|
Ц.Энхтөр: Шигшээ багт багтана гэдэг нэр хүндийн асуудал |
|
Зохиогч Д.Түвшинтөр
|
|
Thursday, 2010 оны 03 сарын 04 |
Хөлбөмбөг дэлхийн хамгийн олон үзэгчтэй, номер нэг спорт гэдэгтэй маргах хүн үгүй биз. Манай хөлбөмбөгийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаар иргэд төдийлөн мэддэггүй гэхэд болно, Энэ талаар МХБХолбооны гишүүн, хөлбөмбөгийн дасгалжуулагч, мэргэжилтэн Ц.Энхтөртэй уулзаж ярилцлаа. -Хөлбөмбөгийн холбооноос ойрын үед ямар арга хэмжээ зохиож байгаа вэ? -Он гараад футзаалны улсын аварга шалгаруулах тэмцээн 13,15,17 насны ангиллаар зохиогдож байна. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө 13 насны ангилал явагдаад дууссан. Өнгөрсөн долоо хоногт 15 насны ангилал дүнгээ гаргасан. Одоо 17 насны ангиллын тэмцээн явагдана. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад футзаалны эмэгтэйчүүдийн тэмцээн зохиох гэж байгаа. -Энэ тэмцээн иргэд, аж ахуй нэгж оролцох боломжтой юу? -Манай хөлбөмбөгийн холбооны хөдөө орон нутаг дахь салбар байгууллагууд, хамтран ажилладаг клубүүдын хүрээнд эмэгтэйчүүд багаа бүрдүүлж орно. Тэмцээнд 24 баг оролцоно. -Хөлбөмбөгийн холбоотой хамтарч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэдэн клуб байдаг вэ? -Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнд найман клуб ордог. Нийслэлийн дүүрэг бүхэнд л клуб байдаг. Манай холбоотой хамтарч ажилладаг 24 клуб байгаа. -Тэдгээр клубын санхүүгийн асуудал дээр холбооноос тусалж, дэмжих бололцоо байдаг уу? -Гадаадад иймэрхүү бодлого байдаг. Манайд одоогоор иймэрхүү тогтолцоо нэвтрэх боломж бүрдээгүй байна. Клубүүд өөрсдөө ивээн тэтгэгчийн асуудлаа шийддэг. Нэг ёсны бизнес болоод хувирах хандлага руугаа орж байгаа. ч -Манай улсын шигшээ баг ямар хэмжээнд байгаа вэ? -Нэг үеийг бодвол сайжирсан. Гэхдээ нэг хоёр жилийн дотор өөрчлөгдөнө гэж байхгүй учир шат дараатай арга хэмжээ авч байгаа. Ер нь шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг шүү. -Шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог вэ? -Холбооноос зохиогддог дөрвөн том тэмцээн байдаг. Тэдгээрээс чадварлаг тоглогчийг шигшээ багт урьдаг журамтай. Энэ нь нас, насны ангилалд хамаатай. Монголд анхны эмэгтэй баг бүрдээд нэг жил болж байгаа. Гэтэл бусад улсуудад аль эрт бий болж, хөгжих шатандаа орсон байдаг. Иймд танай сониноор дамжуулаад маргааш болох эмэгтэйчүүдийн футзаалны тэмцээнийг идэвхтэй үзэхийг уриалж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 03 сарын 04 )
|
|
|
Д.Бекхэм: Намайг явснаас хойш ''МЮ'' их єєрчлєгджээ |
|
Зохиогч Б.ЭНХЖИН
|
|
Monday, 2010 оны 03 сарын 01 |
|
 Єдгєє "Милан"-д хvчин зvтгэж буй Дэвид Бекхэм Аваргуудын лигт хуучин баг "МЮ"-ынхаа эсрэг тоглосон нь олны анхаарлын тєвд байсан.
Бекс энэ тоглолтын дараа хуучин багийнхаа талаар ингэж ярьжээ. -Та хасагдах шатны сугалаа явагдахын ємнє "МЮ"-тай таарахыг хvсч байна гэсэн. Яагаад ингэж ярьсан юм бэ? -Олон жилийн дараа "Олд Траффорд" цэнгэлдэхэд хєл тавих нь сайхан санагдаж байсан тул ингээд хэлчихсэн юм. Гэтэл яг миний хэлснээр таарсан шvv. "Юнайтед"-д миний олон сайн найз тоглож байгаа. Тэдний эсрэг тоглоно гэдэг ер бусын гайхалтай явдал. -"Милан" тоглолтод хэрхэн бэлдсэн бэ? Тоглолтын ємнє дасгалжуулагч Леонардо танаас зєвлєгєє авсан уу? -Хvнд тулаан хvлээж байгаа гэдгийг бvгд мэдэж байсан. Бид єрсєлдєгчєє хvндэлнэ, гэхдээ хэзээ ч айхгvй гэж ярилцаж байсан. Леонардогийн хувьд миний зєвлєгєє тvvнд хэрэггvй байсан. Учир нь намайг явснаас хойш "МЮ" их єєрчлєгджээ. -Таны хувьд энэ тоглолтод оролцох нь хvндхэн байсан болов уу? -Тийм ээ. Учир нь би хэзээ ч "Юнайтед"-ын эсрэг тоглож байгаагvй. Нэгэн цагт мєр зэрэгцэн тоглож байсан андуудынхаа эсрэг тоглоно гэж бодохоор хэцvv л байлаа. -Та "МЮ"-ын хаалганд гоол хийвэл гоолын баяраа тэмдэглэхгvй гэж байсан? -Би энэ багийг дэндvv их хvндэлдэг болохоор ингэж шийдсэн юм. -"Милан", "МЮ" баг, Сери А, Премьер лигийн хооронд ямар ялгаа байна? -Хоёул баялаг тvvхтэй, агуу баг. Англи, Италийн аварга шалгаруулах тэмцээн ч гэсэн ялгаагvй ширvvн єрсєлдєєнєєр дvvрэн байдаг. Сери А-гийн тоглогчид єндєр техниктэй, ялалт авахын тєлєє эцсээ хvртэл тэмцдэг онцлогтой. Харин Премьер лиг бол гэнэтийн явдлаар дvvрэн байдаг. Намайг явснаас хойш Английн лиг илvv єндєр тvвшинд очсон байна. Миний бодлоор Английн Премьер лиг дэлхийд хамгийн шилдэг нь. -"Юнайтед"-д єнгєрvvлсэн мєчvvдээс хамгийн дурсгалтайг нь нэрлэвэл? -Олон сайхан дурсамж байна даа. 1998-99 оны улирал миний санаанд vргэлж байдаг. Бид тэр улиралд цєєнгvй шилдэг тоглолт vзvvлж, олон сайхан гоол оруулсан. Олон ч удаа сvvлийн минутад чухал гоол оруулж, тоглолтын хувь заяаг эргvvлж байлаа. Бид ч талбайд ялна гэсэн бvрэн итгэлтэй гардаг байсан. Манайхан 2:0-ээр хожигдож, цаг дуусах дєхсєн ч vед ч гэсэн дасгалжуулагч бидэнд vргэлж итгэдэг байсан. -Багийнхаа єнєєгийн байдлын талаар ямар бодолтой байна вэ? Энэ улиралд "МЮ" цєєнгvй тоглолтод хожигдлоо. Мэргэжилтнvvд vvнийг К.Роналдуг явсантай холбон тайлбарлаж байгаа? -Роналду явсан ч гэсэн "МЮ" хvчтэй хэвээрээ vлдэнэ гэдэгт би итгэлтэй байсан. Учир нь "МЮ" бол ямар ч хvнд нєхцєлд аваргын тєлєє тэмцэх чадвартай байдаг. Нэг сайн хvн явлаа ч гэсэн тvvнийг орлох єєр нэг сайн тоглогч гараад л ирнэ. Энэ улиралд ч гэсэн єндєр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. -Та хэзээ нэгэн цагт "Юнайтед"-д ямар нэг vvрэг, албан тушаалтайгаар буцан ирэх vv? -Хєгжєєн дэмжигчийн хувиар л ирэх байх. Би "Юнайтед"-ын тоглолтыг vзэх дуртай. Боломжтой vедээ хvvхдvvдээ дагуулж ирээд тоглолт vзэхийг хvсдэг. Б.ЭНХЖИН |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 03 сарын 01 )
|
|
|
УРАН ГУЛГАЛТ эмэгтэй. Чөлөөт үзүүлбэр |
|
Зохиогч sportnews.mn
|
|
Friday, 2010 оны 02 сарын 26 |
|
Алт: КИМ Ю НА (Солонгос) Мөнгө: Мао АСАДА (Япон) Хүрэл: Жоанни РОШЕТТ (Канад). Солонгосын ард түмэн үндэсний бахархалтай болжээ. Дэлгүүр хоршоо, гудамж талбай тэр чигээрээ Ким Ю Нагаар амьсгалж байна гэнэ. Kim Yu Na биш Queen Yu Na гэж бусад хэвлэлүүд түүнийг дуудаж байна. Тэр үнэхээр хатан шиг байсан. Солонгосчууд тэшүүрээс өөр төрөлд анх удаагаа цагаан олимпийн аваргатай боллоо. 2007 оноос Европууд, тэр тусмаа Оросууд эмэгтэй уран гулгалтад үзэгдэхээ байж азиудын давамгайлал ирж эхэлсэн. ДАШТ-ээо Мики Андо түрүүлж, дараа жилээс нь Ким Ю На, Мао Асада нарын тэмцэл уран гулгалтын спортыг чимж байв. 2008 онд Мао Асада түрүүлсэн бол өнгөрсөн жил Лос Анжелест болсон тэмцээнээр Солонгос охин түрүүлсэн. Харин өнөөдөр энэ хоёр төдийлэн өрсөлдсөнгүй ээ. Мао Асада хэдийгээр сайн байсан ч Ким Ю На хэтэрхий сайн байлаа. Чөлөөт үзүүлбэрийн дараа тэдний онооны зөрүү 24 байсан нь үүнийг илтгэнэ. Ким Ю На 150 оноог давсан анхны уран гулгагч болжээ. Мөнгөн медалийг Татьяна Тарасовагийн шавь Мао Асада хүртлээ. Харин хүрэл медалийг 3 хан хоногийн өмнө ээж нь нас барж уй их гашууд автсан, Канадын ард түмний хайртай охин Рошетт хүртсэн. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 02 сарын 26 )
|
|
|
Denver 2009 temtseeniig Ergen durashad |
|
Зохиогч video
|
|
Thursday, 2010 оны 02 сарын 25 |
|
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 02 сарын 25 )
|
|
|
Их аварга Асашёрюу зодог тайллаа. |
|
Зохиогч usmongoliatennis.com
|
|
Thursday, 2010 оны 02 сарын 04 |
|
Японы шар сонингоос үүдэлтэй энэ шуугианы уршиг ийнхүү их аваргыг зодог тайлахад хүргэлээ. Зарим сэтгүүл хэвлэлээр сүүлийн үед Асашёорюүг якүза нар айлган сүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Үнэхээр тэгсэн эсэхийг мэдэхгүй ч сэтгэл санааны хүнд дарамтад байсан нь тодорхой. Юуны өмнө их аваргад зодог тайлахгүй өнгөрөх боломж байсан уу, үгүй юу гэдгийг авч үзье. Танхайрсан, бэлтгэл тасалсан гээд байнга хэл ам таталж байсан түүнээс сүмогийн холбоо салахыг хүсэж байсан ч эдийн засгийн сонирхолоо бодоод тэвчин өнгөрдөг байсан гэдэг. Тэд Асашёорюүгүй болчихвол үзэгч ирэхгүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ удаад Сүмогийн холбооны сонгуултай холбоотойгоор зав зайгүй тэмцэлдэж байсан үе таарсан тул хурдан хугацаанд асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, сүмогийн холбоонд энд тэндээс дарамт ирж байсан болох. Тиймээс тэд Асашёорюүг зодог тайллаа гэж өөрөөр нь хэлүүлэх шаардлагатай байв. Манай аваргад тэд хэрэв чи зодог тайллаа гэж хэлэхгүй бол чамд сүмогоос хөөх шийтгэл онооно гэж хэлсэн магадлал өндөр. Учир нь хөөгдөнө гэдэг сүмогийн түүхэнд хөөгдсөн анхны ёкозүна болно гэсэн үг. Ингэж хэлүүлэхийн тулд тэрбээр их сүмогийн ертөнцөд тэмцсэн гэж үү? Түрүүлсэн амжилтаараа түүхэнд гуравдугаарт бичигдсэн түүнд Тайхо аваргын 34 түрүүг эвдэх хүсэл байсан ч бололцоо гарсангүй. Тэрбээр “Уг нь эвдэх гээд үзэх хүсэл байлаа. Даанч үүнээс өөр зам байсангүй” гээд санаа алдсан нь үүнийг харуулна. Залуу насны ааг омгоор гаргасан алдаа сүмогийн түүхийг орвонгоор нь эргүүлэх түүний замыг эх орных нь зүг заллаа. Их аварга Хакүхо Асашёорюүгийн зодог тайлсан тухай сонсоод дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Нулимс унаган хэсэг суусны эцэст, Хакүхо сэтгүүлчдэд – Анх Асашёорюүг даваад маш их баярлаж байснаа санаж байна. Түүнтэй өрсөлдөж, явсны ачаар л би өдий зэрэгт хүрсэн. Асашёорюү аваргыг дахиад барилдахгүй гэж бодохыг ч, итгэхийг ч, хүсэхгүй байна. Дахиад олон амжилт гаргах байсан хэмээн ярьсан байна. Мөн сүмод анх орж байхдаа Асашёорюү шиг болохыг мөрөөддөг байснаа дурсчээ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 02 сарын 04 )
|
|
|
Australian open champion Roger Federer and Serena Williams |
|
Зохиогч usmongoliatennis
|
|
Monday, 2010 оны 02 сарын 01 |
|
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 02 сарын 04 )
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 22 - 28 - 388 |