Зарлал:
     
Монголын боксын спорт 60 нас хүрлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн S. Uuganbayar   
Friday, 2008 оны 07 сарын 25

 

 

Монгол Улсад сонирхогчдын боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа маргааш албан ёсоор эхлэх юм байна.
 

   Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгч Д.Цогбаатартай уулзаж Монголын үе үеийн боксчид 60 жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх гэж байгаа талаар сонирхоход:
     -Бид энэ ойг тэмдэглэхдээ зүгээр нэг баярлаад өнгөрөх биш хамгийн гол нь үе үеийн ахмад боксчид маань ямар гавьяа байгуулж явсан, залуу үе маань өнөөдөр ямар амжилт үзүүлэв, цаашид ямар амжилтад хүрэх ёстой вэ гэдгээ дүгнэж цэгнэж ярилцах юм. Мөн олимпод оролцох дөрвөн тамирчнаа сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй явуулахаар энэ жилийн ойгоо зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд тамирчдынхаа бэлтгэлийг хангах үүднээс долдугаар сарын 24-27-нд гадаадын цөөн улс оролцуулсан олон улсын тэмцээн зохиох гэж байна гэлээ.
     Боксын спортын түүхийг сөхвөл, Монголын гучаад залуу 1928-1930 онд Франц, Германд сурч байж. Тэдний дотор ардын зураач Намхайцэрэн, анхны мал зүйч, академич Аюурзана гээд манай олон нэртэй хүмүүс байсан аж. Францад сурч байсан Т. Аюурзана /Монгол Улсын гавьяат зоо техникч, төрийн шагналт/ боксын секцэд хичээллэн хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож, хамт сурч байсан нөхөд нь ч их дэмждэг байжээ. Тэгэхээр орчин үеийн боксын спортоор хичээллэж, тоглосон анхны монгол хүн Аюурзана гуай гэж болно. Үүнээс хойш хуучин ЗХУ-ын Воронеж мужийн Борисоглебск хотын нисэхийн дунд сургуульд 1943-1945 онд суралцаж байсан Н.Лувсандорж гэдэг хүн тэнд боксоор хичээллэж боксын анхны мэдэгдэхүүнтэй болж эх орондоо ирж боксыг дэлгэрүүлсэн түүхтэй ажээ. 
     Манай оронд анх 1948 оны Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмаар боксын тэмцээн болж есөн тамирчин оролцсоноос "Соёл" нийгэмлэгийн М.Сэр-Од /БНМАУ-ын Тээвэр, холбооны яамны сайд, Гадаад худалдааны яамны Монголэкспорт-Монголимпорт нэгдийн даргаар ажиллаж байсан/ түрүүлж байжээ.  Монголын боксын спорт 60 жилийн түүхэндээ 1963-1967 онд үзэл суртлын золиос болж хаагдаж байсан аж. Өнөөдөр боксын спортоор олимпийн хүрэл медальт хоёр, ДАШТ-ий мөнгөн медальт гурав, хүрэл медальт нэг, Ази тивийн аварга арав гаруй төрж гарсан амжилтаараа чөлөөт бөх, жүдо бөхийн дараа орж байгаа юм.
Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих!
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багасгах | Томсгох

security code
Үзүүлж буй кодыг оруулна уу!


busy
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2008 оны 07 сарын 25 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:545
Date:08-08-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр53
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт272
mod_vvisit_counterЭнэ сард1339
mod_vvisit_counterНийт140028
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.