Зарлал:
     
ДАШТ -ны Бүх цаг үеийн мэргэн буучид 1930-2006
Зохиогч “CSPORTS TEAM”   
Monday, 2010 оны 06 сарын 07
 
ДАШТ -ны Бүх цаг үеийн мэргэн буучид 1930-2006
ДАШТ статистик цуврал №1
Тун удахгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгаа билээ. Тиймээс та бүхэндээ CSPORTS TEAM -ийн зүгээс ДАШТ тэй холбоотой бүхий л Статистик мэдээ мэдээллүүдийг хүргэх болсноо дуулгахад таатай байна. Жил бүр хамгийн ихээр Фанатуудын сонирхлыг татаж, мөнхийн таавар болон явдаг зүйл бол яахын аргагүй Алтан шаахайн эзэнээр хэн тодрох вэ? гэсэн асуулт байдаг билээ.

Цуврал нийтлэлийн хамгийн эхний нийтлэлээрээ та бүхэнд бүх цаг үеийн мэргэн буучидыг тэдний оруулсан Гоолын хамт танилцуулж байна. Та бүхэн ч гэсэн энэ жилийн Алтан шаахайн эзнээр хэн тодрох болон хэдэн гоолтой тодрохыг өөрийн сэтгэгдэлээр оруулна уу? бид ДАШТ дууссаны дараа та бүхний тааварыг дахин нийтэлж хэн хэн хэрхэн тааж байсан талаар нийтлэл оруулах болно.

Ronaldo (BRA)                        15
Gerd Müller (GER)                    14
Juste Fontaine (FRA)                13
Pelé (BRA)                              12
Sandor Kocsis (HUN)                 11
Jürgen Klinsmann (GER)            11
Helmut Rahn (GER)                  10
Teofilio Cubillas (PER)              10
Gary Lineker (ENG)                   10
Grzegorz Lato (POL)                 10
Gabriel Batistuta (ARG)             10
Miroslav Klose (GER)                10
Roberto Baggio (ITA)                 9
Paolo Rossi (ITA)                      9
Uwe Seeler (GER)                      9
Jairzinho (BRA)                          9
Eusebio (POR)                           9
Karl-Heinz Rummenigge (GER)    9
Vava (BRA)                                9
Ademir (BRA)                             9
Christian Vieri (ITA)                    9

“CSPORTS TEAM”
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 07 )
 
Германы шигшээ бүрэлдэхүүнээ зарлалаа
Зохиогч н.Уундаа “CSPORTS TEAM”   
Monday, 2010 оны 06 сарын 07
 Дэлхийн 3 удаагийн аварга Германы баг эцсийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Дасгалжуулагч Иоги Лёв цугларалтанд 30 тоглогч дуудсанаас багийн ахлагч Михайл Баллак, Кристиан Траш, Хэйко Вестерманн тэргүүтэй 6 тоглогч нь гэмтэл авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болж ердөө 24 тоглогч үлдээд байсан.

Төвийн шугаманд тоглогчид шаардлагатай болсон учраас довтлох чиглэлийн тоглогчдоос хасч магадгүй хэмээж байсан ч тэрээр Хоффенхэймийн залуу хамгаалагч Андреас Бекийг авч явахгүй байхаар шийджээ. Ингэснээр шинэ ахлагч Ламаар удирдуулсан Германы баг энэ жилийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багийн нэг боллоо.

Өнгөрсөн жилийн Европын 21-ээс доош насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн багаас нэлээдгүй тоглогчид Германы багт багтсан байгаа бөгөөд итгэл найдвар хүлээлгэн, шинэ лидер хэмээгдэж буй Мэзут Озил, Сами Хедира нар гараанд гарах төлөвтэй байна. Мөн энэ жил Германы лиг болон цомд давхар цохилт хийсэн Байерн Мюнхен багийн 8 тоглогч ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан.

Довтолгооны гол тоглогчид болох Мирослав Клозе, Марио Гомеш нараас гадна энэ жилийн Бундеслигийн гол нээлтүүдийн нэг Томас Мюллер энд байгаа юм. Тэрчлэн Байернаас хагас хамгаалалтын гол тоглогчоор нэрлэгдэж буй Бастиан Швайнштейгер болон шинээр ахлагчаар томилогдсон Филип Лам, 3-р хаалгачаар сонгогдож, багийн хамгийн туршлагатай тоглогчид тооцогдож буй Ханс Бутт нараас гадна шигшээдээ ганцхан тоглолтыг хийгээд байгаа залуу хамгаалагч Холгер Балштюбер болон Байер Леверкузены бүрэлдэхүүнд тоглон өөрийгөө бүрэн нээж чадсан, Германы “эрдэнэс” Тони Кроос нар ӨАБНУ-г зорино. Германчуудаас өнгөрсөн улиралд хамгийн олон гоол оруулсан довтлогч Стефен Киеслинг болон Штутгартын Какау нар довтолгоонд багтсан бол Кольны бүрэлдэхүүнд тоглон энэ улиралд тийм ч сайн байгаагүй Лукаш Подольски жигүүрийн хагас хамгаалалтанд тоглох бололтой.

Хамгаалалтанд багийн хамгийн туршлагатайд тооцогдож буй Вердерын Пер Мертесакер болон Гертагийн ахлагч Арне Фридрих нар тоглох өндөр магадлалтай бол М.Баллакийг гэмтээсэн “хэрэгтэн” Кевин Боатенгийн дүү Жероме Боатенг гараанд гарах боломжтой. Тэрчлэн Сердар Тасчи, Деннис Аого нарын хамгаалалтын хаана ч тоглох боломжтой тоглогчид Германд бий. Унгартай тоглосон тоглолтод өөрийгөө ямар өндөр формтой байгаагаа харуулж чадсан Вердерийн Марко Марин болон Гамбургын Пиотр Трочовски нарын хэн нэгэн нь баруун жигүүрт гарах биз ээ.  Харин Иоги Лёвын хамгийн толгой өвтгөсөн байрлал хаалгач байсан. О.Кан, И.Леманн нарын дараагийн хаалгач гэгдэж байсан Роберт Энке харамсалтайгаар нас барж, Байерын Рене Адлер гэмтэл аван оролцохгүй болсноор залуу хаалгач Мануэль Нойерт №1 дугаарыг өгсөн билээ. Ингээд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Хаалгач:
Мануэл Нойер /Шальке/, Тим Виезе /Вердер/, Ханс Иорг Бутт /Байерн/

Хамгаалагч:
Филип Лам /Байерн/, Жероме Боатенг /Гамбург/, Деннис Аого /Гамбург/, Холгер Бадштюбер /Байерн/, Арне Фридрих /Герта/, Пер Мертесакер /Вердер/, Сердар Тасчи /Штутгарт/

Хагас хамгаалагч:

Бастиан Швайнштейгер /Байерн/, Сами Хедира /Штутгарт/, Мэзут Озил /Вердер/ Марко Марин /Вердер/ Пиотр Трочовски /Гамбург/, Тони Кроос /Байерн/, Марсель Янсен /Гамбург/

Довтлогч:

Какау /Штутгарт/, Стефан Киеслинг /Байер/, Мирослав Клозе /Байерн/ Марио Гомеш /Байерн/ Томаш Мюллер /Байерн/ Лукаш Подольски /Кольн/

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 07 сарын 01 )
 
ДАШТ-д Португалчуудыг төлөөлөх 23 тоглогч
Зохиогч H.Алтан-Өлзий “CSPORTS TEAM”   
Monday, 2010 оны 06 сарын 07

 

 

Португалын шигшээ багын ахлагчаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчин Криштиану Роналду, харин дасгалжуулагчаар нь Сир Алекс Фергусоны туслахаар ажиллаж байсан Карлос Куейроз Өмнөд Африкийг зорих болно.

Португалын шигшээ багийн хувьд 4 жилийн өмнөх ДАШТ-д 4-р байрийг эзэлсэн. Талбайн эзэн Германы шигшээ багтай хийсэн хүрэл медалын төлөөх тоглолтонд 3 – 1-ээр хожигдож нутаг буцаж байсныг бид мэднэ.

Харин одоо тэд Бразил, Кот Д’ивуар болон БНАСАУ-ын багуудтай хамт энэ ДАШТ-ний үхлийн хэсгийг бүрдүүлээд байна. ДАШТ-д оролцох эрхээ арай хийн авсан Португалчууд ДАШТ 2010-ний аль хүртэл нь явах болоо???

Португалын шигшээ
Португалын шигшээ багийн ДАШТ 2010-д оролцох бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулж байна.

№1 – Эдуарду (Брага)
№2 – Бруно Алвеш (Порту)
№3 – Паула Ферейра (Челси)
№4 – Роланду (Порту)
№5 – Дуда (Малага)
№6 – Рикарду Карвалью (Челси)
№7 – Криштиану Роналду (Реал Мадрид)
№8 – Педру Мендеш (Спортинг)
№9 – Льедсон (Спортинг)
№10 – Данни (Зенит)
№11 – Симау (Атлетико Мадрид)
№12 – Бэто (Порту)
№13 – Мигуэл (Валенси)
№14 – Мигуэл Велосо (Спортинг)
№15 – Пепе (Реад Мадрид)
№16 – Раул Мейрэлэш (Порту)
№17 – Нани (Манчестер Юнайтед)
№18 – Хуго Алмейда (Вердер)
№19 – Тиагу (Атлетико Мадрид)
№20 – Деку (Челси)
№21 – Рикарду Кошта (Лилль)
№22 – Даньел Фернандез (Ираклис)
№23 – Фабио Куэнтра (Бенфика)

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 07 )
 
Нэр хүнд, гоо үзэсгэлэнг хослуулагч
Зохиогч Д.ТҮВШИНТӨР   
Monday, 2010 оны 06 сарын 07
 
Мэргэжлийн теннисний дэлхийн аварга Анна Сер­гейв­на Курникова 1981 оны энэ өдөр Москвад мэндэлжээ. Түү­ний тоглолтын хэв маяг нь теннис­ний ертөнцөд өөрчлөлт авчир­сан юм. Учир нь тэрбээр хурдтай хөдөл­гөөн, гайхалтай хаалтыг чадвар­лаг хослуулж чадсан нэгэн. Түүнийг ганц дан тен­нис тог­лод­гоор нь төсөөлө­хийн ар­­га­гүй. Тэрбээр сайхан бүсгүйн олон тэм­цээнд тэр­гүүн байр эзэлж, гоо үзэс­гэ­лэн нь улам төгөл­дөр­­жих болов. Түүнтэй Итали, Францын гоо сайхны компаниуд сая сая долларын гэрээ хийдэг.

Тэрбээр нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би нэр хүнд, гоо үзэсгэлэнг хослуулж чаддаг. Учир нь хүн үргэлж сайн сайхан зүйлийг бодож амьдрах хэрэгтэй. Чи нэр хүндтэй бай­хын тулд өөртөө анхаар. Гоо үзэсгэлэнтэй бай­хыг тулд сэтгэлээ анхаар” хэ­мээ­сэн гэ­дэг.

Дашрамд дуулгахад 2008 онд Европын сэтгүүлүүдийн 17 хувь нь түүний зургийг нэгдүгээр нүүрэндээ байрлуулжээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 07 )
 
Өмнөд Африкийн шигшээ
Зохиогч С.Батзаяа   
Monday, 2010 оны 06 сарын 07



Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он:
1991
Холбооны ерөнхийлөгч: Кирстэн Нэматандани
ОУХБХ-д элссэн он: 1992
Ерөнхий дасгалжуулагч: Карлос Албэрто Пэррэйра (Бразил)
Багийн ахлагч: Аарон Мокуна
Шигшээдээ олон тоглосон: Аарон Мокуна-94
Олон гоол оруулсан: Бэнни МакКарти-32
Одоогийн чансаа: 85
Хамгийн өндөр чансаа: 16 (1996 он)
Анхны тоглолт: Аргентин 0-1 ӨАБНУ (1906 он)
Хол зөрүүтэй ялалт: Австрали 0-8 ӨАБНУ (1955 он)
Хол зөрүүтэй хожигдол: Австрали 5-1 ӨАБНУ (1947 он)
Хоч: Бафана-Бафана (хөвгүүд)
Амжилт: 1996 оны Африкийн аварга, 1998 оны мөнгөн медальтай.
Түлхүүр тоглогч: Стивэн Пинаар

Арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж ОУХБХ (Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо) болон Африкийн хөлбөмбөгийн холбооноос хасагдаад байсан ӨАБНУ-ын шигшээ 1991 онд өөрийн Хөлбөмбөгийн холбоогоо шинэчлэн байгуулж, дараа жил нь дэлхийд данстай болжээ. 1994 оны Дэлхийн аваргын урьдчилсан  тоглолтонд анх удаа оролцож, аргагүй туршлага дутсан бол 1996 онд Тивийн аваргад анх удаа оролцож түрүүлснээр шуугиан тарив. Африкийн хөлбөмбөгт үргэлж сюрприз болдгийн нэг жишээ энэ юм. Гэнэт цоорсон амжилтаараа ОУХБХ-ны 1996 оны 8 сарын чансаагаар 16-д бичигдэн суга дээшлэв. 1994 онд “будааны хүүхдүүд” байсан бол 1998 онд “хатуу самар” болжээ. Дэлхийн аваргад оролцох эрхээ ядах юмгүй авлаа. Дани, Саудын Арабтай тэнцсэнээр 2 оноотойгоор анхны Дэлхийн цомоо дуусгажээ. Тамирчдын нь ур чадвар ч өсч, Европын лигүүдэд тоглож, улс орноос нь хөлбөмбөгтөө хөрөнгө мөнгө ихээр хаяснаар 2002 оны Дэлхийн аваргатай золгожээ. Сугалаа ч боломжийн татаж “мөнхийн азгүй” Испаниар толгойлуулсан Парагвай, Словентэй нэг хэсэгт орлоо. Нээлтийн тоглолтондоо Парагвайтай эцсийн мөчид тэнцэж, Словенийг Номвэтэгийн мөргөх гээд гүйж байгаад буруу тооцоолсны улмаас өвдгөнд нь ойж орсон гоолоор гол гаргаж, хэсгээсээ бараг л гардгийн даваан дээр хаалгач Арэндсэ уучилж боломгүй 2 алдаа гаргаснаар Испанид 3-2- оор хожигдон хэсэгтээ үлджээ. Гэхдээ хэсгээсээ гараагүй багуудаас хамгийн өндөр амжилтыг гаргасан юм. Харин 2006 онд тивээсээ ч гарч чадсангүй. Дэлхийн хамгийн том наадмыг зурагтаар үзжээ. 2010 онд Бафана-Бафаначууд нутагтаа Хөлбөмбөг хэмээх дэлхийн хүн амын 5/6-ыг нь урвуулж чадсан “шашин”-ы хамгийн том наадмыг хүлээн авах болсон нь Африк тивийн хувьд анхных юм. Зохион байгуулах давуу эрхийн дагуу том шалгуур болсон урьдчилсан тоглолт хийгээгүй цорын ганц баг. Дэлхийн аваргын өмнө зохион байгуулагч улсад болдог тив, дэлхийн аваргууд оролцдог Холбоодын цом тэмцээнд амжилттай оролцож 4-р байр эзэлснээр чансаагаа харуулсан. Бразил, Испаний үндсэн багтай гайхалтай тоглолтыг хийж, Испаничуудад нэмэлт цагт хожигдсон. Сүүлийн жилүүдэд шигшээ багтаа итгэх итгэл нь багассан үзэгчиддээ гэнэтийн амжилтаараа дахин сюрприк барьсан юм. Одоо Бразилийн алдарт дасгалжуулагч Карлос Албэрто Паррэйра энэ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Багийн тоглолт ерөнхийдөө хурд, стандарт буюу чөлөөт цохилтууд дээр суурилдаг. Тамирчдын хувийн ур чадвар сул ч багийн тоглолт сайн. Хамгаалалтанд Аарон Мокуна, Гакса, Маслэла нар, талбайн төв хэсэгт Пинаараар толгойлуулсан Модизэ, Дикгакой, Сибаяа нар довтолгоонд 2 сонголт ихэвчлэн байдаг ч МакКарти, Паркэр, Мфэла гэсэн гурвалтай. 4-4-2, 4-5-1, 3-5-2 гэсэн хувилбаруудаар нөхөрсөг тоглолтуудад тоглож байсан.


Стивэн Пинаар

Өмнөд Африкийн шигшээ болон Английн Эвэртон клубийн хагас хамгаалагч Стивэн Жэром Пинаар 1982 оны 3-р сарын 17-д Иоханэсбург хотноо аав, ээжийн 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. Африк тивийн хамгийн том боомт хот Кэйптауны Аякс клубийн хүүхдийн багт тоглож, мэргэжлийн хөлбөмбөгч болох эхлэлээ тавьсан. 19-тэйдөө Европыг зорьж өөр нэг Аякст ирлээ. Аяксийн довтолгоонд Эндиван дэр Мэидэ, Ибрахимович нартай тоглодог байв. Эрэдивизид 2006 он хүртэл тоглохдоо хоёр ч удаа Лигийн аварга цолыг хүртэж, 94 тоглолтонд 15 гоол хийгээд буурь сэлгэв. Түүний дараагийн баг нь Германы Борусси Дортмунд. Багийн гол найруулагч Росицки нь Арсэнал руу явж түүнийг орлуулахаар Пинаарыг авчирснаар мань хүнд том үүрэг ноогдуулсан. Пинаар зүүн, баруун жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог бөгөөд стандарт цохилтуудыг маш сайн гүйцэтгэдэг. Удалгүй Пинаарыг Эвэртонд “зээлүүлсэн” ч Английн клуб гуйсаар байгаад 2 сая фунтаар өөрийн болгожээ. Одоогоор Пинаар Эвэртоны салшгүй нэг хэсэг болж, түүний дамжуулалт багийн довтолгооны гол хөзөр болсоор байна. Шигшээ багийн хувьд залуугаасаа л тоглох болж, 2002 оны Дэлхийн аваргад багийн хамгийн залуу тоглогчоор Азийг зорьсон гэдэг. Энэ жил эх нутагтаа болох Дэлхийн аваргад шигшээ багаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байгаа бөгөөд ялангуяа Стивэн Пинаарт итгэл хүлээлгэж байна.


Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 07 )
 
Францын шигшээ баг
Зохиогч С.Цэлмэг   
Monday, 2010 оны 06 сарын 07


Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он:
1919
FIFA-д элссэн он: 1907
Холбооны ерөнхийлөгч: Жан-Пьер Эскалет
Ерөнхий дасгалжуулагч: Реймонд Доменек /Франц/
Багийн ахлагч: Тьерри Анри
Шигшээдээ олон тоглосон: Лильян Турам – 142  
Олон гоол оруулсан: Тьерри Анри – 51
Одоогийн чансаа: 10
Хамгийн өндөр чансаа: 1 /2001-2002 он/
Анхны тоглолт: Бельги 3:3 Франц /1904 он/
Хол зөрүүтэй ялалт: Франц 10:0 Азербайжан /1995 он/
Хол зөрүүтэй хожигдол:
Дани 17:1 Франц /1908 он/

Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:

Хаалгач: Стив Манданда, Седрик Каррассо, Уго Льорис
Хамгаалагч: Гаэль Клиши, Бакари Санья, Марк Планю, Патрис Эвра, Себастьен Скиллачи, Энтони Ревейер, Эрик Абидаль, Вильям Галлас
Хагас хамгаалагч: Матье Вальбуэна, Абу Диаби, Фрэнк Рибери, Йоанн Гуркюфф, Жереми Тулалан, Алу Диарра, Флоран Малуда
Довтлогч: Андре-Пьер Жиньяк, Сидней Гову, Сиссе Жибриль, Николя Анелька, Тьерри Анри

Францын шигшээ багийнхэн ДАШТ-ий “А” хэсэгт Мескик, Өмнөд Африк болон Уругвайн багийн хамт багтсан билээ. Өдгөөгөөс 12 жилийн өмнө нутагтаа дэлхийн аваргын цом хүртсэн Францын шигшээ сонгон шалгаруулалтад багагүй асуудалд өртсөн ч, чамгүй авьяаслаг тоглогчдоор багаа бүрдүүлээд байгаа. Хөлбөмбөгийнхний хүрээнд үргэлж хүний инээд хүргэж явдгаараа алдартай дасгалжуулагчаар удирдуулсан Францын шигшээ баг Тьерри Анригийн гараар дамжиж орсон бөмбөгийн ачаар Европын сонгон шалгаруулалтын плей-оффоос арайхийж эрхээ авсан ч дараа нь ихээхэн шүүмжлэлд өртөж, хөлбөмбөгийн фанатуудын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ FIFA Францын багийн эсрэг ямар нэг гомдол хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэнээр энэ асуудал нэг хэсэг шуугиж байгаад намдсан билээ. Үнэхээр ч талбай дээрх шүүгчийн шийдвэр эцсийн дүнд ялагч нь байдаг.

ДАШТ-ий амжилт:

1998 онд нутагтаа түрүүлж, дараа нь 2006 оны дэлхийн аваргын финалд Италид ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.

Дасгалжуулагч:

Франц мэргэжилтэн Реймонд Доменек тоглогчийн хувиар гурван өөр багийн хамт Францын цомд гурвантаа түрүүлж байсан.

Түлхүүр тоглогчид:

Цаасан дээр бичихэд Францын шигшээ бол сайн баг. Харин талбай дээр... Хаалгач Уго Льорис өмнө нь “Лион”-ыг Европын цомд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Дээр нь “Арсенал”-ын дөрвөл хамгаалалтын гол цөмийг нуруундаа үүрч байгаа. Бакари Санья, Вильям Галлас, Гаэль Клиши, харин тэдний яг урд нь Абу Диаби байрлана. Дээр дурдсан таван тоглогч эргэлзээгүй энэ багийг нэгтгэж байгаа.
Мэдээж хэрэг хагас хамгаалагч Фрэнк Рибери бол сайн найруулагч. Онгод нь орсон үед хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Гэхдээ Николя Анелька, Тьерри Анри, Рибери нарын хэн нь талбайд гарч, хэн нь сэлгээний суудалд суухыг эрхэм дасгалжуулагч шийднэ.

Мескикийн эсрэг:

Францын шигшээ түүхэндээ хэзээ ч Мексикт ялагдаж байгаагүй. Зургаан удаа тоглоход тавд нь хожиж, нэг удаад нь тэнцэж байсан түүхтэй. Харин эдгээр тоглолтын хоёроос бусад нь чухал уралдаан, тэмцээний үеэрх ач холбогдолтой тоглолт байсан. Францууд 1930 оны дэлхийн аваргад 4:0-ээр, дараа нь 1954 оны дэлхийн аваргад 3:2-оор буулган авч, 1966 оны Англид болсон ДАШТ-д 1:1-ээр тэнцжээ. Түүнчлэн Холбоотны цомын тэмцээнд Франц 4:0-ээр Мексикийн шигшээг бут ниргэсэн бөгөөд саяхан 2006 онд хоёр баг үзүүлэх тоглолт хийж, францууд 1:0-ээр ялалт байгуулсан байна.

Өмнөд Африкийн эсрэг:

ДАШТ-ийг зохион байгуулагч Өмнөд Африкийн баг аль ч төвшинд Францын дээр гарч байсан удаа үгүй. 1998 оны дэлхийн аваргад зохион байгуулагч Францын шигшээ Марсель хотноо “Бафана Бафана”-г 3:0-ээр хожсон. Харин сүүлд 2000 онд Йоханнесбургт нөхөрсөг тоглолт хийж, гоолгүй тэнцэж байв.

Уругвайн эсрэг:

Тэд хоорондоо таван удаа халз тулснаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд хоёр ч удаа таарч байв. 2002 оны Азид болсон дэлхийн цомын тэмцээнд Бусан хотноо Уругвай, Францын багууд гоолгүй тэнцсэн бол 1966 онд Лондонд Уругвайн баг 2:1-ээр хожиж байлаа. Харин бусад гурван тоглолтын тухайд нөхөрсөг тоглолт байснаас хамгийн сүүлд 2008 онд хоорондоо тоглоход тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 07 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 8 - 14 - 388

Цаг, Өдөр

Videos

Added by:admin
Rating:
Views:649
Date:16-07-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 4 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр66
mod_vvisit_counterӨчигдөр219
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт285
mod_vvisit_counterЭнэ сард1352
mod_vvisit_counterНийт140041
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.