|
УРАН ГУЛГАЛТ эмэгтэй. Чөлөөт үзүүлбэр |
|
|
|
|
Зохиогч sportnews.mn
|
|
Friday, 2010 оны 02 сарын 26 |
|
Алт: КИМ Ю НА (Солонгос) Мөнгө: Мао АСАДА (Япон) Хүрэл: Жоанни РОШЕТТ (Канад). Солонгосын ард түмэн үндэсний бахархалтай болжээ. Дэлгүүр хоршоо, гудамж талбай тэр чигээрээ Ким Ю Нагаар амьсгалж байна гэнэ. Kim Yu Na биш Queen Yu Na гэж бусад хэвлэлүүд түүнийг дуудаж байна. Тэр үнэхээр хатан шиг байсан. Солонгосчууд тэшүүрээс өөр төрөлд анх удаагаа цагаан олимпийн аваргатай боллоо. 2007 оноос Европууд, тэр тусмаа Оросууд эмэгтэй уран гулгалтад үзэгдэхээ байж азиудын давамгайлал ирж эхэлсэн. ДАШТ-ээо Мики Андо түрүүлж, дараа жилээс нь Ким Ю На, Мао Асада нарын тэмцэл уран гулгалтын спортыг чимж байв. 2008 онд Мао Асада түрүүлсэн бол өнгөрсөн жил Лос Анжелест болсон тэмцээнээр Солонгос охин түрүүлсэн. Харин өнөөдөр энэ хоёр төдийлэн өрсөлдсөнгүй ээ. Мао Асада хэдийгээр сайн байсан ч Ким Ю На хэтэрхий сайн байлаа. Чөлөөт үзүүлбэрийн дараа тэдний онооны зөрүү 24 байсан нь үүнийг илтгэнэ. Ким Ю На 150 оноог давсан анхны уран гулгагч болжээ. Мөнгөн медалийг Татьяна Тарасовагийн шавь Мао Асада хүртлээ. Харин хүрэл медалийг 3 хан хоногийн өмнө ээж нь нас барж уй их гашууд автсан, Канадын ард түмний хайртай охин Рошетт хүртсэн.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 02 сарын 26 )
|