Зарлал:
     
Үндэсний бөх
Булган сүүлтэй начин буюу мартагдах дөхсөн гавъяат PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч С.Баяр   
Sunday, 2009 оны 11 сарын 15
2009 оны 11-р сарын 4
Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Д.Пүрэвсүрэнг урьж ярилцсан юм. Тэрбээр Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны жүдо бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж буй юм.

-Юуны өмнө Монголд төдийгүй Азид анх удаа зохиогдсон "Чингис хаан-2009" жүдо бөхийн анхны тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцсонд баяр хүргэе. Тэмцээний талаарх сэтгэгдлээс ярилцлагаа эхлэх үү?

-За. Баярлалаа. Тэмцээн сайхан болж өндөрлөсөн. Манай баг тамирчдын хувьд ч сайн оролцлоо. Мөн "Женко" группийн тамирчид ч их сайн оролцсон.

Монголчууд таван алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртэж хоёрдугаар байрт шалгарсан шүү дээ. Анх удаа Азид, тэр тусмаа эх оронд маань болсон гэдгээрээ энэ бол мартагдашгүй юм. Товчхон хэлэхэд их сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Хэдийгээр төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан ч Монголчууд энэ тэмцээнд ач холбогдол өгч сайн зохион байгуулсан гэж би хувьдаа бодож байгаа.

-Танай клубээс хичнээн тамирчид хэдэн жинд өрсөлдөж ямар амжилт үзүүлсэн бэ?

-Манайх 10 жинд 10 тамирчин оролцож таван медаль хүртсэн. 81 кг-ын жинд П.Дашдаваа, 57 кг-д Д.Сумъяа нар мөнгө, -78 кг-д Б.Мөнхтуяа, 73 кг-д О.Болд-Эрдэнэ, 60 кг-д О.Чинбат нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

-"Хилчин" спорт клуб үндэсний бөх, чөлөөт, самбо, жүдо, кураш бөх, спорт тоглоомууд, бокс, хүндийг өргөлт гээд нэлээд олон төрлөөр зэгсэн амжилттай яваа. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Улсын заан Б.Соронзонболдын сэргээш хэрэглэснээс болж спорт хорооны нэр хүндэд жаахан сэв суучихав уу даа?

-Сэв суух юу байх вэ. Тэр бол хувь хүний асуудал. Тэгээд ч Б.Соронзонболд улаан хоолойн
багтраандаа л эмчилгээ хийлгэсэн юм билээ. Тэр нь сэргээш гээд байгаа нь энэ жилээс шинээр орж ирсэн эм гэсэн шүү дээ.

-Нэгэнт Монгол Улсын гавьяат тамирчинтай ярилцаж байгаа болохоор өөрийн чинь гаргасан амжилтуудыг асуухгүй, дурьдахгүй өнгөрч боломгүй юм л даа. Өөрөөр хэлбэл нормоо биелүүлчихээд 14 жилийн дараа буюу бараг л мартагдахын даваанд гавьяат тамирчин цолоо авсан?

-14 жил гэдэг багагүй хугацаа. Зарим хүмүүс, багш нар маань гавьяатын амжилтыг хоёр нугалчихаад байхад өгөхгүй юм гэж бухимддаг л байсан. Миний гаргасан амжилт гэвэл самбо бөхийн 1994, 1995 оны цагдаагийн дэлхийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга, Дэлхийн цомын хоёр мөнгө, хоёр хүрэл, жүдо бөхийн 1998 оны Азийн аваргын хүрэл медальтай.

-Монгол Улсын начин цолыг хэдэн онд хүртсэн юм бол. Таныг начин болсны дараа танай спорт хорооноос олон начингууд төрсөн гэдэг юм билээ?

-1998 онд "Хилчин" клуб гэж нээгдсэний дараа анхны улсын начин цолтон нь болж байсан. Нээрээ л түүнээс хойш М.Жамъянпүрэв, Д.Баасандорж, Р.Ганхуяг, Б.Баянмөнх, М.Өсөхбаяр гээд дурьдаад байвал олон начин төрсөн.

-Улсын цолноос гадна цэргийн ямар цолтой болсон бэ?

-Хошууч цолтой.

-Түрүүн та "Женко" группийнхэн сайн барилдсан гэсэн. Тухайлбал?

-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар маань 66 кг-д аваргалсан. 60 кг-д ОУХМ Ч.Болдбаатар бас аварга болсон шүү дээ.

-Ч.Болдбаатар гэснээс 60 кг-д Г.Болдбаатар, Ч.Болдбаатар хоёр өрсөлдсөн. Тэднийг өмнө нь аваргын төлөө бас нэгэн том тэмцээнд барилдаж байсан. Тэр мөч давтагдлаа гэж тайлбарласан. Ямар дэвжээнд манай амьдаа нар хүч үзэж байсан хэрэг вэ?

-Улсын аваргын тэмцээнд л аваргын төлөө барилдаж байсан юм.

-Тэмцээн шинэчлэгдсэн дүрмээр явагдсан нь манай тамирчдад жаахан бэрхшээл-тэй байсан болов уу?

-Багагүй хүндрэл байсан. Шинэчлэгдсэн дүрмээр явагдаж буй хоёр дахь тэмцээн нь шүү дээ. Аравдугаар сарын дэлхийн аваргын тэмцээн энэ дүрмээр явагдсан. Манайханд бол нөгөө хонгодох энэ тэр гээд мэх нь байхгүй болчхоор бас сонин л доо.

-Энэ тэмцээнийг 2012 оны олимпод оролцох оноо цуглуулах тэмцээн гэж хэвлэл мэдээллээр бичээд байгаа. Гэтэл оноо цуглуулах тэмцээн эхлэх болоогүй гэж ярих юм?
-Оноо цуглуулах тэмцээн биш шүү дээ. 2010 оны тавдугаар сараас эхэлж оноо цуглуулах тэмцээн явагдана. Харин энэ тэмцээн бол анхан манайд зохиогдож байгаа, цаашид уламжлал болон явагдах юм.

-Таны тамирчин байсан үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар байна вэ?

-Намайг тамирчин байхад зах зээлд дөнгөж шилжээд ийшээ тийшээ тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгөний хувьд хэцүү, багш нь хөлийнхөө тавхайг эргэтэл хөөцөлдөж гүйдэг байлаа. Одоо өөр болж. Спортыг үнэлэх үнэлэмж нь ч гэсэн тэр. Сайн бэлтгэл хийгээд сайхан амжилт гаргаад ирвэл шагнал урамшил сайтай. Амьдралын баталгаа нь ч хангагдсан байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд мэргэжил нэгт нөхөд, спортод ээлтэй, спортыг сонирхож зүрх сэтгэлээ зориулж явдаг бүх хүмүүст баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлмээр байна.
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 15 )
 
Монгол Үндэсний бөхийн хөгжил 1925-47 он PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Video   
Saturday, 2009 оны 08 сарын 15
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 08 сарын 15 )
 
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Денвэрийн Монголчууд сайхан наадаарай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч colo_mongols   
Friday, 2009 оны 07 сарын 10
 
Денвэрийн Наадам болох газрын хаяг  энд дарж үзнэ үү.
 
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 07 сарын 10 )
 
Америкийн Монголчуудын шагайн 2-р тэмцээн Сан Францискод болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч zamdaan.com   
Monday, 2009 оны 06 сарын 22

 

 

 

  Америкт амьдран суугаа Монголчууд маань спортын олон төрлүүдээр уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж оролцох хүрээ нь өргөжин тэлсээр байна. Мөн үүний зэрэгцээ үндэсний спорт, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж байгаа сайхан жишээ бол шагайн харваа юм. Баруун эрэгт суугаа монголчуудын шагайн харвааны баг цэц мэргэ сайтайг батлах нэгэн зүйл бол ноднин жил Чикагод хотноо зохиогдсон нийт монголчуудын шагайн анхдугаар тэмцээний алтан цом билээ. Оакланд хотноо Ажаа гэгээний төв дээр амралтын өдөр хашлага сумаа хармаалан ирж хайран цагаа харамгүй зарцуулж хараа цэцээ сорьж суудаг хүмүүс цөөнгүй болсон. Улсын харцага Жавхаа тэргүүтэй хэдэн эрчүүд уяатай юм шиг тэндээс салахаа байсан харагддаг. Хааяа Лос Анжелес хотоос хүртэл нэгэн харваач явдал суудал тааруулан ирээд яаруу сандруу буцах нь бий.

Конкорд, Албани, Аламеда, Оакланд, Сан Франциско, Сакраменто хотуудаас баг бүрдэн шагайн тойрмоо зохион тэмцээн уралдаан зохион байгуулдаг төдийгүй ноднин жил Монголын шагайн холбооны салбар Кальфрон муж дахь шагайн товчоог байгуулан албан ёсны бүртгэл тамга тэмдэгээ авсан байна. Тэдний дундаас одоогоор Улсын Хүндэт Мэргэн цолтой харваач нэг (Конкордын Д.Ганболд) төрөөд байна. Баруун эргийн шагайн товчоо баяр наадам өнгөрөөд нэгэн том тойром зохиохоор бэлтгэж байна. Энэ бол Америк дахь Монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн юм.


Тэмцээн Сан Франциско хотноо 8 сарын 15-16 өдрүүдэд болно. Монголын шагайн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, тэргүүлэгч Энхбат тэргүүтэй шагайн холбооны зочид төлөөлөгчид хүртэл ирж оролцох гэж буй юм байна. Мөн Сан Франциско, Конкорд, Сакраменто, Лос Анжелес, Чикаго (2 баг), Сеатл, Вашингтон хотуудаас багууд ирж оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Тэмцээн зохиогдох байр талбайн хаяг тэмцээний журмыг удахгүй батлан нийтэд зарлана.

Зохион байгуулагчидтай харилцах утас: 

(510) 467 2030           Шижирээ, 

(415) 624 4936           Жавхлантөгс,

(510) 381 0000           Энхбаатар 

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 06 сарын 22 )
 
Миний хамгийн их баярлаж явдаг зүйл бол эцэг эхээс энэ биеийг олж төрсөн минь юм даа. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Н.Ариунбаатар   
Sunday, 2009 оны 06 сарын 21

 Ардын хувьсгалын 87 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан, бөхийн хорхойтой олны таашаалд нийцсэн сайхан наадам болж өнгөрсөн. Энэхүү наадмаар начин, харцага цолыг алгасан шууд заан цол хүртсэн Б.Соронзонболдыг  урьж оролцууллаа.

-Таныг Монгол улсын заан Соронзонболд гэдгээр ард түмэн сайн мэднэ. Харин Баттулгын Соронзонболд гэж хэн бэ?
-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул. Багадаа хөдөөний хүүхдүүдийн л нэгэн адил морь малтай ноцолдож, довныхоо жаалуудтай барилдан дээлээ урчихаад л гүйж явдаг байлаа. Манайх гурван хүүхэдтэй айл. Би хамгийн том нь. Тэгээд ч тэр үү ээж аавдаа их тусалдаг байсан. Товчхондоо гэвэл Баттулгын Соронзонболд гэж хүүхэд насаа хөдөө, хонины бэлчээр дээр  өнгөрөөсөн ийм нэг залуу байна даа.

-Хөдөөний залуу маань хотод анх хөл тавьж байсан тухайгаа эргэн дурсах уу?

...
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 06 сарын 22 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 9 - 11

Цаг, Өдөр

Videos

Added by:admin
Rating:
Views:830
Date:15-08-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр156
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт836
mod_vvisit_counterЭнэ сард1903
mod_vvisit_counterНийт140593
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.