Зарлал:
     
Европын хүчирхэг Миланчууд болон Помпей нар нэг хэсэгт багтжээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч news.mn   
Thursday, 2008 оны 10 сарын 09


 

 

 

 Европын долоон удаагийн аварга Италийн “АС Милан” клуб Английн цомын төлөөх тэмцээний аварга “Портсмаут” клубтэй UEFA-гийн цомын төлөөх тэмцээний хэсгийн тоглолтод нэг хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. Италийн “Сери А” лигийн тоглолтыг амжилт муутайхан эхэлсэн Миланчууд UEFA-гийн цомын төлөөх тэмцээнд аваргалж үзээгүй бол “Портсмаут” клубын хувьд анх удаагаа Европын тэмцээнд хүч сорьж байгаа юм...

 

“АС Милан” болон “Портсмаут” нар тэмцээний “Е” хэсэгт өрсөлдөх бөгөөд мөн энэ хэсэгт Голландын “Херенвен”, Португалийн “Брага” болон Германы “Вольфсбург” клубууд багтжээ. Хэсэг бүрээс гурван баг хэсгээсээ шалгарч гарах юм.

Помпейчуудын “Премьер лиг”-ийн өрсөлдөгчид болох “Тоттенхэм” клуб “Сери А” лигийн тэргүүлэгч “Удинезе” клубын хамт тэмцээний "D" хэсэгт хуваарилагджээ. “Тоттенхэм” клуб аравдугаар сарын 23-нд “Удинезе”-ын талбай дээр тоглосны дараа Оросын “Спартак Москва”, Хорватын “Динамо Загреб” болон Голландын “НЕК” клубуудтэй UEFA-гийн цомын төлөөх тэмцээний "D" хэсэгт хүч сорино. 

Испанийн “Севилья” клубын хувьд тэмцээний “С” хэсэгт Германы “Штутгарт”, Италийн “Сампдор”, Сербийн “Партизан” болон Бельгийн “Стандард Льеж” багуудтай сугалаагаар учирчээ. Харин тэмцээний “А” хэсэгт Германы “Шальке 04”, Францын "PSG", Английн “Манчестер Сити”, Испанийн “Расинг Сантандер” болон Голландын “Твенте” багууд өрсөлдөх юм. Түүнчлэн “В” хэсэгт Грекийн аварга “Олимпиакос”, Туркийн “Галатасарай” клубуудээс гадна Португалийн “Бенфика”, Германы “Херта Берлин” болон Украины “Металлист Харьков” нар багтжээ.

Өөр нэгэн өрсөлдөөн ихтэй хэсэгт “Бундес лиг”-ийн тэргүүлэгчид болох “Гамбург”, Голландын “Аякс”, Чехийн “Спарта Праг”, Английн “Астон Вилья” болон Словакийн “Жилина” нар өрсөлдөх бол “Валенсиа”, “Бругге”, “Росенбург”, Данийн “Копенгаген” болон Францын “Сент-Этьен” нар нэг хэсэгт багтсан байна. Түүнчлэн Испанийн “Депортиво Ла-Корунья” клуб Оросын “ЦСКА Москва”, Голландын “Фейеноорд”, Люксембургийн “Нанси” болон Польшийн “Лех” клубууд нэг хэсэгт өрсөлдөхөөр сугалаа таарсан юм.

Хэсгийн эхний тоглолтууд аравдугаар сарын 23-нд эхлэх бөгөөд харин UEFA-гийн цомын төлөөх тэмцээний аваргын тоглолт ирэх тавдугаар сард Туркийн нийслэл Истанбул хотноо болох юм.

Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих!
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багасгах | Томсгох

security code
Үзүүлж буй кодыг оруулна уу!


busy
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2008 оны 10 сарын 09 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:
Rating:
Views:545
Date:17-07-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр75
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт294
mod_vvisit_counterЭнэ сард1361
mod_vvisit_counterНийт140051
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.