Зарлал:
     
Серена – Жюстин финалд өрсөлдөнө PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч sportnews.mn   
Friday, 2010 оны 01 сарын 29

Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд мэргэжилтнүүдийн таамаглаж байсан ёсоор Серена Уильямс -  Жюстин Энен нар үлдлээ. Жюстин Энен хагас шигшээд Жен Зиг ердөө 21 минутын дотор 6-1, 6-0 гэсэн харьцаагаар  буулган авсан бол Серена На Литэй хоёр ч удаа тай-брик хийж байж (7 : 6 7 : 5) ялалт байгуулсан байна.

Финалд шалгарсныхаа дараа Жюстин ”Миний мөрөөдөл биелэхэд одоо маш ойрхон ирээд байна. Финалын тулаанд дэлхийн номер нэг теннисчин, өнгөрсөн жилийн аварга Сереантай тоглох болсон нь маш сайхан хэрэг. Тоглолт болох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Тэмцээн эхлэхийн өмнө би өөртөө тийм ч өндөр шаардлага тавиагүй. Ердөө л чадлынхаа хэрээр тоглоё л гэж бодсон. Гэтэл одоо ийм өндөрлөгт хүрчихлээ. Мэдээж энэ хүртэл ирчихээд бууж өгөхийг би хүсэхгүй” гэжээ. Жюстин 2004 онд Ким Клийстерсийг буулган авч Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ.
Харин Серена Уильямсийн хувьд өмнө нь 4 удаа Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарч байсан бөгөөд бүгдэд нь түрүүлж байсан амжилттай.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 01 сарын 29 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:
Rating:
Views:545
Date:17-07-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 9 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр57
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт276
mod_vvisit_counterЭнэ сард1343
mod_vvisit_counterНийт140033
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.