|
ФИФА нь Тьерри Анрийн талаар хавтаст хэрэг нээнэ |
|
Зохиогч Solongo
|
|
Friday, 2009 оны 12 сарын 11 |
 2010 оны дэлхийн аваргын тэмцээнд орох Франц, Ирландын багуудын тоглолтыг мөрдөх ажиллагааг ФИФА эхлүүлээд байна гэж AFR мэдээлэв. Энэ хоёр багийн тоглолтын щ нэмэлт хугацаанд францчуудын капитан Тьерри Анри бөмбөгийг гараараа зогсоож Вильям Галласт дамжуулан тэр нь гол хийн баг нь түрүүлж 2010 оны Аваргын тэмцээнд орох болсон юм. Анригийн энэхүү үйлдлийг ФИФА-ийн дэглэмийн комитет мөрдөх ба Францын багийн капитанд яллах хүртэл арга хэмжээ авах эрхтэй юм. ФИФА-ийн ерөнхийлөгч Йозеф Блаттер хэлэхдээ, Анри "fair play" - үнэнч, цэвэр тоглоомын зарчмыг эвдсэн, үүнийг нь дэлхийн бүх хүн харсан. Харин ямар шийтгэл анрид ноогдохыг тэр хэлсэнгүй. Ирландын хөл бөмбөгийн Холбоо (FAI) ФИФА-ийн ерөнхийлөгч Йозеф Блаттераас тус улсын багийг 2010 оны Дэлхийн аваргын тоглолтонд 33 дахь багаар авахыг хүссэн юм. Блаттер Ирландын хөл бөсмбөгийн Холбооноос уйчлалт гуйсан ба ирланчуудын хүслийг олон нийтийн сонорт хүргэсэнд ирланчууд түүнд зэвүүцэж байгаа юм байна. Өмнөд Африкийн Кейптаун хотод ФИФА-ийн гүйцэтгэх комитетын хуралдаан болох үеээр 2010 оны Дэлхийн аваргын тоглолтонд нэмэлт арбитр байлгах Блаттерын саналыг хүлээн зөвшөөрсөнгүй. Франц, Ирландын энэ тоглолтын дараа ФИФА-ийн ерөнхийлөгч чухал уулзалтанд дээр өргөтгөсөн шүүгчдийн бүрэлдэхүүнийг 3 биш 5 болгох гэдгээ мэдэгдэв. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 12 сарын 11 )
|
|
|
“Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ынхан Ерөнхийлөгчтэй уулзлаа |
|
Зохиогч Б.Энх
|
|
Friday, 2009 оны 12 сарын 11 |
|
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарын санаачилгаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нар хамтран “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан билээ. Тэд байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилгыг танилцуулахаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа. “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын тэргүүн Б.Наранбаатар, дэд тэргүүн Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нар энэ үеэр спортын салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлынхаа талаар Ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцсон байна. Тухайлбал, 2012 оны Лондонгийн олимпийн үндсэн бэлтгэлийг хангах гол хугацаа болох 2010 онд спортод, тэр дундуу шигшээ багийнхны төсөвийг энэ жилийнх шиг байдлаар батлавал хүндрэл учирч болох тухай асуудлаар тамирчид байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын шигшээ багийн үйл ажиллагаанд зориулж 2007 онд нэг тэрбум 500 сая төгрөг, 2008 онд нэг тэрбум 900 сая төгрөг төсөвлөж байсан бол 2009 онд 500 сая төгрөг болон буурчээ. Энэ жилийн хувьд спорт холбоод тамирчдынхаа голлох зардлыг гарган, тэмцээн уралдаанд оролцуулж байсан бөгөөд ирэх ажил шигшээ багийн төсөв нэмэгдэхгүй бол олимпийн эрхийн оноо цуглуулах, олимпийн бэлтгэл ажил ид өрнөдөг 2010 онд спортынхонд багагүй бэрхшээл тулгарч магадгүйг тамирчид онцолж байв.Мөн “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийн тухай Ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцлоо. Тэд энэ асуудалтай холбоотойгоор Тив, дэлхий, олимпийн наадамд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад амьдралын баталгаа болох бодит дэмжлэг хэрэгтэй байдаг. Дэлхийн олон орны жишгээр тамирчдын амьдралын баталгааг сайжруулахын тулд амжилт үзүүлсэн тамирчдад сар бүр олгодог тэтгэлэг бий болгох, олон жилийн хүч хөдөлмөр, залуу нас, цаг хугацаагаа спортод зориулсан тамирчдад улсаас олгодог тусгай тэтгэлэгтэй болох, шигшээ багт харьяалагдаж байгаа тамирчдын цалин урамшуулал, нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг боловсронгуй болгож, эрх зүйн орчныг сайжруулах, спортыг дэмжин ивээн тэтгэж, спортын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд татварын эрхзүйн орчныг нь уян хатан байдлаар бүрдүүлж өгөх боломж байдаг эсэх талаар өөрсдийн санал бодлоо уламжилсан юм. Мөн энэ үеэр яригдсан “Залуу тамирчдын болон шигшээ багт харьяалагдаж, олимпод бэлтгэгдэж байгаа тамирчин, баг хамт олны нэгдсэн уулзалт” зохион байгуулах санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжин, туслахаа илэрхийлсэн байна. Монголын шилдэг тамирчдын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ нь спортын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, тамирчдыг дэмжиж, эрх ашгийг нь хамгаалах, туслалцаа үзүүлэх гээд их спортын бүхий л шатанд өөрсдийн тус, хувь нэмрийг оруулах зорилготой бөгөөд одоогийн байдлаар “Сэнгүр” брэнд, “UFC” групп, “Макс” групп, “Скайтел”, “Сүү” компанитай хамтран ажиллаж байгаа юм. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 12 сарын 11 )
|
|
|
Мөрөөдөлдөө тэмүүлж яваа шатарчин охин |
|
Зохиогч Ц.Удвалцэцэг
|
|
Friday, 2009 оны 12 сарын 11 |
Монголын эмэгтэй шатарчдаас анх их мастер цолыг Батхуягийн Мөнгөнтуул хүртэж, Түвшинтөгсийн Батчимэг удаалж байсан. Харин энэ удаад өсвөрийн шатарчдаас спортын мастер Алтан-Өлзийн Энхтуул шатарчин охидыг манлайлж байна. Тэрбээр өдгөө 15 настай “Аварга” дээд сургуулийн харьяа аварга лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч юм. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Шатрын спортоор хэзээнээс хичээллэсэн вэ? Олон спортоос яагаад энэ спортыг сонирхох болов? -Анх есөн настайгаасаа “Төр Монгол” сургуулийн шатрын клубт орж хичээллэж эхэлсэн. Хичээл маш сонирхолтой санагдсан учраас шатар тоглох дуртай болсон юм. Тэр шатрын клубын багш маань З.Батболд гэж хүн. Миний бага ангийн багш. Одоо миний багш П.Жигжидсүрэн гэдэг хүн бий. Энэ багштай 2006 оноос хичээллэж байна. -Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ? -Багш бид хоёр хотод биш дандаа Хандгайтад хичээллэдэг. -Яагаад заавал Хандгайтад гэж? -Хотоос зайдуу дуу чимээнээс хол байх илүү дээр байдаг. Тэнд цэвэр агаартай учир эрүүл мэндэд сайн. Тэгээд ууланд гараад, чөлөөт цаг ч сайхан өнгөрдөг юм. -Чех улсад болсон тэмцээнд багаараа түрүүлсэн. Энэ талаар сонирхуулаач? -2006 онд Чех улсад болсон тэмцээн нь нэлээн өргөн хүрээтэй болсон. Тэр тэмцээнд З.Батболд багштайгаа явсан. Бусад улсын баг эрэгтэй эмэгтэйгээрээ холилдож тоглосон. Монголоос 12 эмэгтэй хүүхэд оролцож, багаараа түрүүлсэн. Ер нь маш сайхан тэмцээн болж өнгөрсөн дөө. -Саяхан Халимаг улс байгуулагдсаны 400 жилийн ойн хүрээнд болсон ОУ-ын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Өрсөлдөгчдийн чанар чансаа ямар байсан бэ? -Халимагт олон улсын 2400 мастер байх жишээтэй. Чансаа өндөр, сайн байсан. Миний хувьд чансаагаа 26-гаар өсгөсөн байгаа. Тэмцээнд манайхаас гурван эмэгтэй, нэг эрэгтэй оролцсон. Ц.Лхагвасүрэн багш цуг явсан. Багаараа түрүүлээд. Түүнээсээ гадна би эмэгтэйчүүдээсээ ширээндээ түрүүлсэн. -Гадаадын болон Монголоосоо хүчтэй өрсөлдөгч гэвэл чиний хувьд хэнийг нэрлэх вэ? -Өсвөрийнхнөөс гэх юм бол Гүрж, Оросууд байна. Ер нь гадаадынхан бүгд өрсөлдөгчид шүү. Монголоос гэвэл насанд хүрэгчид байна. -Б.Мөнгөнтуултай тоглож үзсэн үү? -Зөндөө тоглож байсан. Нэг баг болж 2008 онд олимпиадад явахад бид нар хамтдаа багаараа гуравдугаар хэсэгт түрүүлж байсан. -Чиний хүндэлж, үлгэр жишээ авдаг хүн хэн бэ? -Мэдээж П.Жигжидсүрэн багшийгаа хүндэлж явдаг. Багшаасаа маш олон зүйлийг сурч мэдэж авдаг учраас миний багш бол маш гайхалтай хүн. Одооны Хатанбаатар ах, Мөнгөнтуул эгч хоёрыг бэлтгэж гаргасан. Шавь нараа сайн бэлддэг багшаараа бахархаж явдаг. -Чи олон орноор явж, тэмцээн уралдаанд оролцож байсны хувьд Монголд энэ спортын хөгжил ямар шатанд явж байна гэж үздэг вэ? -Монголын шатрын хөгжил Азидаа нэг их мууд орохгүй. Харин дэлхийн хөгжилтэй орнуудтай Монголыг зүйрлэнэ гэж байхгүй. Монголдоо бол хөгжиж байгаа. Тэгэхдээ хөгжил дөнгөж эхэлж байна. Манай шатарчдын хөгжил яагаад муу байна гэхлээр нөгөө санхүүгийн асуудалд гол учир нь байдаг. Манайд шилдэг сайн тамирчид бий. Сая л гэхэд Вьетнамд болсон Азийн танхимийн наадамд санхүүгийн гачигдлаас болоод зарим тамирчин явж чадаагүй. Бусад орны тамирчдыг харж байхад дандаа их мастер, тухайн орныхоо лидер шатарчид л ирсэн байсан. -Жилдээ хэдэн тэмцээнд явж байна. Санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ? -Би уг нь жилдээ хоёр л тэмцээнд явдаг байсан. Харин ноднингоос 4-5 тэмцээнд оролцож байна. Үүнээс ч их тэмцээн байдаг. Тэр бүрд нь амжиж оролцож чаддаггүй. Санхүүгийн асуудал хүнд. Бүгдэд нь оролцох боломж олдоод байдаг бол би өөрийнхөө зорилго зорилтдоо хурдан хүрч чадна. Миний ээж, Жигжидсүрэн багш нар өмнөөс явж, ивээн тэтгэгч олж өгдөг. Намайг дэмжиж, урам өгч байдаг олон хүн бий. Монгол Улсын 2009 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байранд шалгарсан юм. Тэгээд “Монгол чех металл” компанийн захирал Б.Далай гуайтай уулзахад намайг “За яахав түрүү жил мөнгөн медаль хүртсэн. Одоо чи эхний тавд байна гэдэг бол ямар хэмжээнд байгаагаа харуулж байна. Тамирчин хүн дандаа түрүүлэх албагүй, миний дүү алзахгүй ээ, улам хичээгээрэй” гэхэд би ямар их баярласан гээч. Шатрыг үнэхээр ойлгож мэдэрч байгаа нь надад том тэмцээний шагналаас ч илүү шагнал авч байгаа юм шиг болж байсан шүү. Манай өсвөрийнхнөөс сайн тоглодог хүүхэд олон бий. Тийм учраас миний найз нарыг Далай захирал шиг ойлгож чадах олон захирал байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэгээ энд хэлмээр байна. -Чиний хувьд өсвөрийн шатарчдаа дэмжиж төр засгаас юу хийх хэрэгтэй гэж бодож явдаг вэ? -Юуны өмнө шатарчдаа дэмжих нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Манайд оюуны спортыг үнэлэх үнэлэмж их доогуур байдаг. Бусад спортын шагнал урамшуулал болоод авч хэрэгжүүлж байгаа бодлого нь тухайн тамирчиндаа хүрч чадсан. Тэдний төлөө гэсэн итгэл, зүтгэл урмыг их хайрладагт л бусад спорт их хүчтэй байна л даа. Бид том тэмцээнд дор хаяж 6-7 цаг тархи минь ажиллаж байж ялалт, ялагдал хүртдэг юм шүү дээ. Тэр олон цаг суухад ямар хүнд гээч. Тэгэхлээр л оюуны спортын үнэлэмжийг өндөрт өргөж, шатарчдад их анхаарал хандуулж, нээлттэй сонсож арга хэмжээ аваасай гэж дотроо үргэлж бодож явдаг. Манай өсвөр үеийн шатарчин хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлээд өгвөл Ази тив, дэлхийд хурдан гарч ирэх боломж зөндөө байна. Аливаа спортын эхлэл нь өсвөрийн тамирчид л байдгийг манай эрхэм дарга нар мэддэг л байгаа даа. -Ирээдүйд ямар хүн болохыг зорьж байна? -Ирээдүйд хуулийн салбарт сурч боловсрох хүсэлтэй байгаа. Улс орондоо ихийг хийж бүтээж, өөрийнхөө эрдэм мэдлэг чадвараа харуулахыг маш их хүсэж байна. -Энэхүү оюуны сайхан спорт мөрөөдлийн чинь нэг хэсэг биз дээ? -Тэр чигээрээ миний агуу их мөрөөдөл. Би жаахан байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд шатрын спортод хорхойтон орсноос хойш тэсвэр, тэвчээр, ухаалаг, зориг хатуужилтай болсон. Иймээс намайг энэ гайхамшигтай сайхан зүйлд татан оруулсан ээждээ болоод багш нартаа туйлын их баярлаж явдаг. Би ирээдүйдээ энэ спортынхоо оргилд хүрч, их мастер хэмээх эрхэм цол хүртэхийн төлөө хичээж, бэлтгэхийг өмнөө зорилго болгон тавьсан байгаа. -2009 оны тэмцээнүүдэд ихэнхид нь амжилттай оролцоод дууслаа. Ирэх онд ямар тодорхой зорилт тавьж байна даа? -Олон улсын болоод дотоодын тэмцээн, уралдаанд урьд гаргасан амжилтуудаасаа илүү их олон амжилтын төлөө хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2009 онд насанд хүрэгчдийн болоод өсвөрийн олон тэмцээнд оролцож өөртөө үнэлэлт дүгнэлт өглөө. Ирэх онд дэлхийн шатрын олимп болох тул маш хариуцлагатай том зорилгоо хэрэгжүүлнэ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 12 сарын 11 )
|
|
|
Котто Пакьяогийн ээлжит “золиос” болов |
|
Зохиогч mongolnews
|
|
Sunday, 2009 оны 11 сарын 15 |
| | | | Өнгөрсөн бямба гаригт Лас-Вегас хотын алдарт “MGM Grand” ордон руу боксын хорхойтнуудын анхаарал чиглэж байлаа. “Оны шилдэг тулаан” хэмээн нэрлэгдсэн Пакьяо-Коттогийн тоглолт энэ ордонд явагдсан болохоор тэр. Филиппинчүүдийн шүтээн болсон Мэнни Пакьяо өнгөрсөн тавдугаар сард Рикки Хаттоныг нокаутаар сөхрүүлснээр IBO-гийн аваргын бүсийг эзэмших болсон. Мөн түүнийг “Ring” сэтгүүл дунд жингийн дэлхийн шилдэг боксчноор нэрлэсэн нь Пакьяогийн чансааг илтгэх биз ээ. 31 настай филиппин эр мэргэжлийн рингэнд 54 тулаан хийснээс 49 ялж, хоёр тэнцэн, гурав ялагдсан үзүүлэлттэй. Хэдийгээр тэр гурван удаа ялагдлын гашууныг амссан таагүй намтартай ч эдгээрийн хоёр нь түүнийг “хүүхэд” байхад буюу 1996, 1999 онд тохиосон. Хамгийн сүүлд 2005 онд Эрик Моралест дийлджээ. Гэхдээ үүнээс хойш боксын ертөнцийн шилдэг боксчидтой сорчлон тулалдаж, тухай бүрт нь ялалт байгуулсаар яваа. Харин пуэрто-рико эр Мигель Котто өмнө нь 35 тоглохдоо 34 ялж, ганцхан удаа ялагдаж байв. Тэрбээр М.Женнингсийг өнгөрөгч хоёрдугаар сард нокаутаар ялан WBO-гийн аваргын бүс зүүсэн билээ. Тоглолтын өмнө Пакьяо “Энэ бол миний карьерийн хамгийн чухал тулаан. Хэрвээ би ялалт байгуулвал боксын түүхэнд удаан хугацааны турш бичигдэх болно. Энэ нь миний эх орон, миний гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс ялахын тулд бүхнийг хийх болно” гэжээ. Харин Котто “Надад бодож төлөвлөсөн зүйл бий. Ийм агуу тулаанд оролцох гэж байгаа нь Пуэрто-Рико улс болон нийт латин америкчуудын хувьд нэр төрийн хэрэг” гэв. Харин тоглолтыг зохион байгуулж буй промоутер Боб Арум “Котто энэ тулааны гол дүр биш л дээ. Гэхдээ тэр эцсээ хүртэл тэмцэх болно. Ямартай ч их сонирхолтой тулаан болно гэдгийг амлаж чадна” гэж ярив. Урьдчилан таамаглаж байсан ёсоор Пакьяо тулааны эхнээс л илүүрхсэн. Тэр гурав, дөрөвдүгээр үед хоёр удаа Коттог унаган тоолуулав. Гэвч Котто тийм ч амар бууж өгөх өрсөлдөгч биш аж. Тэрбээр олон хүнд цохилтыг тэсч гарсны дээр хэд хэдэн хүчтэй цохилтоор Пакьяог сандаргаад авсан. Коттогийн цохилт өрсөлдөгчөөсөө хавьгүй хүчтэй тусаж байсан ч Пакьяогаас хурдаар дутаж байв. Тулааны ялагч сүүлийн буюу 12-р раундад тодорсон. Тоглолт дуусч, ялагчийг шүүгчийн саналаар тодруулах нь хэмээн үзэгчид хүлээж байсан ч цаг дуусахаас 55 секундын өмнө шүүгч тоглолтыг зогсоов. Тэр Коттог тулааныг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Ингээд филиппин эр Мэнни Пакьяо хүнд хэцүү өрсөлдөгчөө техникийн нокаутаар буулган авлаа. Тулаанд ялалт байгуулсан Пакьяо 7.5 сая “ногоон” халаасалсан бол Котто 4 саятай харьжээ.
Пакьяог хэн зогсоох вэ? Тоглолт дууссаны дараа үзэгчид “Бид Флойдыг хүсч байна” хэмээн хашгирч байсан нь Пакьяогийн дараагийн өрсөлдөгчийг заагаад өгчих шиг боллоо. Филиппин эрийн дасгалжуулагч Фредди Роач ч гэсэн “Би түүнийг Флойд Мейведертэй тулалдахыг хармаар байна” гэж ярьсан нь дээрх таамгийг улам батлах мэт. Хэрвээ промоутерууд сайн ажиллаад Пакьяо-Мейведерийн тулааныг зохион байгуулж чадвал боксын ертөнцийг доргионо доо. Одоогоор мэргэжлийн боксын хамгийн том төлөөлөл гэвэл энэ хоёр боксчин л байна. Бага зэрэг жингийн ялгаа байгаа ч энэ нь хоорондоо тулалдахад нэг их асуудал биш. Тиймээс тэднийг хоорондоо тулалдаж, хэн нь үнэмлэхүй аварга вэ гэдгийг боксын хорхойтнууд харахыг асар их хүсч байгаа. Магадгүй ирэх жил бид энэ тулааныг харах ч юм бил үү. | |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 15 )
|
|
|
Булган сүүлтэй начин буюу мартагдах дөхсөн гавъяат |
|
Зохиогч С.Баяр
|
|
Sunday, 2009 оны 11 сарын 15 |
|
2009 оны 11-р сарын 4 Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Д.Пүрэвсүрэнг урьж ярилцсан юм. Тэрбээр Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны жүдо бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж буй юм. -Юуны өмнө Монголд төдийгүй Азид анх удаа зохиогдсон "Чингис хаан-2009" жүдо бөхийн анхны тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцсонд баяр хүргэе. Тэмцээний талаарх сэтгэгдлээс ярилцлагаа эхлэх үү? -За. Баярлалаа. Тэмцээн сайхан болж өндөрлөсөн. Манай баг тамирчдын хувьд ч сайн оролцлоо. Мөн "Женко" группийн тамирчид ч их сайн оролцсон. Монголчууд таван алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртэж хоёрдугаар байрт шалгарсан шүү дээ. Анх удаа Азид, тэр тусмаа эх оронд маань болсон гэдгээрээ энэ бол мартагдашгүй юм. Товчхон хэлэхэд их сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Хэдийгээр төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан ч Монголчууд энэ тэмцээнд ач холбогдол өгч сайн зохион байгуулсан гэж би хувьдаа бодож байгаа. -Танай клубээс хичнээн тамирчид хэдэн жинд өрсөлдөж ямар амжилт үзүүлсэн бэ? -Манайх 10 жинд 10 тамирчин оролцож таван медаль хүртсэн. 81 кг-ын жинд П.Дашдаваа, 57 кг-д Д.Сумъяа нар мөнгө, -78 кг-д Б.Мөнхтуяа, 73 кг-д О.Болд-Эрдэнэ, 60 кг-д О.Чинбат нар хүрэл медалиар энгэрээ мялаасан. -"Хилчин" спорт клуб үндэсний бөх, чөлөөт, самбо, жүдо, кураш бөх, спорт тоглоомууд, бокс, хүндийг өргөлт гээд нэлээд олон төрлөөр зэгсэн амжилттай яваа. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Улсын заан Б.Соронзонболдын сэргээш хэрэглэснээс болж спорт хорооны нэр хүндэд жаахан сэв суучихав уу даа? -Сэв суух юу байх вэ. Тэр бол хувь хүний асуудал. Тэгээд ч Б.Соронзонболд улаан хоолойн багтраандаа л эмчилгээ хийлгэсэн юм билээ. Тэр нь сэргээш гээд байгаа нь энэ жилээс шинээр орж ирсэн эм гэсэн шүү дээ. -Нэгэнт Монгол Улсын гавьяат тамирчинтай ярилцаж байгаа болохоор өөрийн чинь гаргасан амжилтуудыг асуухгүй, дурьдахгүй өнгөрч боломгүй юм л даа. Өөрөөр хэлбэл нормоо биелүүлчихээд 14 жилийн дараа буюу бараг л мартагдахын даваанд гавьяат тамирчин цолоо авсан? -14 жил гэдэг багагүй хугацаа. Зарим хүмүүс, багш нар маань гавьяатын амжилтыг хоёр нугалчихаад байхад өгөхгүй юм гэж бухимддаг л байсан. Миний гаргасан амжилт гэвэл самбо бөхийн 1994, 1995 оны цагдаагийн дэлхийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга, Дэлхийн цомын хоёр мөнгө, хоёр хүрэл, жүдо бөхийн 1998 оны Азийн аваргын хүрэл медальтай. -Монгол Улсын начин цолыг хэдэн онд хүртсэн юм бол. Таныг начин болсны дараа танай спорт хорооноос олон начингууд төрсөн гэдэг юм билээ? -1998 онд "Хилчин" клуб гэж нээгдсэний дараа анхны улсын начин цолтон нь болж байсан. Нээрээ л түүнээс хойш М.Жамъянпүрэв, Д.Баасандорж, Р.Ганхуяг, Б.Баянмөнх, М.Өсөхбаяр гээд дурьдаад байвал олон начин төрсөн. -Улсын цолноос гадна цэргийн ямар цолтой болсон бэ? -Хошууч цолтой. -Түрүүн та "Женко" группийнхэн сайн барилдсан гэсэн. Тухайлбал? -Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар маань 66 кг-д аваргалсан. 60 кг-д ОУХМ Ч.Болдбаатар бас аварга болсон шүү дээ. -Ч.Болдбаатар гэснээс 60 кг-д Г.Болдбаатар, Ч.Болдбаатар хоёр өрсөлдсөн. Тэднийг өмнө нь аваргын төлөө бас нэгэн том тэмцээнд барилдаж байсан. Тэр мөч давтагдлаа гэж тайлбарласан. Ямар дэвжээнд манай амьдаа нар хүч үзэж байсан хэрэг вэ? -Улсын аваргын тэмцээнд л аваргын төлөө барилдаж байсан юм. -Тэмцээн шинэчлэгдсэн дүрмээр явагдсан нь манай тамирчдад жаахан бэрхшээл-тэй байсан болов уу? -Багагүй хүндрэл байсан. Шинэчлэгдсэн дүрмээр явагдаж буй хоёр дахь тэмцээн нь шүү дээ. Аравдугаар сарын дэлхийн аваргын тэмцээн энэ дүрмээр явагдсан. Манайханд бол нөгөө хонгодох энэ тэр гээд мэх нь байхгүй болчхоор бас сонин л доо. -Энэ тэмцээнийг 2012 оны олимпод оролцох оноо цуглуулах тэмцээн гэж хэвлэл мэдээллээр бичээд байгаа. Гэтэл оноо цуглуулах тэмцээн эхлэх болоогүй гэж ярих юм? -Оноо цуглуулах тэмцээн биш шүү дээ. 2010 оны тавдугаар сараас эхэлж оноо цуглуулах тэмцээн явагдана. Харин энэ тэмцээн бол анхан манайд зохиогдож байгаа, цаашид уламжлал болон явагдах юм. -Таны тамирчин байсан үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар байна вэ? -Намайг тамирчин байхад зах зээлд дөнгөж шилжээд ийшээ тийшээ тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгөний хувьд хэцүү, багш нь хөлийнхөө тавхайг эргэтэл хөөцөлдөж гүйдэг байлаа. Одоо өөр болж. Спортыг үнэлэх үнэлэмж нь ч гэсэн тэр. Сайн бэлтгэл хийгээд сайхан амжилт гаргаад ирвэл шагнал урамшил сайтай. Амьдралын баталгаа нь ч хангагдсан байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд мэргэжил нэгт нөхөд, спортод ээлтэй, спортыг сонирхож зүрх сэтгэлээ зориулж явдаг бүх хүмүүст баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлмээр байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 15 )
|
|
|
Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч |
|
Зохиогч С.Баяр /gogo news/
|
|
Sunday, 2009 оны 11 сарын 15 |
Английн шигшээ болон "Манчестер Юнайтед" клубын төвийн хамгаалагч Рио Фердинанд 1978 оны энэ өдөр Лондонд төржээ. Рио Английн шигшээ багийн төлөө нийт 70 тоглолтод талбайд гарч, гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон өнөө үеийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг. 2000 онд Рио "Вест Хэм"-ээс "Лидс Юнайтед"-д 18 сая фунтээр ирж дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчаар тодорч байв. Үүний дараа 2002 онд "МанЮ"-д 30 сая фунтээр ирсэн нь тухайн үед энэ клубын наймааны дээд үзүүлэлт байсан юм. Энэ ондоо "Юнайтед" премьер лигийн аварга болсон. Үүнээс хойш 2007, 2008 онуудад дараалан аваргалж, 2008 онд Аваргуудын лигт тэргүүлсэн. Рио Фердинанд эхнэр, хоёр хүүтэй. С.Баяр |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 15 )
|
|
| | << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 43 - 49 - 388 |
|
Videos
| Added by: | Uuganbayar | | Rating: |
| | Views: | 376 | | Date: | 23-09-2008 |
| |
Хэн холбогдсон байна Бидэнд 8 зочид онлайн
|