.

-Баянхонгор аймагт энэ жил Ламын гэгээний 370 жилийн ой болно. Нутагтаа болох том ойд та зодоглоно биз дээ?

-Барилдалгүй яахав ээ. Нутгийн бөхчүүд давхар уяатай орно.

-Таны адил улсад есөн удаа шөвгөрсөн бөх цөөхөн байх аа?

-1988 онд улсын цолтны эгнээнд орж байлаа. Тэрнээс хойш завсаргүй шөвгөрсөн. Улсын өсөх идэр гээд чимэг нэмж явсаар1990 онд заан болсон. Түүнээс хойш 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас гарьд цолоо гардсан. Хүний амжилтыг цаг тухайд үнэлж байвал зүгээр юм шиг. Би 1992-93 оны гарьд. Хамгийн сүүлийн гарьд гэж явдаг юм шиг байна лээ. Тэрийг сайн ойлгодоггүй. Би заан цолондоо хайртай. Гарьд цол тухайн үедээ үйлчилж байсан бол сайхан. Намайг барилдахаа больсон хойно өгсөн болохоор тийм сайхан санагддаггүй.

-Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед ганцхан завсар оруулсан бөх бол та. Түрүүлчих юмсан гэж бодож байсан биз дээ?

- Залуу ч байж дээ. Аваргыг хаясан, тэр жилээ түрүүлэх боломж байсан. Дараа жил нь түрүүлнэ л гэж бодож явлаа. Одоогийн залуус нэг үзүүрлэж түрүүлээд дараа жилээс нь дөрөвт үлдэхгүй байна. Бидний үед Б.Бат-Эрдэнэ байхгүй бол Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ байхгүй бол би. Намайг байхгүй бол Бямбадорж заан гээд л нэгнийгээ нөхөж барилддаг байлаа.

Үндэсний бөх үнэхээр өвөрмөц ёс жаяг, дэг журамтай спорт. Сүмо бөх 360 хоногт 40 барилдаж байхад үндэсний бөх 360 хоногт нэг л удаа барилддаг хариуцлага өндөртэй. Бат-Эрдэнэ аварга 360 хоног хүлээж байж нэг түрүү нэмдэг байлаа. Манай үндэсний бөхөөр гадны бөх ирж барилдаад цол авна гэж байхгүй. Тэгэхээр сүмогоос илүү дэг жаягтай байгаа биз. Сүмод барилдаж байгаа хүүхдүүд үндэсний бөхөөр барилдаад ирэхээр мэдэх байх. Тэр утгаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг хайрладаг. Олон жил унаж, давж явлаа. Би нэг ярилцлагадаа "Б.Бат-Эрдэнэ аваргыг цол бүрт нь мялааж явлаа" гэж ярьж байлаа. Жил ирэх бүр үеийнхнээ хайрладаг болдог юм байна. Одоо бие биенээрээ тоглож л суух юм даа.

-Таны нэг ярилцлагадаа Б.Бат-Эрдэнэ аваргыг хаясандаа харамсдаг гэж ярьсныг уншсан юм байна.?

-Тухайн үедээ өөрөө түрүүлж чадаагүй байж энэ хүний гайтуулчих вуу даа гэж боддог байсан. Гэхдээ би тэр хүнийг хаясан нь үнэн. Би хүнийг хаяагүй байж хаях байсан гэж ярьж байгаагүй.

-Та чөлөөт бөхөөр их спортод сууриа тавьсан байх аа. Харин үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Анх Д.Адьяатөмөр багшийнхаа удирдлагад 14 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Харин үндэсний бөхийн "А" үсэг заасан хүн бол улсын арслан Ж.Чойжилсүрэн. Аравдугаар ангидаа Дорноговьд аймагт түрүүлж аймгийн арслан болсон. Тэрнээс хойш барилдаагүй байж байгаад хоёр жил барилдаад начин болсон.

Чөлөөт бөхөөр хичээллэх хугацаандаа дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын мөнгө, Азийн таван удаагийн аварга, Азийн тоглолтын аварга, чөлөөт бөхийн улсын 12 удаагийн аварга болж байлаа. Чөлөөт бөх надад их юм өгсөн дөө. Японд тэмцээнд оролцоод наадмын өмнөх өдөр ирээд заан болж байлаа. Жин хаслаа гээд муудаагүй. Харин Үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус самбо, жүдо, чөлөөт гээд их спорт руу орохгүй байна. Энэ нь жинтэй холбоотой байх. Жингээр барилддаг болжээ. Бас богино хугацаанд хурдан барилддаг нь нөлөөлдөг байх.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 06 сарын 15 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 7 - 302

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:158
Date:16-07-2008

Хэн холбогдсон байна

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр184
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт894
mod_vvisit_counterЭнэ сард403
mod_vvisit_counterНийт37573
USMongoliaTennis.Com
© 2008 USMongoliaTennis.com | Сайтын нэрийг дурдалгvйгээр хуулбарлахыг хориглоно.