Зарлал:
     
АНУ дахь Монголчуудын Аварга шалгаруулах Талбайн Теннисний 3 дахь тэмцээн амжилттай боллоо
Бичсэн S. Uuganbayar   
Monday, 2009 оны 08 сарын 31

                                                                                                                                                      зураг фото цомогт

Дэлхийгээр тархан суугаа Монголчууд бид Талбайн теннис, Сагсан бөмбөг , Волейбол, Хөл бөмбөг , Ширээний теннис,Үндэсний спорт болох шагайн харваа  гэх мэт спортын тодорхой төрөлд  олон хүмүүсийг хамарсан тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж, амьдран суугаа газар бүрдээ спортын баг хамт олон, клубуудыг байгуулан идэвхитэй хамтран оролцож байдаг билээ.

Талбайн теннисний “US-MONGOLIA” ТЕННИС КЛУБ нь АНУ-дахь Монголчуудын теннисний анхны клуб бөгөөд Теннисний мэргэжлийн дасгалжуулагч С.Ууганбаяр анх 2007 онд байгуулж АНУ-ын Денвэр хотод төвлөрөн теннисний сайхан спортыг олон хүмүүст зааж сургах ажлаа тасралтгүй явуулж байна .Одоогийн байдлаар 60 гаруй хүнд теннисний спортын техник, арга барил, тоглолтын тухай зааж сургасан байна.

Тус клуб өөрийн www.usmongoliatennis.com веб сайтыг 2008 оны 9 сард нээсэн ба майл-ээр дамжуулан теннисний спортыг сонирхон хичээллэж байгаа хүмүүст зөвөлгөө өгч заах аргын  видео бичлэгүүпийг сайт дээрээ байрлуулсан юм.

 

 “US-MONGOLIA” теннис клуб байгуулагдсан цагаасаа эхлэн Ахмад теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн ,АНУ дахь Монголчуудын Аварга шалгаруулах Талбайн теннисний тэмцээнийг зохион байгуулдаг ба тус тэмцээнийг Монголын ТТХолбоог үүсгэн байгуулагч Ж.Батжаргал багшын нэрэмжит болгон “BATJARGAL CUP “нэртэйгээр энэ жил 2009 оны 8 дугаар сарын  29-30-нд 3 дахь тэмцээнээ амжилттай зохион байгуулаад байна . Денвэр хотын тамирчид тэмцээнд голлон тоглосон байна.

2008 онд Арканзас , Сан франциско хотуудаас тамирчид оролцож байсан юм.

 BATJARGAL CUP-2009 тэмцээнд   Залуучууд, Өсвөрийн гэсэн 2 насны ангилалд нийт 16 тамирчин оролцож ганцаарчилсан ба хос төрөлд ур чадвараа сорилоо.

Тэмцээн оролцогчдын тооноос хамааран тоглолтын Гэймийг уртасгаж 3 сет тоглохоор болсон юм. / 1 сет = 6 гейм  тэнцүү/ 15 ,30,40 нэмэлт нэг оноо = 1 гейм тэнцүү/

3 сет тоглох нь тамирчдаас тэсвэр тэвчээр шаардахаас гадна тоглолтыг хянах боломжыг олгож өгдөг юм.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд

       1-р байр     С.Ууганбаяр

       2-р байр     Ц.Батзаяа

       3-р байр     С.Солонго

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд

       1-р байр     Ш.Нарантуяа

       2-р байр     Б.Эрдэнэтуул

       3-р байр          Урангоо

Хос төрөлд

       1-р байр     Я.Энхжаргал  Б.Ганбаяр

       2-р байр     С.Солонго     Н. Хүлгэн

       3-р байр       Гантулга   Ш.Нарантуяа

Өсвөрийн насанд

      1-р байр     Х.Цэнгэл

      2-р байр     Г. Өөвөн

нар тус тус байр эзэлж Аваргын Цом Алт , Мөнгө ,Хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе.

Монголын теннисний холбооны шилдэг теннисчин охид хөвгүүд АНУ-ын Лос –Анжелос ,Сан-Франциско ,Сиатле, Вашингтон ДС хотуудад Теннисний чиглэлээр /scholarship/  хөнгөлөлттэй сурах урилга авч амжилттай суралцаж байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ багаас нь теннисний спортоор идэвхитэй хичээллүүлээрэй.

 

Өнгөлөг Колорадогоос гараагаа эхэлсэн тус тэмцээнээс

Өнгөн уудам Америк оронд Нэрээ дуурсгасан

Шилдэг тамирчид төрөн гарах болтугай

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 09 сарын 02 )
 
дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Х.Цагаанбаатар
Бичсэн Webmaster   
Saturday, 2009 оны 08 сарын 29
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 08 сарын 29 )
 
Ерөнхий сайд С.Баяр Х.Цагаанбаатарт мэндчилгээ дэвшүүллээ
Зохиогч news.mn   
Friday, 2009 оны 08 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Х.Цагаанбаатарт мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Голланд Улсын Роттердам хотноо дэлхийн шилдэг жудочдын хүч тамир, ур чадвар,  авхаалж самбааг сорьсон  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөхийн ид хав, эр чадлыг гайхуулан түрүүлж, Монгол Улсын анхны “Дэлхийн аварга жүдоч” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн Хашбаатарын Цагаанбаатар Танд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие болон Засгийн газрын нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэн баяр хүргэж байна.
      Таны нөр хичээнгүй хөдөлмөр, тэвчээр, ур чадвар Монголын залуу үеийнхэнд үлгэр жишээ, бахархал  болж байгааг энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна.
       Дэлхийн аварга Таны спортын амжилт улам өсч, хүч бяр, ур ухааныг үзүүлэн, түмэн олонд бахархал төрүүлж байх болтугай” гэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 08 сарын 28 )
 
Рожер Федерер болон түүний гэр бүлд халуун баяр хүргэе
Бичсэн S. Uuganbayar   
Monday, 2009 оны 08 сарын 24

Теннисний спортын түүхэнд 15 удаагийн ИХ ДУУЛГА цувралын эзэн болсон  цорын ганц тамирчин  бол Хүн бүхний сайн таних агуу  Рожер Федерер .

Тэр Австрали опенд 3 удаа,

US oпeнд 5 удаа,

Умбилдонд 6 удаа,

Франц опенд 1 удаа тус бүр түрүүлээд байна.

Мөн 5 удаа аваргын төлөө тоглож байсан юм.

Энэ 2009 онд Рожер Федерер өөрийн хүсэж байсан Францын нээлттэй тэмцээнд  2009 онд анх удаа түрүүлж, алдарт Умбилдонд  2003,2004,2005,2006,2007,энэ жил 2009 онд мөн түрүүлж агуу тамирчдын өмнө зогсох болсон.

Давхар давхар баярын бэлэг болгож түүний хайрт эхнэр Мирка нь 7-р сарын 23 нд 2 ихэр охин төрүүлж өгсөн байна. Охидыг Charlene Riva ба Myla Rose гэдэг  ба эхнэр болон охидын бие нь сайн байгаа тухай ярилцлага өгчээ.

 US-MONGOLIA теннис клубээс Рожер Федерер болон түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Халуун  баяр хүргэе

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 08 сарын 24 )
 
Америкийн Монголчуудын Талбайн теннисний тэмцээн
Зохиогч tennis   
Tuesday, 2009 оны 08 сарын 11

Дэлхийн гайхамшигт спортын тоонд зүй ёсоор багтах Талбайн теннисний спорт төрлөх эх оронд минь хөгжөөд 20 шахам жил болжээ.

Энэ хугацаанд Монголын Талбайн теннисний Холбоо байгуулагдан теннисний спортыг бүх нийтийн дунд хөгжүүлэх ,дунд сургууль,их сургуулиудад багш дасгалжуулагчын анги нээж залгамж үеийг бэлтгэн гаргах  зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн .Улмаар МТТХолбоог Олон улсын теннисний холбооны  *В* зэрэглэлийн гишүүн болгон Монгол Улсад Теннисний спорт хөгжиж буйг Дэлхийн олон улсад таниулсан билээ.

   Энэ бүх ажлыг хийж Монголын Талбайн Теннисний Холбоог анх байгуулж хөгжүүлж ажилласан хүн бол Монголын анхны Теннисний Спортын Мастер  Ж . Батжаргал багш билээ.

 Ж .Батжаргал багшын бэлтгэн гаргасан тамирчид,багш дасгалжуулагч нар Монгол Улсын нэрийг Дэлхийн олон оронд гаргаж амжилт дүүрэн явж байна.

1993 оноос эхлэн Монголын өсвөрийн баг тамирчид Малайз, Хятад ,Хонгконг, Сингапур, Тайланд ,Макао, Брунэй, Москва ,Краснаяск, Нобосибирск , Казакстан гэх мэт Олон улсын тэмцээнд тогтмол оролцож Алт ,мөнгө ,хүрэл ,медаль нижгээдийг хүртэж ирсэн.

 Америкийн Монголчуудын  BATJARGAL CUP 2009  теннисний 3-р тэмцээн нь

 14 хүртлэх насны охид хөвгүүд , 14-40 нас ,40 дээш нас  гэсэн 3 насны ангилалд ганцаарчилсан ба хос төрлөөр тоглох юм. Тэмцээн Олон улсын теннисний тэмцээний дурмийн дагуу явагдана.

 Тус тэмцээн нь Анх удаа хүүхдийн насны ангилал гаргасан бөгөөд  бидний ирээдүй болсон  хүүхдүүдээ теннисний спортоор өргөн хичээллүүлэх зорилготой юм.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 08 сарын 13 )
 
Үндэсний бахархал
Зохиогч Баабар   
Saturday, 2009 оны 08 сарын 22

 

 

Олимпийн аваргатай бол­лоо, бид! Олимпоос бараг мянгаад аварга төрүүлсэн америкчуудын хажууд юу ч биш л дээ. Гэхдээ бид жижиг үндэстэн, бидэндээ энэ бол Америкийн мянган алтаас илүү нандин эрдэнэ. Тэрбум хүнтэй Энэтхэгээс дээгүүр гараад явчиж байгаамшдээ, ямрав дээ? Майкл Фэлпсийн 14 алтаас манай Түвшин­баярынх илүү нэр хүнд. Ба­дар-Ууган мандтугай! Манай хоёр алт, хоёр мөнгө хүндээ харьцуулахад Хятадынхаас олон. Олимп өөрөө хүн тө­рөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, уралдаан тэмцээн болгон нь цаад ард түмнийх нь эв нэгдлийн сэдэл. Хам­гийн тод илэрхийлэл нь үн­дэсний далбаа. Далбаагаа барьж жагсана, энд тэндгүй өлгөнө, түрүүлбэл ман­дуул­на. Улс орныг үндэсний дал­баагаар нь төлөөлүүлж бэл­гэддэг.

Олимпод хоёр зуу га­руй, НҮБ-д хоёр зуу шахам бэлгэдэл намирна. Улс орныг юун түрүүн далбаагаар нь төлөөлж танина. Бид олимпийн тэнгэрт Монголын далбаагаа мандуулж сүлд дууллаа эг­шиг­лүүлэх гэж олон жил хү­лээс­ний эцэст бүтлээ. Бүр давж биеллээ. Бид чадлаа. Алтан медаль хүртдэг шөнө түрхэндээ ч  . . . 

Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 08 сарын 22 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 64 - 70 - 388

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:378
Date:23-09-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 8 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр157
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт837
mod_vvisit_counterЭнэ сард1904
mod_vvisit_counterНийт140594
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.