Зарлал:
     
BATJARGAL CUP- 2010
Америкийн Монголчуудын Талбайн теннисний тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч tennis   
Tuesday, 2009 оны 08 сарын 11

Дэлхийн гайхамшигт спортын тоонд зүй ёсоор багтах Талбайн теннисний спорт төрлөх эх оронд минь хөгжөөд 20 шахам жил болжээ.

Энэ хугацаанд Монголын Талбайн теннисний Холбоо байгуулагдан теннисний спортыг бүх нийтийн дунд хөгжүүлэх ,дунд сургууль,их сургуулиудад багш дасгалжуулагчын анги нээж залгамж үеийг бэлтгэн гаргах  зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн .Улмаар МТТХолбоог Олон улсын теннисний холбооны  *В* зэрэглэлийн гишүүн болгон Монгол Улсад Теннисний спорт хөгжиж буйг Дэлхийн олон улсад таниулсан билээ.

   Энэ бүх ажлыг хийж Монголын Талбайн Теннисний Холбоог анх байгуулж хөгжүүлж ажилласан хүн бол Монголын анхны Теннисний Спортын Мастер  Ж . Батжаргал багш билээ.

 Ж .Батжаргал багшын бэлтгэн гаргасан тамирчид,багш дасгалжуулагч нар Монгол Улсын нэрийг Дэлхийн олон оронд гаргаж амжилт дүүрэн явж байна.

1993 оноос эхлэн Монголын өсвөрийн баг тамирчид Малайз, Хятад ,Хонгконг, Сингапур, Тайланд ,Макао, Брунэй, Москва ,Краснаяск, Нобосибирск , Казакстан гэх мэт Олон улсын тэмцээнд тогтмол оролцож Алт ,мөнгө ,хүрэл ,медаль нижгээдийг хүртэж ирсэн.

 Америкийн Монголчуудын  BATJARGAL CUP 2009  теннисний 3-р тэмцээн нь

 14 хүртлэх насны охид хөвгүүд , 14-40 нас ,40 дээш нас  гэсэн 3 насны ангилалд ганцаарчилсан ба хос төрлөөр тоглох юм. Тэмцээн Олон улсын теннисний тэмцээний дурмийн дагуу явагдана.

 Тус тэмцээн нь Анх удаа хүүхдийн насны ангилал гаргасан бөгөөд  бидний ирээдүй болсон  хүүхдүүдээ теннисний спортоор өргөн хичээллүүлэх зорилготой юм.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 08 сарын 13 )
 
Вэсайт хийнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Webmaster   
Sunday, 2009 оны 07 сарын 19
Вэсайт хийнэ. Хамгийн сүүлийн үеийн тэxнологийн шаардлага хангасан вэбсайт боломжийн үнээр хийнэ. Email: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 07 сарын 19 )
 
ДЭНВЕР-2009 тэмцээнд хамгийн олон баг оролцоно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч С.Ууганбаяр   
Tuesday, 2009 оны 04 сарын 28

 

 
Алтан бөмбөг клубын захирал, ДЭНВЕР-2009 Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Б. Баярсайхантай  Америкийн Монголчуудын хамгийн том тэмцээн болох Хөлбөмбөгийн тэмцээний тухай  ярилцлаа.

 

Сайн байна уу .   Та өөрийгөө танилцуулна уу.  Алтан бөмбөг клубыг анх байгуулж байсан үеээ эргэн нэг дурсахад ?

       Намайг Бавуугын  Баярсайхан гэдэг .Хүүхэд байхаас хөл бөмбөгийн хорхойтон байлаа. Денверт 2001 оны намар хэсэг нөхдийн хамт Солонгосуудтай анх хөл бөмбөг тоглодог болсон. . .

Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 07 сарын 19 )
 
''US-MON'' CARGO 7 хоног бүр МОНГОЛ-АНУ , АНУ-МОНГОЛ хооронд ачаа явуулж байна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн S. Uuganbayar   
Tuesday, 2008 оны 09 сарын 09

 

''US-MON'' CARGO долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагуудад ДЭНВЕР хотоос агаарын тээвэр явуулах үйлчилгээ үзүүлж байна.  Таны явуулсан ачаа Улаанбаатар хотод 3 - 6 ажлын өдөрт явж очих болно. 

1 кгр   ачааны үнэ $9 бөгөөд овор ихтэй ачааг эзэлхүүнээр нь бодож  үнэлэнэ. Хэрэв танд 100 кгр аас илүү жинтэй ачаа байгаа тохиолдолд бид зөвхөн Даваа гарагаар хязгаарлахгүй боломжтой өдөрт явуулах шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

утас :720-276-5282   Тэлүүн

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 08 сарын 28 )
 
US-MON CARGO LLC нэрэмжит BATJARGAL CUP 2008 тэмцээн амжилттай боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Webmaster   
Thursday, 2008 оны 08 сарын 07

 

 

 

 

 

АНУ дахь Монголчууд бид спортын олон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулан ойртон нөхөрлөж, туршлага солилцож,  шинэ зүйл мэдэж авч хэдэн өдрийг сэтгэл санаагаа догдлуулан сайхан өнгрүүлдэг билээ.  Өнгөрсөн 2007 онд  анх зохиогдсон  BATJARGAL CUP 2008 тэмцээн 2 дахь жилдээ Денвэр хотын Гарланд паркд 2008 оны 8-р сарын 2-3 нд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээн 14 хүртлэх нас, 14-38 нас, 38-аас дээш гэсэн насны ангилалд ганцаарчилсан , хос гэсэн төрлөөр явагдлаа.

Тус тэмцээнд Теннисний спортоор хичээллэгч Монголчууд буюу Техас муж , Арканзас муж , Сан-франциско, Денвэр хотынМонголчууд өндөр ач холбогдол өгч оролцов.

Мөн Вашингтон ДС , Чикаго ,ЛосАнжелес хотуудаас теннис сонирхогчид оролцох хүсэлтээ ирүүлж байсан юм.

Тэмцээний зорилго

Тус тэмцээн нь Монголын Теннисний холбоог үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэтэй цаг мэдлэг боловсролоо зарцуулж, Монгол оронд теннисний спорт хөгжих боломжтойг  Дэлхийн улсуудад мэдрүүлсэн,  Монголын Анхны спортын мастер Ж .Батжаргал багшийн хөдөлмөр зүтгэлийг таниулах Теннисний спорт өндөр хөгжсөн АНУ-д амьдарч буйн хувьд  Монгол хүүхдүүдээ энэ спортоор өргөн хичээллүүлж амжилтанд хүргэх боломжтойг харуулах зорилготой байлаа.

Тус тэмцээнийг зохион байгуулагч US-MONGOLIA TENNIS CLUB энэхүү зорилгоо сайн биелүүлсэн  гэдэг үнэлэлтийг тэмцээнд оролцогчид болон бусад олон хүмүүсээс авсандаа баяртай байна.

 Тэмцээний онцлох  зүйлүүд

Тус тэмцээн анх удаа АНУ-д амьдарч байгаа хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байгаа уралдаан  тэмцээн болж буйгаараа онцлог байлаа. Мөн 2 дахь жилдээ зохиогдож байгаа Ахмад насныханы теннисний тэмцээн байсанаараа онцлог юм.

Таван цагариг Америкт сэтгүүлийн эрхлэгч Энхтүвшин ах маань спортын бүх төрлийг дэмжиж оролцдог бөгөөд  энэ жил шилдэг тамирчины шагналыг санаачлан гаргасан юм.

Энэ удаагын тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт хагас шигшээд шалгаран таарсан Төгөлдөр ,  Гүнбүрд  нарын хооронд болов. 2 тамирчин 3 сет тоглон хэн түрүүлж 2 сет авсан нь хожих юм. Тоглолтын эхэнд Төгөлдөр санаачлагыг аван тоглож гэймийн харьцаа  4:3 болов. Залуу байнгын бэлтгэлтэй теннисчин Гүнбүрд ширүүн довтолгоо хийн оноог тэнцүүлэн эхний сетийг 7:5 авсан байна. 2 дахь сет эхлэн  тоглолт үргэлжлэн явагдав . Тоглолтын дунд төгсгөл хэсэгт бэлтгэл сайтай байгаагаа харуулж залуу тамирчин Гүнбүрд 6:1 хожсон юм.

Тус тэмцээний  шилдэг тоглолтыг гаргаж тоглосон   2007 оны аварга ОУХМастер Г. Төгөлдөрийг 7:5 ,6:1  буулган авсан Б .Гүнбүрдэд энэ жилийн Таван цагариг Америкд  сэтгүүлийн нэрэмжит шилдэг тоглогчын цомыг гардуулан өгсөн юм.

  Оролцсон тамирчдын чанар дээшлэж байгааг харуулав.

 

 

     

 Тус Тэмцээнд Калифорни мужын Сан франциско хотоос  BATJARGAL CUP-2007 тэмцээний  аварга Софт теннисний Олон Улсын хэмжээний мастер Г. Төгөлдөр,  Техас мужаас Денвэр хотын Анхны теннисний тэмцээний аварга Мөнхболд ,  Арканзас мужаас  спортын мастер Ж.Батжаргал багш ,   

 Арканзас мужаас АНУ-ын Теннисний холбоо (USTA) - ны Арканзас бүсийн 18 насны төрөлд № 1 тамирчин Б.Гүнбүрд ,    Калифорни мужын Stanford-ын  их сургуулын оюутан  Наранбаатар  нарын шилдэг теннисчид хүрэлцэн ирсэн нь тус тэмцээнийг улам ширүүн өрсөлдөөнтэй чанартай болгосон юм.  

Денвэр хотын Монголчууд тус тэмцээнд өндөр ач холбогдол өгсөөр ирснийг энэ удаагын тэмцээн дахин харуулсан юм. Колорадо муж Денвэр хотод 7 жил тасралтгуй болж байгаа теннисний тэмцээн нь олон Монголчуудыг теннисний спортод  дуртай болгосон том амжилтыг өөртөө агуулж байдаг сайхан тэмцээн билээ. Денвэрийн болон бүх оролцсон  теннисчиддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 Тэмцээний дүн байр эзэлсэн байдлаар :

Охидын насанд

1-р байр      Т.Уянга

2-р байр      Э. Энхжин

Хөвгүүдийн  насанд

1-р байр      Б. Ганбаяр

2-р байр      Х. Цэнгэл

3-р байр      Н .Одхүү 

Залуучуудын ганцаарчилсан төрөлд

1-р байр      Б. Гүнбүрд     Арканзас

2-р байр      С.Ууганбаяр

3-р байр      Г. Төгөлдөр   /Софт теннисний ОУХМ/

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд

1-р байр      Б. Урангоо

2-р байр      Б. Эрдэнэтуул

3-р байр      Ш. Нарантуяа

Залуучуудын  хос тоглолтонд

1-р байр      Б. Гүнбүрд  - Б .Наранбаатар/ Арканзас/

2-р байр     Ж. Батжаргал /СМ/ -  С.Ууганбаяр

3-р байр     Б. Мөнх-Оргил -  Г. Төгөлдөр   /Софт теннисний ОУХМ/

Эмэгтэйчүүдийн хос тоглолтонд

1-р байр      Б. Эрдэнэтуул -Ш. Нарантуяа

2-р байр      Б. Урангоо  - Мөнхзул

3-р байр      Т.Уянга  -   Э. Энхжин

Ахмадын хос төрөлд

1-р байр      Ж. Батжаргал – Б .Баярсайхан

2-р байр      С. Баттөмөр – Я. Энхжаргал

3-р байр      Д .Алтбиш – Мөнхболд / Техас/

Тэмцээнд шалгарсан тамирчдыг Цом , Алт , Мөнгө , Хүрэл  медаль ,Диплом дурсгалын T-Shirt оор урамшуулав.

АНУ дахь  Монголчуудын сайн танил тэмцээнд зөвлөх , зохион байгуулах ажлыг хийсэн Хөнгөн атлетикийн Спортын мастер Д .Алтбиш танд болон тэмцээнийг зохион байгуулагч Б .Мөнх –Оргил тамирчдад  тэмцээний үеэр амттай хоолоор үйлчилсэн Д.Соёлмаа нартаа ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. 

 BATJARGAL CUP 2008 тэмцээнийг ивээн тэтгэгч

 байгууллага, хувь хүмүүс болон мэдээллийн спонсорууд

 Аливаа уралдаан тэмцээнд санхүүгийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг билээ.  BATJARGALCUP-2008 тэмцээнийг амжилтай сайхан зохион байгуулаарай гэж тэмцээнд хандив туслалцаа байгууллага болон хувь хүмүүсийг танилцуулж байна.

 US-MON CARGO LLC

Агаарын ачаа тээвэрийн үйлчилгээ үзүүлдэг тус байгууллага нь АНУ-ын олон хотод салбараа нээн ажиллуулж та бидэнд шуурхай үйлчилдэг билээ. Хямд болоод шуурхайгаар Монгол Америкийн хооронд мөнгө шилжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

 АМАРБАЯСГАЛАН

Денвэрийн Монголчууд Амраа  нэрээр нь  сайн мэдэх ах маань бидэнд байнга тусалж байдаг билээ. Амраа ахын хүүхдүүд спортод авьяастай Денмэрийн шилдэг шатарчид байдаг юм.

ТҮМЭНЦОГТ

Денвэрийнхэн Төөгөө нэрээр нь сайн мэдэх  энэ залуу  тэмцээн уралдаан зохион  байгуулах гэж байгаа бидэнтэй байнга холбогдож тусал байдагт нь талархаж байдгаа илэрхийлье.

AIR BRIDGE LLC

АНУ-д салбараа нээж үйл ажиллагаа явуулж байгаа тус компани нь нислэгийн тийзний бүх төрлийн үйлчилгээг танд  хурдан шуурхай найдвартай үзүүлж ирсэн Монголын шилдэг байгууллага билээ.

http://www.airbridgeusa.com/

 АЛТАН БӨМБӨГ КЛУБ

Денвэр хотын  Монголчуудын Хөл бөмбөгийн клуб нь байгуулагдаад 4 жилийг ардаа орхиод байна. Хөл бөмбөг сонирхогч Монголчуудын АНУ дахь Анхны клуб билээ. Денвэр хотын Монголчууд бидийг  чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхэд зориулж амралтын өдөр бүр спортын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг билээ.

 ADVANCED ACCOUNTING & TAX HELP LLC

АНУ дахь Монголчууддаа хууль эрх зүй , санхүүгийн асуудал ,татвар тайлан ,байр авах ,зарах ,бичиг баримт бүрдүүлэх , орчуулга хийх зэрэг танд хэрэцээтэй бүх асуудалыг шиидэж  өгөх үйлчилгээг явуулдаг туршлагатай байгууллага юм.

 http://mongolmedee.net/index.php?option=com_content&task=view&id=476

 КОЛОРАДО МУЖЫН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО

Колорадо мужын Бүх Монголчуудын төлөө үйл ажиллагаа  явуулдаг тус холбоонд болон Тэргүүлэгч нарт  нь цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсээд Бидний төлөөлөл болсон Монголчуудын Холбооноос зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцохыг хүсэж байна.

 МONDE COMPANY

Бүх төрлийн хууль эрх зүйн зөвөлгөө, байр авах , зарах, татвар тайлан бодох орчуулга хийх гэх мэтийн олон үйлчилгээг АНУ-ын бүх мужид хийж үйлчилнэ.

 SOUND TRACK BAND

Денвэр хотын Дуу хөгжим сонирхогч Монгол залуусын хамтлаг юм.

Хамтлагын гишүүд болох Батмөнх , Батсайхан  нарын зохион байгуулсан олон цэнгүүнд Уянгат монгол аялгуу, 70, 80 ,90 оны сэтгэлд хоногшсон дуунууд ,орчин үеийн хэмнэл бүхий  төрөл бүрийн   дуу хөгжмөөр баялаг урын сантай авьяаслаг хамтлаг билээ.  

 

Мэдээлэлийн спонсорууд

Zamdaan.com

Lamongols.com

Bamons.com

Medeelel.com

Tavantsagarigusa

    Хамтран ажилласан дээрхи бүх байгуулага, хувь хүмүүс Та бүхэндээ

Сүүн Цагаан зам татуулсан сайхан үйлсийг бүтээж , олон хүмүүсийг баярлуулж , олон хэрэглэгчтэй болоорой гэж хүсэн ерөөе.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2008 оны 08 сарын 07 )
 

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:318
Date:23-09-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр57
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт276
mod_vvisit_counterЭнэ сард1343
mod_vvisit_counterНийт140033
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.