|
Ц.МӨНХЗУЛ НАЙМДУГААР БАЙРТ ОРЛОО |
|
Зохиогч Ц .Энхтүвшин
|
|
Sunday, 2008 оны 08 сарын 10 |
 | | | | Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн шигшээ буудлага явагдаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд дөнгөж сая тодорлоо Манай Ц.МӨНХЗУЛ урьдчилсан буудлагад 387 оноо авч , гурваар финалд гарч ирсэн ч шийдвэрлэх мөчид тун тааруу буудсанаар наймдугаар байр руу ухрав. Финалд шалгарсан найман тамирчнаас Мөнхзул хамгийн бага оноог (92,6)авсан юм. Шигшээ буудлагад Хятадын тамирчин Гуо Вэн Жунь 102,3 оноо авч , финалын буудлагын Олимпийн рекордыг шинэчлэн тогтоож, улмаар алтан медаль хүртлээ. 1 | |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2008 оны 08 сарын 10 )
|
|
|
У.МӨНХ-ЭРДЭНЭ ЭХНИЙ ЯЛАЛТЫГ АВЧИРЛАА |
|
Зохиогч Ц .Энхтүвшин
|
|
Sunday, 2008 оны 08 сарын 10 |
| | | 2008 оны 08 сарын 10 | | Наймдугаар сарын 10-ны оройн 19.35 цагаас Бээжингийн “Worker’s Gymnasium” ордны рингэнд “Бээжин-2008” олимпийн боксын 64 кг-ийн жинд оролцож буй Монголын Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ эхний “тулаанаа” Замби Улсын тамирчин Хастингс Бвалиатай хийлээ. Эхний раундад манай боксчин 4:1-ээр хошуучилсан бол хоёрдугаар раундад 3:3 оноогоор тэнцжээ. Тоглолтын явцыг тэнцүүлж чадсан Замби улсын боксчин гуравдугаар үед 2:3-аар манай боксчныг хожиж, шийдвэрлэх дөрөвдүгээр раундын өмнө нийт оноо 9:7 болж, хоёр онооны илүүтэй Мөнх-Эрдэнэ хошуучилсан хэвээр байлаа. Ингээд дөрөвдүгээр раундад манай боксчин дахин санаачилыг авч 3:1 –ээр илүүрхэж, нийт 12:8 оноогоор хожин анхны ялалтаа авлаа. Хоёрдугаар тойрогт Мөнх-Эрдэнэ Афины олимпийн хүрэл медальт, Европын аварга Болгарын Борис Георгиевтэй наймдугаар сарын 14-ны орой“тулалдана”. Болгарын боксчин өнөөдөр АНУ-ын Хавьер Молинаг 14:1-ээр хожсон. Ц.Энхтүвшин (“Таван цагариг”) | |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2008 оны 08 сарын 10 )
|
|
|
Олимпийн тэнгэрт од нь болж гялалзаарай |
|
Зохиогч Таван цагариг
|
|
Saturday, 2008 оны 08 сарын 09 |
| | | | Манай тамирчид “Бээжин-2008”-аас хэдэн медаль авах вэ? Олимпийн наадамд оролцохоор зэхэж буй улс бүхний ҮОХ-д, биеийн тамир спортын удирдлагууд Бээжинд тамирчдаа ямар зорилгоор “сойж”, амжилтынх нь прогнозыг хэрхэн гаргаж буйгаа албан ёсоор мэдээлсээр байна. Олимпоос тамирчид нь чухам хэдэн медаль авах, хэчнээн нь алт, мөнгө, хүрэл байх тооцоог аль хэдийнэ хийчихээд энэ талаараа нийтэд зарласаар. Тэгвэл Монгол Улсын баг тамирчид 2008 оны олимпод ямар зорилт тавин оролцож байна вэ? Энэ талаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар, Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан нараас лавлалаа.
| |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2008 оны 08 сарын 10 )
|
|
|
Боксчид маань хаанахын хэнтэй таарав? |
|
Зохиогч Ц.Энхтүвшин
|
|
Saturday, 2008 оны 08 сарын 09 |
 2008 оны 08 сарын 08 “Бээжин-2008” Зуны Олимпийн ХXIX наадмын боксын тэмцээний сугалаа өнөөдөр өглөө боллоо. Энэ удаагийн олимпод манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцож байгаа бөгөөд урьд өмнөх Олимпийн наадмаас манай боксчдоос гавьяат тамирчин Нэргүйн Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос тус тус хүрэл медаль авч байсан билээ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2008 оны 08 сарын 09 )
|
|
|
Манай жүдочдийн учраа тодорхой боллоо |
|
Зохиогч Ц.Энхтүвшин
|
|
Saturday, 2008 оны 08 сарын 09 |
| ОРУУЛСАН: Ц.Энхтүвшин | 2008 оны 08 сарын 07 | | “Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 9-15-нд Бээжингийн Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн спортын ордонд болох бөгөөд Монголын багаас хамгийн олон тамирчин оролцох спортын төрөл юм. Тиймээс ч манайхан жүдогийн тэмцээнд анхаарлаа ихээхэн хандуулж, найдлага ч их тавьж байгаа. “Цагаан өмсгөлтнүүд” маань өмнө нь Олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй. | |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2008 оны 08 сарын 09 )
|
|
|
Д.Сафина Канадад түрүүллээ |
|
Бичсэн Webmaster
|
|
Thursday, 2008 оны 08 сарын 07 |
 | | А.ТҮМЭНБАЯР (2008-08-05) | Канадын Монреаль хотноо долоо хоног үргэлжилсэн “Rogers cup” тэмцээнд ОХУ-ын залуу теннисчин Динара Сафина түрүүллээ.
Тэрбээр Швейцарийн П.Шнайдер, нутаг нэгт С.Кузнецова, Беларусийн В.Азаренкаг хожин аваргын төлөө шалгарав. Шигшээ тоглолтод түүний өрсөлдөгч нь Словакийн Доминика Сибулкова байсан бөгөөд 6:2, 6:1-ээр илт илүүрхэн аваргалжээ.
Энэ нь Д.Сафинагийн 2008 оны гурав дахь түрүү юм. Тэрбээр одоо хэдхэн хоногийн дараа эхлэх “Бээжин-2008” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй. | | Олон улсын Эмэгтэйчүүдийн теннисний холбооны /WTA/ чансаагаар тэрээр 2428 оноогоор 5-рт бичигдэж байна. | 1.Елена Янкович (Сербия) - 2880 очков 2.Ана Иванович (Сербия) - 2821 3.Серена Уильямс (США) - 2590 4.Мария Шарапова (Россия) - 2515 5.Динара Сафина (Россия) - 2428 6.Елена Дементьева (Россия) - 2052 7.Светлана Кузнецова (Россия) - 1931 8.Агнешка Радванска (Польша) - 1777 9.Винус Уильямс (США) - 1766 10.Вера Звонарева (Россия) - 1560 11.Виктория Азаренко (Белоруссия) - 1148 12.Анна Чакветадзе (Россия) - 1120 13.Патти Шнидер (Швейцария) - 1076 14.Элизе Корне (Франция) - 1068 15.Флавиа Пеннетта (Италия) - 1057 16.Доминика Цибулкова (Словакия) - 1032 17.Марион Бартоли (Франция) - 1015 18.Каролина Возняцки (Дания) - 975 19.Анабель Медина Гарригес (Испания) - 890 20.Надежда Петрова (Россия) - 878 25.Алиса Клейбанова (Россия) - 717 27.Мария Кириленко (Россия) - 692 56.Екатерина Макарова (Россия) - 395 61.Алла Кудрявцева (Россия) - 360 66.Елена Веснина (Россия) - 340 70.Анастасия Родионова (Россия) - 310 73.Анастасия Павлюченкова (Россия) - 298 75.Галина Воскобоева (Россия) - 293 83.Вера Душевина (Россия) - 266 96.Ярослава Шведова (Россия) - 204 | |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2008 оны 08 сарын 07 )
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 51 52 53 54 55 56 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 365 - 371 - 388 |