|
Ц.Энхтөр: Шигшээ багт багтана гэдэг нэр хүндийн асуудал |
|
|
|
|
Зохиогч Д.Түвшинтөр
|
|
Thursday, 2010 оны 03 сарын 04 |
Хөлбөмбөг дэлхийн хамгийн олон үзэгчтэй, номер нэг спорт гэдэгтэй маргах хүн үгүй биз. Манай хөлбөмбөгийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаар иргэд төдийлөн мэддэггүй гэхэд болно, Энэ талаар МХБХолбооны гишүүн, хөлбөмбөгийн дасгалжуулагч, мэргэжилтэн Ц.Энхтөртэй уулзаж ярилцлаа. -Хөлбөмбөгийн холбооноос ойрын үед ямар арга хэмжээ зохиож байгаа вэ? -Он гараад футзаалны улсын аварга шалгаруулах тэмцээн 13,15,17 насны ангиллаар зохиогдож байна. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө 13 насны ангилал явагдаад дууссан. Өнгөрсөн долоо хоногт 15 насны ангилал дүнгээ гаргасан. Одоо 17 насны ангиллын тэмцээн явагдана. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад футзаалны эмэгтэйчүүдийн тэмцээн зохиох гэж байгаа. -Энэ тэмцээн иргэд, аж ахуй нэгж оролцох боломжтой юу? -Манай хөлбөмбөгийн холбооны хөдөө орон нутаг дахь салбар байгууллагууд, хамтран ажилладаг клубүүдын хүрээнд эмэгтэйчүүд багаа бүрдүүлж орно. Тэмцээнд 24 баг оролцоно. -Хөлбөмбөгийн холбоотой хамтарч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэдэн клуб байдаг вэ? -Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнд найман клуб ордог. Нийслэлийн дүүрэг бүхэнд л клуб байдаг. Манай холбоотой хамтарч ажилладаг 24 клуб байгаа. -Тэдгээр клубын санхүүгийн асуудал дээр холбооноос тусалж, дэмжих бололцоо байдаг уу? -Гадаадад иймэрхүү бодлого байдаг. Манайд одоогоор иймэрхүү тогтолцоо нэвтрэх боломж бүрдээгүй байна. Клубүүд өөрсдөө ивээн тэтгэгчийн асуудлаа шийддэг. Нэг ёсны бизнес болоод хувирах хандлага руугаа орж байгаа. ч -Манай улсын шигшээ баг ямар хэмжээнд байгаа вэ? -Нэг үеийг бодвол сайжирсан. Гэхдээ нэг хоёр жилийн дотор өөрчлөгдөнө гэж байхгүй учир шат дараатай арга хэмжээ авч байгаа. Ер нь шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг шүү. -Шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог вэ? -Холбооноос зохиогддог дөрвөн том тэмцээн байдаг. Тэдгээрээс чадварлаг тоглогчийг шигшээ багт урьдаг журамтай. Энэ нь нас, насны ангилалд хамаатай. Монголд анхны эмэгтэй баг бүрдээд нэг жил болж байгаа. Гэтэл бусад улсуудад аль эрт бий болж, хөгжих шатандаа орсон байдаг. Иймд танай сониноор дамжуулаад маргааш болох эмэгтэйчүүдийн футзаалны тэмцээнийг идэвхтэй үзэхийг уриалж байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 03 сарын 04 )
|