Зарлал:
     
Асашёрюу 24 дэх удаагаа эзэн хааны цомыг авлаа.
Зохиогч Video   
Sunday, 2009 оны 09 сарын 27

Их аварга Асашоёрюу 24 дэх удаагаа түрүүлж  Япон улсын Сумо бөхийн түүхэн их аваргуудаас 3- т эрэмлэгдэх боллоо.

Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 09 сарын 27 )
 
Асашёрюу 12 даваагаар ганцаараа тэргүүлж байна,
Зохиогч Video   
Thursday, 2009 оны 09 сарын 24

Японы сумо бөхийн их аварга Асашёрюу  Д.Дагвадорж Аки башёг  12-0  даваатайгаар тэргүүлж байна.

9-р сарын барилдааны 1-12 өдрийн бичлэгүүдийг хүлээн авч үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 09 сарын 24 )
 
Н.Төгсцогт: Төгсцогтоороо л байх болно
Зохиогч S.Tuul   
Wednesday, 2009 оны 09 сарын 23

-Би жирийн л нэгэн аав, ээжийн тамирчин хүү-

Боровтор царайд нь хүүхдийн инээмсэглэл тодорсон энэ хүүд бурхан охидын хүсээд байдаг давхрааг ч харамгүй хайрлажээ. Тэрбээр дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь спорт сонирхогчдын гайхашрал, сонирхлыг өөрийн эрхгүй төрүүлсэн гэхэд болно.

"Алдар" спорт хорооноос гараагаа эхэлсэн тэрбээр энэ спортоор гурван жил хичээллэхдээ дэмий цаг заваа гарзадсангүй. Өнөөдөр түүнийг Монголчууд төдийгүй дэлхий даяар таних болсон. Мөн тэрбээр Монгол Улсын хамгийн анхны залуу гавьяат болоод байгаа юм. Энэ эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа залуу боксчин Н.Төгсцогттой ярилцсанаа хүргэе.

-Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгасанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ медаль зөвхөн минийх байгаагүй. Бүх монголчуудынх байсан гэдгийг хэлмээр байна. Хором бүрд бидний төлөө сэтгэл зүрхээ зориулж, хамт байсан та нартаа баярлалаа гэж дахин хэлье.

-Их спортод хэзээ хөл тавьсан бол. Бас яагаад боксыг сонгосон хэрэг вэ. Ихэнх боксчид эсвэл хүн дээрэлхээд байхаар нь эсвэл аав, ээж ах, хамаатан саднаасаа уламжилсан байдаг л даа?  

-2006 оноос боксоор хичээллэж эхэлсэн. Хүнтэй нүүр нүүрээ хараад халз тулалдана гэдэг их зориг тэвчээр шаардсан, хүнд хэцүү ажиллдаа. Би өөрөө сонирхоод л сонгосон юм. Түүнээс биш манай гэр бүл, ах, дүүс дотор бокс тоглодог хүн байхгүй.

-Монгол Улсын гавьяат тамирчин гэсэн эрхэм цолыг авсан хамгийн балчир тамирчин, өөрөөр хэлбэл хамгийн анхны залуу гавьяат боллоо. Энэ цолыг авснаар амьдрал чинь өөрчлөгдөх хандлага байна уу?

-Багш нар маань Монгол Улсын хамгийн анхны залуу гавьяат боллоо. Спортын түүхэн дэх анхдагч нь тийм болохоор улам илүү эрч хүчтэй, өөдрөг байх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ цолыг авснаар надад өөрчлөлт гараагүй ээ. Төгсцогт Төгсцогтоороо л байх болно.

-Гавьяат тамирчны маань аав, ээж ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, хэдүүлээ амьдардаг вэ?

-Аав маань Солонгост ажиллаж байгаа. Ээж хувиараа юм хийдэг. Нэг эмэгтэй дүүтэй. Одоо есдүгээр ангид сурдаг. Товчхондоо ийм шив дээ. Хүмүүс саяхнаас эхлээд өдөр болгон л утасддаг болсон. Нэг их алдартай, туршлагатай тамирчин биш надад яриад байх юу байхав дээ. Би чинь хүүхэд шүү дээ.

-Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэний дараа гадаадын хоёр, гурван баг ирж хичээллэхийг, зарим нь бүр багтаа орохыг урьсан гэж сонслоо. Хэрэв тийм санал ирсэн нь үнэн бол гавьяат маань ямар хариулт өгөх гэж байна вэ?

-Үгүй дээ. Тийм санал ердөө ирээгүй. Хүмүүс заримдаа сайхан цуурна шүү. Харин тэмцээнд явахынхаа өмнө Эрдэнэтийн "Хангарьд" спорт хороонд орохоор ярилцсан байсан. Ирээд гэрээгээ хийсэн. Одоо "Хангарьд" спорт хорооны тамирчин болсон.

-Шагнал аваад улсынхаа төрийн далбааг өргүүлээд зогсч байхад нь юу бодогдсон бол?

-Шагналын тавцан дээр зогсч байхдаа монголоо тэр чигээр нь бодсон. Бас багшийгаа. Намайг амжилтад хүрнэ гэдгийг А.Гантулга багш маань олж харсан юм байлгүй.

-Боксчин болохоосоо өмнө хэр их нударга зөрүүлдэг хүүхэд байв?

-Өө, хөвгүүд л болсон хойно нударга зөрүүлэхгүй байна гэж юу байхав дээ. Ер нь жаахан зодоонч тал руугаа байсан. Харин боксоор хичээллэснээсээ хойш больсон. Боксчин хүнд хориотой. Гэхдээ одоо гудамжинд зодолддог байсан шигээ нударга зөрүүлвэл мэдээж дийлж л таараа (тэрбээр инээв )

 

-Гавьяат тамирчинд олон компаниуд янз бүрийн бэлэг сэлт өгч амласан гэж хүмүүс бодож байгаа байх даа?
-Надад ерөөсөө бэлэг сэлт өгөөгүй ээ. Бас юу ч амлаагүй. Манайх боломжийн амьдралтай жирийн л айл.

-Хэрэв боксчин болоогүй бол ямар спортоор хичээллэх байсан бол?

-Хөлбөмбөг бол миний хобби. Би сайн хөлбөмбөгчин шүү. Хэрэв боксчин болоогүй бол яг хөл бөмбөгчин болох байсан.

-Хөлбөмбөгийн тэмцээнд орж амжилт үзүүлж байсан уу?

-Энэ спортыг дагнаад хөөгөөгүй болохоор улсын чанартай уралдаан тэмцээнд орж байгаагүй ээ. Харин сургуулийнхаа аварга болж байсан.

-Боксоор хичээллэж эхэлснээс хойш ямар уралдаан тэмцээнд оролцож ямар, ямар шагнал хүртэж байсан бэ?

-Өсвөр,залуучууд, насанд хүрэгчдийн улсан аварга шалгаруулах Тэмцээнүүдэд оролцож аварга болж байсан. Гадаадад явж оролцсон тэмцээн гэх юм бол Азийн аваргаас, бас Бакуд болсон Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авч байсан.

-Дэлхийд танигдаад байгаа гавьяат маань өөрийгөө цөөн  үгээр илэрхийлээч гэвэл юу гэх бол. Өөрөөр хэлбэл Төгсцогт гэж хэн бэ?

-Би жирийн л нэгэн аав ээжийн тамирчин хүү. Харин багш дасгалжуулагчдын хэлдгээр ясны тамирчин юм болов уу.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Байдаг л гэсэн дээ. Нуугаад байгаа юм уу?

-Үгүй чишш.

-Тэгвэл охидын захиа, мессэж их ирж байна уу?

-Миний утасны дугаарыг мэдэхгүй юм чинь.

-Хэрэв мэдчихвэл ирнэ дээ тийм ээ?

-Мэдэхгүй. Гэхдээ охидууд чинь одоо их нүүрэмгий болчихсон шүү дээ. "За эгч ээ, яараад байна" гэснээр бидний яриа өндөрлөсөн. Хүүхдийн цовоо цолгиун дуугаар "Баяртай эгчээ" гээд бэлтгэлийн хувцастай цүнхээ үүрээд гүйж одсон юм. 

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 09 сарын 23 )
 
Европын тивийн ногоон талбай хөлбөмбөгөөр амьсгалж эхэллээ
Зохиогч Т.Шагай /gogonews/   
Thursday, 2009 оны 09 сарын 17

Хөлбөмбөгийн спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг европын аваргуудын лиг урьд шөнө хөшгөө нээлээ. Шилдэг 32 багийн найман хэсэгт хуваагдсан байгаа. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригт эхний дөрвөн хэсгийн тоглолт болж өнгөрлөө. 

"А" хэсэг
Тоглолтын салхийг Италийн найдвар тавьж байгаа гурван багийн нэг Ювентус Бордотой хийснээр хагалав. Хоёр багийн эхний хагаст цөөн тооны оновчгүй хүчтэй довтолгоо өрнөснөөс өөр гоц гойд зүйл байсангүй ээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 09 сарын 17 )
 
Serdamba PUREVDORJ vs David AYRAPETYAN 48 kg AIBA World Championships 2009 FINAL
Бичсэн Webmaster   
Sunday, 2009 оны 09 сарын 13
Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2009 оны 09 сарын 13 )
 
US-open 2009 дуулиан шуугиан ихтэй болж байна
Бичсэн S. Uuganbayar   
Monday, 2009 оны 09 сарын 07

Их дуулга цувралын нэг болох АНУ-ын нээлттэй тэмцээн 8 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.Энэ жилийн тэмцээн Оросын шилдэг 3 теннисчин Елена Диментева, Мариа Шарапова, Надьяа Петрова нар АНУ-ын 17 настай дэлхийд №70 рейтингтэй теннисчин охин Мелани Оудин-д  дарааллан хожигдоод байна.

 Одоо Мелани шилдэг 8-д үлдээд байна. Тэрний дараагийн өрсөлдөгч нь Данийн теннисчин 19 настай Каролина Возниаски юм. тэрээр Оросын Светлана Кузнецоваг 4-р тойрогт хожиж гарч ирсэн байна.

Мелани Оудин
Бидний сайн танил Австралын теннисчин Ким Клестэрс , Венус Уйлиамсыг илт давуу байдлаар хожиж дуулиан тариад байна .Тэр өнгөрсөн жил охинтой болж тэмцээнийхээ бэлтгэлийг зогсоогоод байсан юм. Энэ тэмцээнд тэрээр харих болоогүй байгаагаа харууллаа.
Бусад мэдээг USOPEN.ORG  сайт руу орж дэлгэрэнгүй үзээрэй,
Мөн YAHOO.COM -ын спортын мэдээгээр  тэмцээнийг шууд дамжуулж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 09 сарын 09 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 57 - 63 - 388

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:618
Date:08-08-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 7 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр68
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт287
mod_vvisit_counterЭнэ сард1354
mod_vvisit_counterНийт140044
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.