|

АНУ дахь Монголчууд бид спортын олон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулан ойртон нөхөрлөж, туршлага солилцож, шинэ зүйл мэдэж авч хэдэн өдрийг сэтгэл санаагаа догдлуулан сайхан өнгрүүлдэг билээ. Өнгөрсөн 2007 онд анх зохиогдсон BATJARGAL CUP 2008 тэмцээн 2 дахь жилдээ Денвэр хотын Гарланд паркд 2008 оны 8-р сарын 2-3 нд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээн 14 хүртлэх нас, 14-38 нас, 38-аас дээш гэсэн насны ангилалд ганцаарчилсан , хос гэсэн төрлөөр явагдлаа. Тус тэмцээнд Теннисний спортоор хичээллэгч Монголчууд буюу Техас муж , Арканзас муж , Сан-франциско, Денвэр хотынМонголчууд өндөр ач холбогдол өгч оролцов. Мөн Вашингтон ДС , Чикаго ,Лос –Анжелес хотуудаас теннис сонирхогчид оролцох хүсэлтээ ирүүлж байсан юм. Тэмцээний зорилго Тус тэмцээн нь Монголын Теннисний холбоог үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэтэй цаг мэдлэг боловсролоо зарцуулж, Монгол оронд теннисний спорт хөгжих боломжтойг Дэлхийн улсуудад мэдрүүлсэн, Монголын Анхны спортын мастер Ж .Батжаргал багшийн хөдөлмөр зүтгэлийг таниулах Теннисний спорт өндөр хөгжсөн АНУ-д амьдарч буйн хувьд Монгол хүүхдүүдээ энэ спортоор өргөн хичээллүүлж амжилтанд хүргэх боломжтойг харуулах зорилготой байлаа. Тус тэмцээнийг зохион байгуулагч US-MONGOLIA TENNIS CLUB энэхүү зорилгоо сайн биелүүлсэн гэдэг үнэлэлтийг тэмцээнд оролцогчид болон бусад олон хүмүүсээс авсандаа баяртай байна. Тэмцээний онцлох зүйлүүд Тус тэмцээн анх удаа АНУ-д амьдарч байгаа хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн болж буйгаараа онцлог байлаа. Мөн 2 дахь жилдээ зохиогдож байгаа Ахмад насныханы теннисний тэмцээн байсанаараа онцлог юм. Таван цагариг Америкт сэтгүүлийн эрхлэгч Энхтүвшин ах маань спортын бүх төрлийг дэмжиж оролцдог бөгөөд энэ жил шилдэг тамирчины шагналыг санаачлан гаргасан юм. Энэ удаагын тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт хагас шигшээд шалгаран таарсан Төгөлдөр , Гүнбүрд нарын хооронд болов. 2 тамирчин 3 сет тоглон хэн түрүүлж 2 сет авсан нь хожих юм. Тоглолтын эхэнд Төгөлдөр санаачлагыг аван тоглож гэймийн харьцаа 4:3 болов. Залуу байнгын бэлтгэлтэй теннисчин Гүнбүрд ширүүн довтолгоо хийн оноог тэнцүүлэн эхний сетийг 7:5 авсан байна. 2 дахь сет эхлэн тоглолт үргэлжлэн явагдав . Тоглолтын дунд төгсгөл хэсэгт бэлтгэл сайтай байгаагаа харуулж залуу тамирчин Гүнбүрд 6:1 хожсон юм. Тус тэмцээний шилдэг тоглолтыг гаргаж тоглосон 2007 оны аварга ОУХМастер Г. Төгөлдөрийг 7:5 ,6:1 буулган авсан Б .Гүнбүрдэд энэ жилийн Таван цагариг Америкд сэтгүүлийн нэрэмжит шилдэг тоглогчын цомыг гардуулан өгсөн юм. Оролцсон тамирчдын чанар дээшлэж байгааг харуулав.
 
Тус Тэмцээнд Калифорни мужын Сан франциско хотоос BATJARGAL CUP-2007 тэмцээний аварга Софт теннисний Олон Улсын хэмжээний мастер Г. Төгөлдөр, Техас мужаас Денвэр хотын Анхны теннисний тэмцээний аварга Мөнхболд , Арканзас мужаас спортын мастер Ж.Батжаргал багш , Арканзас мужаас АНУ-ын Теннисний холбоо (USTA) - ны Арканзас бүсийн 18 насны төрөлд № 1 тамирчин Б.Гүнбүрд , Калифорни мужын Stanford-ын их сургуулын оюутан Наранбаатар нарын шилдэг теннисчид хүрэлцэн ирсэн нь тус тэмцээнийг улам ширүүн өрсөлдөөнтэй чанартай болгосон юм. Денвэр хотын Монголчууд тус тэмцээнд өндөр ач холбогдол өгсөөр ирснийг энэ удаагын тэмцээн дахин харуулсан юм. Колорадо муж Денвэр хотод 7 жил тасралтгуй болж байгаа теннисний тэмцээн нь олон Монголчуудыг теннисний спортод дуртай болгосон том амжилтыг өөртөө агуулж байдаг сайхан тэмцээн билээ. Денвэрийн болон бүх оролцсон теннисчиддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэмцээний дүн байр эзэлсэн байдлаар : Охидын насанд 1-р байр Т.Уянга 2-р байр Э. Энхжин Хөвгүүдийн насанд 1-р байр Б. Ганбаяр 2-р байр Х. Цэнгэл 3-р байр Н .Одхүү Залуучуудын ганцаарчилсан төрөлд 1-р байр Б. Гүнбүрд Арканзас 2-р байр С.Ууганбаяр 3-р байр Г. Төгөлдөр /Софт теннисний ОУХМ/ Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байр Б. Урангоо 2-р байр Б. Эрдэнэтуул 3-р байр Ш. Нарантуяа Залуучуудын хос тоглолтонд 1-р байр Б. Гүнбүрд - Б .Наранбаатар/ Арканзас/ 2-р байр Ж. Батжаргал /СМ/ - С.Ууганбаяр 3-р байр Б. Мөнх-Оргил - Г. Төгөлдөр /Софт теннисний ОУХМ/ Эмэгтэйчүүдийн хос тоглолтонд 1-р байр Б. Эрдэнэтуул -Ш. Нарантуяа 2-р байр Б. Урангоо - Мөнхзул 3-р байр Т.Уянга - Э. Энхжин Ахмадын хос төрөлд 1-р байр Ж. Батжаргал – Б .Баярсайхан 2-р байр С. Баттөмөр – Я. Энхжаргал 3-р байр Д .Алтбиш – Мөнхболд / Техас/ Тэмцээнд шалгарсан тамирчдыг Цом , Алт , Мөнгө , Хүрэл медаль ,Диплом дурсгалын T-Shirt оор урамшуулав. АНУ дахь Монголчуудын сайн танил тэмцээнд зөвлөх , зохион байгуулах ажлыг хийсэн Хөнгөн атлетикийн Спортын мастер Д .Алтбиш танд болон тэмцээнийг зохион байгуулагч Б .Мөнх –Оргил тамирчдад тэмцээний үеэр амттай хоолоор үйлчилсэн Д.Соёлмаа нартаа ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. BATJARGAL CUP 2008 тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс болон мэдээллийн спонсорууд Аливаа уралдаан тэмцээнд санхүүгийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг билээ. BATJARGALCUP-2008 тэмцээнийг амжилтай сайхан зохион байгуулаарай гэж тэмцээнд хандив туслалцаа байгууллага болон хувь хүмүүсийг танилцуулж байна. US-MON CARGO LLC Агаарын ачаа тээвэрийн үйлчилгээ үзүүлдэг тус байгууллага нь АНУ-ын олон хотод салбараа нээн ажиллуулж та бидэнд шуурхай үйлчилдэг билээ. Хямд болоод шуурхайгаар Монгол Америкийн хооронд мөнгө шилжүүлэх үйлчилгээг үзүүлж байна. АМАРБАЯСГАЛАН Денвэрийн Монголчууд Амраа нэрээр нь сайн мэдэх ах маань бидэнд байнга тусалж байдаг билээ. Амраа ахын хүүхдүүд спортод авьяастай Денмэрийн шилдэг шатарчид байдаг юм. ТҮМЭНЦОГТ Денвэрийнхэн Төөгөө нэрээр нь сайн мэдэх энэ залуу тэмцээн уралдаан зохион байгуулах гэж байгаа бидэнтэй байнга холбогдож тусал байдагт нь талархаж байдгаа илэрхийлье. AIR BRIDGE LLC АНУ-д салбараа нээж үйл ажиллагаа явуулж байгаа тус компани нь нислэгийн тийзний бүх төрлийн үйлчилгээг танд хурдан шуурхай найдвартай үзүүлж ирсэн Монголын шилдэг байгууллага билээ. http://www.airbridgeusa.com/ АЛТАН БӨМБӨГ КЛУБ Денвэр хотын Монголчуудын Хөл бөмбөгийн клуб нь байгуулагдаад 4 жилийг ардаа орхиод байна. Хөл бөмбөг сонирхогч Монголчуудын АНУ дахь Анхны клуб билээ. Денвэр хотын Монголчууд бидийг чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхэд зориулж амралтын өдөр бүр спортын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг билээ. ADVANCED ACCOUNTING & TAX HELP LLC АНУ дахь Монголчууддаа хууль эрх зүй , санхүүгийн асуудал ,татвар тайлан ,байр авах ,зарах ,бичиг баримт бүрдүүлэх , орчуулга хийх зэрэг танд хэрэцээтэй бүх асуудалыг шиидэж өгөх үйлчилгээг явуулдаг туршлагатай байгууллага юм. http://mongolmedee.net/index.php?option=com_content&task=view&id=476 КОЛОРАДО МУЖЫН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО Колорадо мужын Бүх Монголчуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг тус холбоонд болон Тэргүүлэгч нарт нь цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсээд Бидний төлөөлөл болсон Монголчуудын Холбооноос зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцохыг хүсэж байна. МONDE COMPANY Бүх төрлийн хууль эрх зүйн зөвөлгөө, байр авах , зарах, татвар тайлан бодох орчуулга хийх гэх мэтийн олон үйлчилгээг АНУ-ын бүх мужид хийж үйлчилнэ. SOUND TRACK BAND Денвэр хотын Дуу хөгжим сонирхогч Монгол залуусын хамтлаг юм. Хамтлагын гишүүд болох Батмөнх , Батсайхан нарын зохион байгуулсан олон цэнгүүнд Уянгат монгол аялгуу, 70, 80 ,90 оны сэтгэлд хоногшсон дуунууд ,орчин үеийн хэмнэл бүхий төрөл бүрийн дуу хөгжмөөр баялаг урын сантай авьяаслаг хамтлаг билээ. Мэдээлэлийн спонсорууд Zamdaan.com Lamongols.com Bamons.com Medeelel.com Tavantsagarigusa Хамтран ажилласан дээрхи бүх байгуулага, хувь хүмүүс Та бүхэндээ Сүүн Цагаан зам татуулсан сайхан үйлсийг бүтээж , олон хүмүүсийг баярлуулж , олон хэрэглэгчтэй болоорой гэж хүсэн ерөөе.
|