Зарлал:
     
Их аварга Асашёрюу зодог тайллаа. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч usmongoliatennis.com   
Thursday, 2010 оны 02 сарын 04

Японы шар сонингоос үүдэлтэй энэ шуугианы уршиг ийнхүү их аваргыг зодог тайлахад хүргэлээ. Зарим сэтгүүл хэвлэлээр сүүлийн үед Асашёорюүг якүза нар айлган сүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Үнэхээр тэгсэн эсэхийг мэдэхгүй ч сэтгэл санааны хүнд дарамтад байсан нь тодорхой. Юуны өмнө их аваргад зодог тайлахгүй өнгөрөх боломж байсан уу, үгүй юу гэдгийг авч үзье. Танхайрсан, бэлтгэл тасалсан гээд байнга хэл ам таталж байсан түүнээс сүмогийн холбоо салахыг хүсэж байсан ч эдийн засгийн сонирхолоо бодоод тэвчин өнгөрдөг байсан гэдэг. Тэд Асашёорюүгүй болчихвол үзэгч ирэхгүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ удаад Сүмогийн холбооны сонгуултай холбоотойгоор зав зайгүй тэмцэлдэж байсан үе таарсан тул хурдан хугацаанд асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, сүмогийн холбоонд энд тэндээс дарамт ирж байсан болох. Тиймээс тэд Асашёорюүг зодог тайллаа гэж өөрөөр нь хэлүүлэх шаардлагатай байв. Манай аваргад тэд хэрэв чи зодог тайллаа гэж хэлэхгүй бол чамд сүмогоос хөөх шийтгэл онооно гэж хэлсэн магадлал өндөр. Учир нь хөөгдөнө гэдэг сүмогийн түүхэнд  хөөгдсөн анхны ёкозүна болно гэсэн үг. Ингэж хэлүүлэхийн тулд тэрбээр их сүмогийн ертөнцөд тэмцсэн гэж үү? Түрүүлсэн амжилтаараа түүхэнд гуравдугаарт бичигдсэн түүнд Тайхо аваргын 34 түрүүг эвдэх хүсэл байсан ч бололцоо гарсангүй. Тэрбээр “Уг нь эвдэх гээд үзэх хүсэл байлаа. Даанч үүнээс өөр зам байсангүй” гээд санаа алдсан нь үүнийг харуулна. Залуу насны ааг омгоор гаргасан алдаа сүмогийн түүхийг орвонгоор нь эргүүлэх түүний замыг эх орных нь зүг заллаа.

 

Их аварга Хакүхо Асашёорюүгийн зодог тайлсан тухай сонсоод дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Нулимс унаган хэсэг суусны эцэст, Хакүхо сэтгүүлчдэд

– Анх Асашёорюүг даваад маш их баярлаж байснаа санаж байна. Түүнтэй өрсөлдөж, явсны ачаар л би өдий зэрэгт хүрсэн. Асашёорюү аваргыг дахиад барилдахгүй гэж бодохыг ч, итгэхийг ч, хүсэхгүй байна. Дахиад олон амжилт гаргах байсан хэмээн ярьсан байна. Мөн сүмод анх орж байхдаа Асашёорюү шиг болохыг мөрөөддөг байснаа дурсчээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 02 сарын 04 )
 
Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:378
Date:23-09-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр154
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт834
mod_vvisit_counterЭнэ сард1901
mod_vvisit_counterНийт140590
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.