Зарлал:
     
Блатерийн төлөвлөгөө америкчуудын мөрөөдлийг үгүй хийх нь PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч news.mn   
Monday, 2008 оны 10 сарын 06

 

 

FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Сепп Блатер 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар өрсөлдөж буй АНУ-ын мөрөөдлийг үгүй хийж, нэгэн шинэ санаачлага гаргажээ.


FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Сепп Блатер 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар өрсөлдөж буй АНУ-ын мөрөөдлийг үгүй хийж, нэгэн шинэ санаачлага гаргажээ. Тэрбээр ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнийг өөр хэлбэрт шилжүүлэх саналтай байгаа аж. Блатерын хэлснээр тэр 2014 оны ДАШТ Бразилд болсны дараа Америк тивээс өөр газарт дараачийн Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бололтой. Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2018 онд зохион байгуулж чадахуйц олон хүчтэй өрсөлдөгч байгаа учраас зарим улс орны хувьд 2022 он хүртэл хойшлох шаардлага гарч байгааг тэрбээр мөн дурдсан байна. “Удирдах зөвлөлд санал болгох олон асуудал байна. Нэн түрүүнд бид 2018 болон 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнийг нээж, харин хоёр өөр газарт энэ эрхийг олгох хэрэгтэй. Тухайлбал, бид 2014 онд Америк тивд зохион байгуулахаар болсон. Гэтэл 2018 болон 2022 оны эрхийн төлөө АНУ, Мексик нар өрсөлдөнө шүү дээ” хэмээн Блатер ярьжээ. Түүнчлэн нэгэнт Америк тивд зохион байгуулагдсан учраас ээлжит өрсөлдөөнд АНУ, Мексик зэрэг Америкийн орнуудыг хасах нь зүйтэй талаар хэлсэн байна. Харин үүний оронд Европын орнуудад боломж олгох нь зөв гэжээ. Европын багуудын хувьд Өмнөд Америкийн Бразил, Аргентин нартай эн зэрэгцэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үргэлж өндөр амжилт гаргадаг билээ. Тэмцээний хувьд 2002 онд Япон болон Өмнөд Солонгос нар хамтран зохион байгуулсан, харин 2010 онд анх удаагаа Африк тивд буюу ӨАБНУ-д зохион байгуулагдахаар болсон юм.

FIFA-гийн удирдах зөвлөл өнгөрсөн оноос эхлэн ДАШТ-ийг зохион байгуулах тивийн бодлого баримталж эхэлсэн бөгөөд үүний улмаас нутагтаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах эрх авахын төлөө олон улс орны хөлбөмбөгийн холбоод дугаарлах болсон юм. Блатер “Хэрэв Европт гэвэл, Англи, Испани дангаараа эсвэл Португальтай хамтран, бүр эсвэл ОХУ гэсэн сонголт бий. Харин дараа нь Хятад, Япон, Австрали болон Катар” хэмээн ярьсан байна. Бельги болон Голландын хувьд тэд хэдийнэ хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа FIFA-гийн удирдлагад мэдэгдээд байгаа юм. Харин үүний тухайд Блатер “Хэрэв Бельги болон Голландын хувьд боломж бий юу гэж асуувал мэдээж хэрэг тийм гэж хариулна. Гэхдээ тэмцээн бол үнэхээр дээд зэрэглэлийн тэмцээн” гэжээ.

Блатер энэ сарын сүүлчээр зохион байгуулах бүсийн бүтэц санал болгох бодолтой байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, 2018 оны ДАШТ аль улсад зохион байгуулагдахыг 2011 онд болох удирдах зөвлөлийн ээлжит хурлаар шийдэх юм.

Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих!
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багасгах | Томсгох

security code
Үзүүлж буй кодыг оруулна уу!


busy
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2008 оны 10 сарын 06 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:584
Date:23-09-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр75
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт294
mod_vvisit_counterЭнэ сард1361
mod_vvisit_counterНийт140051
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.