Зарлал:
     
Оросууд эхний тоглолтод ялалт байгууллаа
Зохиогч С.Баяр   
Sunday, 2009 оны 11 сарын 15



Оросууд эхний тоглолтод ялалт байгууллаа
ӨАБНУ-д 2010 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолтын эхнийх нь бямбаас ням гаригт шилжих шөнө боллоо.

Манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг талбай дээрээ Словенийг хүлээн авч 2:1-ээр буулган авав. Оросын шигшээ багийн хоёр гоолыг Английн "Эвертон" багт очоод удаагүй байгаа Динияр Билялетдинов хийлээ.

Харин эсрэг багийн ганц гоолыг Нейц Печник оруулсан.

Москвагийи "Лужник" цэнгэлдэхэд болсон тоглолтыг Словенчууд нэлээд дажгүй эхлүүлсэн ч нэгдүгээр үеийн дунд хэсгээс Оросууд санаачлагыг гартаа авж эхэлсэн. Улмаар 41 дэх     минутад Билялөтдинов Словенчуудын торгуулийн талбайд хоёр ч хамгаалагчийг хууран эхний гоолыг орууллаа. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Оросын хагас хамгаалагч мөн л өрсөлдөгчийнхөө хамгаалалтын алдааг ашиглан тооны зөрүүг ахиулсан.



Гэвч Словенчууд тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө хариу ганц гоол хийж чадлаа. Сэлгээгээр гарч ирсэн Нейц Печник Игорь Акинфеевийн хаасан бөмбөгийг гүйцээж мөргөн хаалганд оруулав.

Хариу тоглолт ирэх лхагва гаригт Мариборд болно. Словенчууд 1:0-ээр хожиход л Өмнөд Африк явах эрхээ өвөртөлнө.

Афин хотноо болсон өөр нэг нэмэлт тоглолтод Украин болон Грекийн шигшээ багууд 0:0-ээр тэнцлээ. Хариу тоглолт Донецкт болно.

Энэ өдөр Ирландчууд өөрийн талбай дээр ялагдал хүлээсэн нь тэднийг хүндхэн байдалд орууллаа. Одоо тэд Парист болох хариу тоглолтод дор хаяж хоёр гоолын зөрүүтэй ялалт байгуулахгүй бол Өмнөд Африк явж чадахгүй. Тоглолтын цорын ганц гоолыг Францын шигшээ болон "Челси"-гийн довтлогч Николя Анелька оруулжээ.

Торгуулийн талбайн шугаман дээрээс түүний өшиглөсөн бөмбөг Шон Лежерийн биенд ойн
Гивений хаалганд орсон байна. Бруно Алвесын оруулсан ганц гоол Португаличуудад талбай дээрээ Босни-Герцеговиниг буулган авахад тус боллоо. "Порту"-гийн хамгаалагч талбайн баруун талаас Нанигийн дамжуулсан бөмбөгийг мөргөн өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ. Энэ тоглолтод Португаличуудыг аз түшсэн гэхэд болно. Учир нь Босничуудын өшиглөсөн гурван ч бөмбөг хаалганы шонд ойн эргэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 15 )
 
Би Чамд Хайртай 2
Бичсэн Webmaster   
Sunday, 2009 оны 11 сарын 08

Би Чамд Хайртай 2 Монголын Уран Сайханы Киног Эндээс Хүлээн авч үзнэ үү.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 11 сарын 08 )
 
НАМРЫН ТОЙРОГ хөл бөмбөгийн тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Зохиогч Ууганбаяр   
Wednesday, 2009 оны 10 сарын 14

Алтан бөмбөг клубээс Денвэрийн Монголчуудын дунд тогтмол зохиож ирсэн хөлбөмбөгийн тэмцээнийг 2008 оноос эхлэн тоглогчдыг тогтмол бэлтгэлтэй байлгах зорилгоор цуврал тэмцээний хэлбэрт оруулж  НАМРЫН ТОЙРОГ , ӨВЛИЙН ТОЙРОГ, ХАВРЫН ТОЙРОГ гэсэн 4 сар орчим үргэлжлэх томоохон тэмцээн болгосон юм.  НАМРЫН ТОЙРОГ тэмцээн 2009 оны 10-р сарын 25 өдөр нээлтээ хийж багуудын  тоглолт эхлэнэ. Багууд тойргийн журмаар тоглоно.

Тус хөлбөмбөгийн тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг доор бичсэн байна.  Мөн тэмцээнд оролцох хүсэлтэй хүн байвал  хүрэлцэн ирээрэй.

“UB” баг /улаан хувцастай/                           “SOIL TRADE”-iin Мангасууд

Баярсайхан                                                               Мягмарсүрэн

Баска                                                                          Ариунсайхан

Ундрах                                                                        Алтангэрэл

Чинзориг                                                                    Банди

Амгаа.Со                                                                    Ангараг

Мөнхөө /Том/                                                             Давка

 Батсүх                                                                         Мөнхөө /жижиг/

Тэмүүлэн                                                                    Жагаа

Эрдэнэбат                                                                 Учрал

Санжаа                                                                      Төмрөө

Батцэнгэл                                                                   Алтаночир

 Бүрнээ                                                                       Дархаа

Хүлгэн                                                                         Баттулга        

                              

  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,БАГ                                        ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  БАГ

Солонго                                                                      Ууганбаяр

Жаргалсайхан                                                            Азбилэг

Батболд                                                                       Төөгий

Тэмүүхэй                                                                     Батбаяр

Моно                                                                            Гантулга

Батмөнх                                                                       Хөлгөн

Мөнхтэнгэр                                                                 Төгөлдөр

Ганбаа                                                                        Сэргэлэн

Батзаяа                                                                       Хатнаа

Анхаа                                                                          Эрка  /зур/

Авираа                                                                         

Дээрхи 2 багтай хамтран ажиллах компани хамт олон байвал холбоо барина уу.

Та бүхний Компани хийж буй зүйлийг Денвэр хот болон АНУ-д сурталчилахад тус тэмцээн чухал ач холбогдолтой болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 10 сарын 14 )
 
Бекхэм АС Milan-д эргэн ирэх гэж байна
Зохиогч Н.Туяа   
Wednesday, 2009 оны 10 сарын 14

 

 

АНУ-ийн хөлбөмбөгийн LA Galaxy баг Дэвид Бекхэмийг нэг сарын арилжаа наймааны цонх нээгдэхээр АС Milan клубт дахин зээлэхээр тохиролцлоо.

LA Galaxy-гийн төлөөлөгч хэлэхдээ “34 настай Дэвид Бэкхэм Италид тоглосноор ирэх жил болох Дэлхийн Цомын тэмцээнд шигшээ багтаа тоглох боломжтой” гэж мэдэгджээ.

LA Galaxy багийг эзэмшигч AEG-гийн гүйцэтгэх захирал Тим Луйк “Түүнийг шигшээ багтаа тоглож Дэлхийн цомд оролцоход бид бүгд баяртай байх болно. Бид түүнд туслаж байгаатай адил түүнийг бидэнд туслана гэдэгт итгэж байна. Бид түүнийг Европт тоглосоноор Дэлхийн Цомын тэмцээнд оролцох боломжтой гэдгийг мэдэж байгаа учираас түүнийг бид дэмжиж байна. Хүмүүс түүнийг өөр клубрүү зарагдана гэж бодож байгаа бол бид зарахгүй. Тэрээр Galaxy- д зодог тайлах болно” гэжээ.

Дэвид Бэкхэм 2007 онд Galaxy багтай 5 жилийн гэрээ байгуулсан билээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 10 сарын 14 )
 
Буурал тивээс дөрвөн баг дэлхийн аваргыг зорино
Зохиогч Т.Молиго-Очир   
Wednesday, 2009 оны 10 сарын 14

 

 

Урьд шөнө хөлбөмбөгийн ногоон талбайд 2010 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын ээлжит тоглолт явагдлаа. Олны анхаарлыг хамгийн ихээр татсан ОХУ, Германы тоглолт тийм ч сайхан болсонгүй. "Лужнейки" цэнгэлдэхдээ Немцүүдийг хүлээн авсан ОХУ-ын шигшээ талбай дээрээ 1:0-ээр ялагдсан. Тоглолтын цорын ганц алтан гоолыг Немцүүдийн довтлогч Мираслов Клозе 35 дахь минутад хийсэн юм. Энэ нь түүний багийнхаа төлөө хийж байгаа 50 дахь гоол юм. Клозийн хийсэн гоол багаа хөгжөөн дэмжихээр ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар болон "Лужнейки"-д цугласан 80 мянган хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөлийг нам дарлаа. Одоогоор энэ тивээс Герман, Итали, Дани, Сербийн багууд дэлхийн аваргад оролцохоор Өмнөд Африкийг зорин эрхээ өвөртлөөд байна.

Оросууд хэсгийн сүүлийн тоглолтоо Азербайжаны багтай хийхээр болов. Харин Европын наймдугаар хэсэгт дэлхийн аварга италичууд Дублин хотноо Ирландын шигшээтэй тоглож, 2:2 харьцаатай тэнцсэнээр оноо хувааж, хэсэгтээ тэргүүллээ. Альберто Жилардиньогийн сүүлчийн мөчид оруулсан гоол Италийн шигшээд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн Дашйн шигшээ Шведийг 1:0 ялж, нэгдүгээр хэсгийг манлайлав. Тэгвэл долдугаар хэсэгт Серби Румыныг 5:0-ээр бут ниргэснээр 19 дэх удаагийн хелбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Харин Италийн шигшээ багийн тухайд сэлгээгээр талбайд гарсан Жилардиньогийн гайхамшигт төгсгөлд талархах хэрэгтэй. Дублин хотноо болсон тоглолтын 87 дахь минутад талбайн эзэн багийн төвийн хамгаалагч Шон Лежер гоолдож, тооны харьцааг 2:0 болгосон боловч тоглолтын эцсийн шүгэл дуугарахтай зэрэгцэн Жилардиньо тэнцээний гоолыг оруулжээ. Тоглолтын эхэнд Глен Хелан гоолын салхийг хагалж, Ирландчууд тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч удалгүй 26 дахь минутад Мауро Каморанеси тооны харьцааг тэнцүүлсэн байна. Одоо дэлхийн аварга италичууд хэсгийн сүүлийн тоглолтоо талбай дээрээ Киприйн багийн эсрэг хийх юм. Юутай ч тэд ирэх жил Өмнөд Африкт аваргаа хамгаалан өрсөлдөх нь тодорхой боллоо.

Т.Молиго-Очир

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 10 сарын 14 )
 
Ж.Рогге дахин дөрвөн жил
Зохиогч gogo   
Wednesday, 2009 оны 10 сарын 14
 
 Данийн Копенгаген хотноо болсон олон улсын олимпийн хорооны чуулгаар шинэ ерөнхийлөгч сонгох ёстой байлаа. Гэвч энэ удаад олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч 67 настай Жак Рогге дахин сонгогдов. Тэрбээр 2001 онд энэ албан тушаалд суусан ажээ. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн найман жилийн
хугацаатай сонгогддог.

Тэгвэл энэ удаад улиран сонгогдож байгаа учраас дөрвөн жил энэ албыг хаших ажээ. Өөрөөр хэлбэл Лондонгийн олимпийн дараа жил үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх юм. Түүнийг олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, идэвх санаачилгатай ажилласан хэмээн дахин 100 хувийн саналаар итгэл хүлээлгэж байгаа гэдгээ олон улсын олимпийн хорооны гишүүд өгүүлсэн байна.
Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 10 сарын 14 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 50 - 56 - 388

Цаг, Өдөр

Videos

Added by:
Rating:
Views:530
Date:17-07-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 13 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр158
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт838
mod_vvisit_counterЭнэ сард1905
mod_vvisit_counterНийт140595
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.