Зарлал:
     
Д.Бекхэм: Намайг явснаас хойш ''МЮ'' их єєрчлєгджээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Б.ЭНХЖИН   
Monday, 2010 оны 03 сарын 01

 

 

Єдгєє "Милан"-д хvчин зvтгэж буй Дэвид Бекхэм Аваргуудын лигт хуучин баг "МЮ"-ынхаа эсрэг тоглосон нь олны анхаарлын тєвд байсан.


Бекс энэ тоглолтын дараа хуучин багийнхаа талаар ингэж ярьжээ.

-Та хасагдах шатны сугалаа явагдахын ємнє "МЮ"-тай таарахыг хvсч байна гэсэн. Яагаад ингэж ярьсан юм бэ?
-Олон жилийн дараа "Олд Траффорд" цэнгэлдэхэд хєл тавих нь сайхан санагдаж байсан тул ингээд хэлчихсэн юм. Гэтэл яг миний хэлснээр таарсан шvv. "Юнайтед"-д миний олон сайн найз тоглож байгаа. Тэдний эсрэг тоглоно гэдэг ер бусын гайхалтай явдал.

-"Милан" тоглолтод хэрхэн бэлдсэн бэ? Тоглолтын ємнє дасгалжуулагч Леонардо танаас зєвлєгєє авсан уу?
-Хvнд тулаан хvлээж байгаа гэдгийг бvгд мэдэж байсан. Бид єрсєлдєгчєє хvндэлнэ, гэхдээ хэзээ ч айхгvй гэж ярилцаж байсан. Леонардогийн хувьд миний зєвлєгєє тvvнд хэрэггvй байсан. Учир нь намайг явснаас хойш "МЮ" их єєрчлєгджээ.

-Таны хувьд энэ тоглолтод оролцох нь хvндхэн байсан болов уу?
-Тийм ээ. Учир нь би хэзээ ч "Юнайтед"-ын эсрэг тоглож байгаагvй. Нэгэн цагт мєр зэрэгцэн тоглож байсан андуудынхаа эсрэг тоглоно гэж бодохоор хэцvv л байлаа.

-Та "МЮ"-ын хаалганд гоол хийвэл гоолын баяраа тэмдэглэхгvй гэж байсан?
-Би энэ багийг дэндvv их хvндэлдэг болохоор ингэж шийдсэн юм.

-"Милан", "МЮ" баг, Сери А, Премьер лигийн хооронд ямар ялгаа байна?
-Хоёул баялаг тvvхтэй, агуу баг. Англи, Италийн аварга шалгаруулах тэмцээн ч гэсэн ялгаагvй ширvvн єрсєлдєєнєєр дvvрэн байдаг. Сери А-гийн тоглогчид єндєр техниктэй, ялалт авахын тєлєє эцсээ хvртэл тэмцдэг онцлогтой. Харин Премьер лиг бол гэнэтийн явдлаар дvvрэн байдаг. Намайг явснаас хойш Английн лиг илvv єндєр тvвшинд очсон байна. Миний бодлоор Английн Премьер лиг дэлхийд хамгийн шилдэг нь.

-"Юнайтед"-д єнгєрvvлсэн мєчvvдээс хамгийн дурсгалтайг нь нэрлэвэл?
-Олон сайхан дурсамж байна даа. 1998-99 оны улирал миний санаанд vргэлж байдаг. Бид тэр улиралд цєєнгvй шилдэг тоглолт vзvvлж, олон сайхан гоол оруулсан. Олон ч удаа сvvлийн минутад чухал гоол оруулж, тоглолтын хувь заяаг эргvvлж байлаа. Бид ч талбайд ялна гэсэн бvрэн итгэлтэй гардаг байсан. Манайхан 2:0-ээр хожигдож, цаг дуусах дєхсєн ч vед ч гэсэн дасгалжуулагч бидэнд vргэлж итгэдэг байсан.

-Багийнхаа єнєєгийн байдлын талаар ямар бодолтой байна вэ? Энэ улиралд "МЮ" цєєнгvй тоглолтод хожигдлоо. Мэргэжилтнvvд vvнийг К.Роналдуг явсантай холбон тайлбарлаж байгаа?
-Роналду явсан ч гэсэн "МЮ" хvчтэй хэвээрээ vлдэнэ гэдэгт би итгэлтэй байсан. Учир нь "МЮ" бол ямар ч хvнд нєхцєлд аваргын тєлєє тэмцэх чадвартай байдаг. Нэг сайн хvн явлаа ч гэсэн тvvнийг орлох єєр нэг сайн тоглогч гараад л ирнэ. Энэ улиралд ч гэсэн єндєр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Та хэзээ нэгэн цагт "Юнайтед"-д ямар нэг vvрэг, албан тушаалтайгаар буцан ирэх vv?
-Хєгжєєн дэмжигчийн хувиар л ирэх байх. Би "Юнайтед"-ын тоглолтыг vзэх дуртай. Боломжтой vедээ хvvхдvvдээ дагуулж ирээд тоглолт vзэхийг хvсдэг.

Б.ЭНХЖИН

Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих!
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багасгах | Томсгох

security code
Үзүүлж буй кодыг оруулна уу!


busy
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 03 сарын 01 )
 
< Өмнөх   Дараах >

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:513
Date:23-09-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр152
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт832
mod_vvisit_counterЭнэ сард1899
mod_vvisit_counterНийт140588
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.