Зарлал:
     
Зиданы рекорд эвдэгдэх үү? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ж.ЖАРГАЛ   
Saturday, 2008 оны 09 сарын 27

 

 

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин”-ий гуншинг Зинедин Зидан эзэмшдэг. Тэрбээр 2001 онд “Ювентус”-ээс “Реал”-д 45,62 сая фунт стерлингээр худалдагдаж дээрх оргилд хүрсэн түүхтэй. Гэтэл энэ рекорд 2008 онд эвдэж магадгүй болоод байна.

 
 

 

Тус үзүүлэлтийг шинэчлэх магадлалтай хоёр наймаа яригдаж байгаагаас хамгийн боломжтой нь “Милан”-ы Кака “Челси”-д очих явдал юм. Одоогоос жилийн өмнө “Реал” клуб түүний төлөө 90 сая евро санал болгож байсан ч Сильвио Берлускони супер одоо зарах саналаас эрс татгалзсан билээ. Тэгвэл өнөөдөр “Челси” тэдэнд 80 сая фунтыг санал болголоо.

“Милан” Какагаа явуулахгүй хэмээн мэдэгдэж байгаа ч санхүүгийн хямралаа дарахад хангалттай хүрэлцэж, дээр нь шинэ тоглогчид авахад нэмэрлэгдэх их мөнгөөс татгалзаж чадахгүй байгаа сурагтай. Хэрэв түүнийг худалдахгүй байя гэвэл цалингийн асуудал үүснэ. Кака дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэг. Гэтэл түүнээс илүү гарна уу гэхээс дутахааргүй хөлс авдаг Роналдиньог 21 сая еврогоор “Милан” өөрийн болгочихоод байдаг. Ханаж цадахыг үл мэдэгч хоёрт хэдэн арван саяар тоологдох пүнлүүг хэдэн зуун мянгаар тоологдох шагналын хамт нэг улиралд өгнө гэдэг Италийн клубт ахадсан хэрэг ажээ. Тиймээс “Челси” тэдний санхүүгийн бэрхшээл дээр нь тоглолт хийн яаж ч зөрүүдлээд татгалзахааргүй саналыг тавиад байна. Ингэхдээ Абрамовичийн хүмүүс Какаг агент Диого Кошогийн нь хамт ухуулаад амжжээ. Албан бус мэдээгээр Кошо наймааг гүйцэлдүүлж чадах аваас Оросын саятнаас урамшууллын мөнгө авах нууц тохироо хийсэн сурагтай.

Харин Какад “Милан”-д авч байгаа цалингаас хавьгүй их цалин амласнаар англичууд XXI зууны манлай наймааг хийх ажлаа шулуутгажээ. Одоо тэд Берлусконигийн багийн дэд ерөнхийлөгч Галлианигийн өгөх хариуг хүлээн сууж байна. Хэрэв бразил тоглогчийг өөрийн болговол “Челси” Фрэнк Лампардыг “Интер”-т өгөх төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Англи хөлбөмбөгч гэрээ дуусч байгаагаа далимдуулан клубээсээ толгой эргэм их цалин нэхэж байгаа тул Абрамович түүнтэй хийх хэлэлцээрээ санаатай удаашруулж байгаа ажээ.

Ийнхүү “Челси” бэл бэнчинтэйгээ харуулан дэлхийн дээд амжилтыг эвдэх наймааг эхлүүлээд байгаа бол “Реал” үүнээс ч их зоос оролцсон хэлэлцээрийг өдөөгөөд удлаа. Тэдний үхэн хатан зүтгээд байгаа бай нь  Криштиану Роналду юм. Эзэн хааны баг 23 настай эрийг өөрийн болгохын тулд “МЮ”-д 85 сая евро буюу 134 сая доллар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Гэвч Алекс Фергюсон эрс татгалзсаар өдийг хүрлээ. Гэсэн ч испаничууд португал тоглогчийн “Реал”-д тоглох гэсэн мөрөөдөлд нь дөрөөлөн тоглолт хийх болсон. Үүнд хилэгнэсэн Фергюсон “Реал”-ыг үзэн ядаж байгаагаа хэлж, “Роналдугийн амьдралыг там болгоно” хэмээн ярьж олон нийтийн гайхлыг төрүүлжээ. Гэхдээ энэ мэдээллийг шуугиан дэгдээхдээ гаршсан Британийн хэвлэлүүд цацаж Испани, Английн лигүүдийн дунд дайн гаргах дөхсөн.

Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих!
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багасгах | Томсгох

security code
Үзүүлж буй кодыг оруулна уу!


busy
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2008 оны 09 сарын 27 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:admin
Rating:
Views:604
Date:16-07-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр160
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт840
mod_vvisit_counterЭнэ сард1907
mod_vvisit_counterНийт140596
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.