|
Алтан бөмбөг клубын захирал, ДЭНВЕР-2009 Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Б. Баярсайхантай Америкийн Монголчуудын хамгийн том тэмцээн болох Хөлбөмбөгийн тэмцээний тухай ярилцлаа. Сайн байна уу . Та өөрийгөө танилцуулна уу. Алтан бөмбөг клубыг анх байгуулж байсан үеээ эргэн нэг дурсахад ? Намайг Бавуугын Баярсайхан гэдэг .Хүүхэд байхаас хөл бөмбөгийн хорхойтон байлаа. Денверт 2001 оны намар хэсэг нөхдийн хамт Солонгосуудтай анх хөл бөмбөг тоглодог болсон. . .
Үүнээс улбаалаад манай мужид хөл бөмбөгийн мастерууд цугларсны дүнд анх 2005 онд Вашингтон ДС хотын Монгол морьд багтай уулзалт тоглолт хийсэн. 2006 онд Алтан бөмбөг клубээ үүсгэн байгуулах саналаа нөхөдтэйгээ хэлэлцэж, Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөл бөмбөгчин Солонгын гэрт анхны хурлаа хийж клубээ байгуулж байлаа. Анх 5 тэргүүлэгч гишүүнтэй байгуулж байсан. Тэр жилдээ анхныхаа Америкийн Монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Денверт зохион байгуулж, ДС-н Монгол морьд, Чикаго-н Аргамаг, Денвер-н 1,2-р багууд оролцож байсан юм. Анх зохиосон тэмцээн маань жил бүр өргөжин хөгжиж байна. ДЭНВЕР-2009 Хөлбөмбөгийн тэмцээний бэлтгэл ажил хэр амжилттай явж байна.? Ирэх албаны зочид төлөөлөгчдийн тухайд ? Тэмцээнийг зохион байгуулах комисс томилогдон хариуцсан ажлуудаа хийж байна. Тэмцээнд оролцох тамирчдын буудаллах буудлын асуудал, тоглолтын талбай, шүүгч үдэшлэг уулзалт зохион байгуулах байр бүгд бэлэн болсон. Тэмцээний мэдээллийн ерөнхий спонсороор www.usmongoliatennis.com сайт ажиллаж байгаа. Энэ сайтаас тэмцээний тухай бүх мэдээллийг авах боломжтой. Монголоос Монголын Хөл бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд оролцохоор хүрэлцэн ирнэ. Элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Ганболд, Колорадо мужид суугаа өргөмжит консул J.Wagenlander, Дэнвер-Улаанбаатар эгч дүү хотуудын төлөөлөгчид уригдан оролцоно. Мөн Консулын хэлтсийн үйлчилгээг үзүүлэх юм . ДЭНВЕР-2009 тэмцээний үйл ажиллагаатай давхцан Улаанбаатар хотын парк Тулга хөшөөний нээлт болно.
АНУ дах Монголчууд маань 4 дэхь удаагаа хөлбөмбөгийн тэмцээнээ зохиох гэж байна. Урьд болж өнгөрсөн тэмцээнүүдийн онцлог нь ямар байв? Уг тэмцээн жил ирэх тусам өргөжин тэлж, улам олон хүн хамрах болсонд сэтгэл хангалуун байгаа. Америкийн өргөн уудам нутагт тархан суусан ч аян замын хол гэлтгүй тэмцээн болох газрыг зорин ирдэг хөл бөмбөгийн тамирчиддаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Анх Денверт болж байсан тэмцээнд багууд бараг л эртний тоглож байсан туршлагатай нь түүнтэйгээ, зарим баг нь цоо шинэхэн баг бүрдүүлж ирж байсан бол Чикаго,ДС хотод болсон тэмцээнүүдэд багууд нэлээд эртнээс бэлтгэлд гарч, өөрсдийн лиги-ээ урьдчилан явуулдаг болсон онцлогтой. Мөн түүнчлэн Америкийн Индиана, Бостон, Кентаки, Сиэтл хотуудад амьдардаг монголчууд маань нэгдэн нийлж, бас хаа холын Англи, Германаас хүртэл тамирчид ирэн Дэлхийн Монголчуудын Мон-Юнайтад баг бүрдүүлэн 3 дах жилдээ оролцоно. ДЭНВЕР-2009 тэмцээн их сонирхолтой болох төлөвтэй . Яг одоогын байдлаар хэдэн баг хаана хаанаас хүрэлцэн ирэх гэж байна? Урьдчилсан байдлаар 9 баг оролцохоор болоод байна. 9 баг оролцоно гэдэг бол тоглолтууд чанаржиж тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болохын шинж юм . Албан ёсоор Сан-Франциско хотын Соёмбо баг мэдүүлгээ өгөөд байна.Урьд жилүүдэд тогтмол оролцдог Вашигтон ДС хот – Монголморьд, Планета гэсэн 2 багтай ирнэ. Чикаго хотоос Аргамаг баг , Монголчуудын нэгдсэн Мон-Юнайтед багууд оролцоно. Шинээр 2009 оноос эхлэн баруун эргийн Монголчууд орж байна. Сан-Франциско хотоос 2 баг хүрэлцэн ирнэ. Мөн Лос-Анжелес хотоос 1 баг тэгээд Дэнвер нутгийн Алтан бөмбөг баг , U&B КАФЕ баг нийт 9 баг оролцохоор байгаа. Тус тэмцээнийг зохион байгуулахад Дэнверийн Монголчуудын оролцоо их үүрэг гүйцэтгэж байгаа . Тусалж дэмжиж байгаа байгууллага хамт олны тухай дурдахгүй юу? Монголоос Мал Эмнэлгийн Эрдэм шинжилгээний Хүрээлэнгийн Доктор З.Батсүхийн ивээн тэтгэн бэлтгэсэн алт,мөнгө,хүрэл медалиуд ирчихээд байгаа. Түүнчлэн Колорадо мужийн Монголчуудын Холбоо хамтран ажиллаж ,шүүгч болон мөнгөн хандивын туслалцаа үзүүлээд байна. Мөн Дэнверийн УБ-Сафе ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоор болоод байна . Мөнгөн болон тэмцээний зохион байгуулахад гар бие оролцож дэмжиж байгаа олон хүмүүс байгаа.Тэдэндээ баярлаж байгаа шүү. Ивээн тэтгэгчдийн тухай дэлгэрэнгүй гаргах болно. Шагнал гэдэг бол их том урам дэмжлэг юм. Шагналын тухайд? Эхний 3 байр эзлүүлж Алт Мөнгө Хүрэл медалаар шагнана . Нэг багийн тамирчдын шагналын тоог 18-аар бэлдсэн байгаа. Мөн шилдэг тамирчин /MVP/ шагналыг Таван цагариг сэтгүүл уламжлал ёсоор гардуулна. Шилдэг залуу тоглогчын шагналыг Замдаан сэтгүүл гардуулдаг. Энэ жил шинээр шилдэг хаалгачын шагнал гаргаж байгаа.Үүнийг CITY NIGHT сэтгүүл ивээн тэтгэж байна. Мөн бусад шагналууд эздээ хүлээж байна. Нийт оролцох гэж байгаа баг тамирчиддаа хандаж юу хэлэх вэ? ДЭНВЕР-2009 Тэмцээнд оролцох нийт баг хамт олон зочид төлөөлөгчид та бүхнийг Дэнвер хотод тавтай саатан морилхыг урьж байна. Бүх багуудад тэмцээндээ өндөр амжилт гарган оролцохыг хүсч байна. Баяраллаа Танд болон танай Алтанбөмбөг клубын хамт олонд удахгүй болох тэмцээндээ амжилттай оролцохыг хүсъе. http://www.usmongoliatennis.com/
|